"Улаанбаатар радио 102.5 "Ялалтын парад" шоу нэвтрүүлгийг сонсогч та бүхэн хүлээн аван сонсоход бэлэн боллоо" гэх цоглог яриатай түүний дуу хоолой радио сонсогчдод танил болоод өдгөө 10 жил өнгөрчээ.
Дэлхийн хамгийн сүүлийн үеийн шилдэг дуу хөгжмийг бусдаас түрүүлж хүргэн, дуу болон уран бүтээлчтэй нь холбоотой мэдээллийг цогцоор нь хүргэдэг өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай хөтлөгч бол Б.Ялалт.
Тэрээр Улаанбаатар радио 102.5-д хөтлөгчөөр ажиллахын зэрэгцээ МҮОНТ-д “Үндэсний шилдэг 21” нэвтрүүлгийг явуулж байгаа ажээ. Монгол дууны “Billboard” гэж нэрлэж болох энэхүү нэвтрүүлгээр уран бүтээлчдийн шилдэг 21 дууны жагсаалтыг танилцуулж байгаа гэнэ.
Хөтлөгч Б.Ялалттай дотоод гадаадын хөгжмийн урсгал болоод ФМ-ийн хөгжлийн чиг хандлагын талаар ярилцсанаа хүргэж байна.
-Сүүлийн үеийн Монголын хөгжмийн урсгал таны бодлоор ямар чиг хандлагатай явж байна вэ?
-Хүн бүрийн хөгжмийг хүлээж авах өнцөг өөр байх. Бид хөгжимтэй илүү ойр байдаг учраас мэдээллийг хурдан авч шинэ дуунуудыг түрүүлж сонсдог. Тэр ч утгаараа бидний хувьд үргэлж шинэ соргог зүйл хүргэхийг хичээдэг. 2015 он бол Монголын хөгжмийн ертөнцөд нэлээд үсрэлт хийсэн, хөгжсөн жил байсан гэж бодож байна. Хип хоп урсгалд шинэ регистр дуугаралттай дуу их гарсан. Жишээ нь, Mekh ZakhQ, Mrs.M, MIXX-ийн Tempo байна.
Амьд хөгжмийн хувьд ч адил. “Lego” хамтлагийн шинэ цомог надад их таалагдсан. “Lemons”-ийн шинэ цомог гайхалтай сайн цомог болсон байна билээ. Тэгэхээр шинэ залуу уран бүтээлчдийн ур чадвар маш сайн байсан гэж харж байна. Энэ эрчээ алдахгүй явах хэрэгтэй. Харин тэднийг дэмжих радио, хөгжмийн сувгууд нэгдэж, хангалттай сайн давтамжтайгаар видео клипүүдийг нь цацаж, дэмжих л хэрэгтэй байна.
Иймэрхүү бодлого манайд дутмаг байдаг. Уран бүтээлчид юм хийдэг ч хүмүүст хүргэж чадахгүй байна. 2014 онд дуу нь гарчихсан байтал хүмүүс 2016 онд мэдэж байх жишээтэй. Тэгэхээр энэ олон сувгийг маш сайн бодлоготойгоор ашиглах хэрэгтэй байх. Нийгмийн сүлжээнд дуунуудынхаа видео клипийг маш сайн тарааж, SoundCloud дээр дуугаа татахаар биш сонсохоор хийвэл телевизээс илүүтэйгээр олон хүнийг хамрах хандлагатай болсон байна.
-Гадны уран бүтээлчдээс хэнийг онцлох вэ?
-Би “Ялалтын парад” нэвтрүүлгээрээ EDM, Rock, D&B стилийн дуунууд түлхүү явуулдаг. 2015 онд Кендрик Ламар, Аделийн цомгуудыг дэлхийн томоохон сэтгүүлүүд онцолсон. Кендрик Ламарын цомог soul, жазз урсгалыг хип хоптой хослуулснаараа илүү шинэлэг сонирхолтой цомог болсон л доо.
Миний хувьд “Disclosure” гээд Британи хамтлагийн ах дүү хоёр авьяаслаг залуугийн “Settle” цомог их сайн цомог болсон санагдсан. Залуучууд их олон төрлийн дуунуудыг сонсч байгаарай. Заавал чи энийг сонс гэж бид тулгаж болохгүй. 10 жилийн өмнө альтернатив, инди рок урсгал давамгайлах хандлагатай байсан. Харин одоо электроник урсгал явсаар байна. Жишээ нь, 2015 оны сүүлээр “Coldplay” хамтлагийн гаргасан "A Head Full of Dreams" цомогт хүртэл электроник поп дуугаралтууд байгаа юм. Тэгэхээр энэ нь нэг хэсэгтээ моодноос гарахгүй байх.
НАДАД ТӨРСӨН МЭДРЭМЖИЙГ БУСАД ХҮМҮҮС АДИЛХАН МЭДЭРЧ БАЙГАА НЬ Л ХАМГИЙН ГОЁ
-Таны хувьд ФМ-д 10 жил ажилласан. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад ФМ-ийн хөгжилд хэр дэвшил гарсан бэ?
-ФМ-ийн хөгжилд би маш сэтгэл дундуур байдаг. Энэ нь ФМ-ийг ажиллуулж байгаа хүмүүстээ л байдаг байх л даа. Манайхан бодлогоо буруу тодорхойлоод радиог мөнгөний хойноос улайрч ашигтай ажиллаx гэж боддогтой холбоотой болов уу. Сая гаруй хүн амтай хотод хэтэрхий олон долгион байна. Радио стандарт гэж юм байх ёстой. Олон радиотой байгаагийн ач тус нь мэдрэгдэхгүй байна.
Сонсогчдыг соён гэгээрүүлж, мэдээллээр хангаж хөгжүүлж байгаа нь хаана байна. Мөн радионууд төрөлжиx хэрэгтэй хуучны дууны, мэдээллийн гэх мэт. Мөн хялбархан аргаар радиогоор ашиг олох боломжтой. Уг нь радиогийн цогц хөтөлбөртэйгөөр явах ёстой. Гэтэл зар сурталчилгаагаар мөнгө олно гэсэн бодлоготой байдаг юм болов уу гэж боддог. Хөгжлийг би огт олж харахгүй байна. Шинэ дуу хоолойтой өвөрмөц этгээд залуучууд гарч ирээсэй.
-Тэгвэл хөгжмийн нэвтрүүлгүүдийн хувьд?
-Үнэндээ ФМ-ээр энэ онцгой юм даа гэж сонссон нэвтрүүлэг байхгүй. Business Radio 98.9, Гэр бүлийн радио 104.5 гэх мэт сайн радионууд байгаа тууштай. VIBE 105.5 радиогийн чиг хандлага хуучин байсан HiFi 98.9-ийн форматаар явж байгаа нь сайн хэрэг. Маш олон урсгал жанрын дуу хөгжим явж байгаа нь их таалагддаг.
1990 оны сүүл 2009 он хүртэл радиогийн маш сайн нэвтрүүлгүүд явдаг байсан. Жишээ нь, УБ 102.5 Нет хөгжим мэдээллийн хөтөлбөр, Шинэ зууны Радио 107 “Уучлаарай”, “Больё оо, болоо шдээ”, “Баярлалаа”, Инфо 105.5 Инфо Hits”, ”Инфо өглөө”, Хай Фай 98.9-н Ретро, Хай-Фай Алтернатив гэх мэт нэвтрүүлгүүд явдаг байсан. Энэ нь сонсогчдыг зугаацуулан цэнгүүлэх үүргийг гүйцэтгэж байлаа.
107.5 дээр “Гэртээ ганцаараа” нэвтрүүлэг явдаг байсан. Тэр нь илүү энтертайнмент тал руугаа, гэртээ ганцаараа байгаа хүмүүс өөрийгөө хэрхэн хөгжүүлж болох, гарын доорх материалаар яаж юм хийх вэ гэх мэтчилэн сонсогч нарт танин мэдэхүйн мэдээлэл өгдөг байлаа. Одоо тиймэрхүү юм алга. Харин "Гэр бүлийн радио" 104.5 бол гэр бүл рүү чиглэсэн бодлого барьдгаараа их зүгээр санагддаг.
-Та HiFi 98.9-д ажиллаж байсан. Сонсогчид 98.9-ийг шинэ үе авчирсан гэж хардаг. Энэ нь юутай холбоотой вэ?
-1995 онд анхны радио 102.5 цацагдсанаас хойш 10 жилийн дараа буюу 2005 онд Hi-Fi 98.9 байгуулагдсан. Тэр хугацаанд сонсогч нарт хүлээлт бий болсон юм болов уу гэж боддог. Тэр нь юу вэ гэхлээр Hi - Fi радио амьд хөгжим, гоё дуу цацаж танилцуулснаар тэдний дотоод мэдрэмжийг чиглүүлсэн юм болов уу. Маш олон урсгал жанрын дуу явдгаараа онцлог байсан. Барууны радионы чиг хандлага тийм байдаг.
Би нэвтрүүлгээ хөтлөхөөсөө өмнө дуунуудаа шигшиж сонголтоо хийж байхдаа яг өөрт төрсөн мэдрэмжээ бусадтай хуваалцахаар яарч байдаг.
Манай 102.5 тэр чигээ бариад явж байна. Радиод чарт зайлшгүй хэрэгтэй. Манайх хөгжмийн чарт, EDM (Electronic Dance Music) хөгжмийн радио шоу болох “Ялалтын парад”-ыг явуулдаг. Мөн хөгжмийн мундаг мэдлэгтэй хөгжим судлаач Ганбат ах ретро дууны “Golden songs” нэвтрүүлгийг хөтөлдөг. Мөн “Тамираагийн микс” гэж нэвтрүүлэг бий. Эндээс хамгийн сүүлийн үеийн рок дуу хөгжмүүдийг сонсож болно. Тамираа өөрөө мундаг сайн хөгжим сонирхогч хүн.
Богино долгионы радионы хамгийн гол нь өглөө болон оройны шоу байдаг. Оройных хөгжмийн шоу талдаа чиглэсэн байдаг бол өглөөнийх маш энгийн хэрнээ хүнд өгөөжтэй байх хэрэгтэй. Өглөөний шоуны форматаар Монгол ТВ “Өнөө өглөө” нэвтрүүлгийг хийж байна.
-Таныг хөгжмийн мэдлэггүй хүмүүсийн чихний "бөглөөсийг" гаргаж өгсөн гэж хүмүүс ярьдаг юм билээ?
-Тийм үү? Би магтаал энэ тэрд дургүй. Яагаад гэвэл энэ бол миний хийж байгаа сонирхлын ажил. Хүн хийж байгаа ажилдаа дуртай байх ёстой. Дуртай байхаар өөрөө хөгждөг, үнэн сэтгэлээсээ ханддаг. Би нэвтрүүлгээ хөтлөхөөсөө өмнө дуунуудаа шигшиж сонголтоо хийж байхдаа яг өөрт төрсөн мэдрэмжээ бусадтай хуваалцахаар яарч байдаг. Надад төрсөн мэдрэмжийг бусад хүмүүс адилхан мэдэрч байгаа нь л хамгийн гоё байдаг.
-Тэгэхээр энэ “дурлал” тань хэзээнээс эхэлсэн юм бэ?
-Би Дарханд арван жилийн сургуулиа төгссөн. Дарханд 8-10-р ангид байхдаа радиод хоёр жилийн хугацаанд ажилласан. Бас л бужигнуулдаг байлаа. Шилжилтийн насан дээрээ хөвгүүдийн хоолойны өнгө өөрчлөгддөг дөө. Тэр үед ангийнхан чиний хоолой яг хөтлөгч шиг болж байна гээд л. Нээрэн тийм юм болов уу гээд кассетны хөгжим дээр хоолойгоо бичиж сонсож үздэг байлаа.
Бас ФМ сонсоно. ФМ-ийн хөтлөгч нар их гоё санагддаг байсан. 1990-ээд оны хүүхдүүд ФМ болон MTV сувгаар хүмүүжсэн дээ. Яваандаа ФМ-д илүү дурлаад, их сонсдог боллоо. Улаанбаатарын ФМ-үүдийн бараг бүх хөтлөгч нарыг мэддэг байсан.
“Шинэ долгион”-ы хөтлөгч Төгөлдөр, “Шинэ зууны радио” 107.5-д Уянга, Ууганаа, Маззи, Цэмэ гээд дөрвөн хөтлөгч байсан. Найруулагч нь Лхагваа гэж байсан. Эрх чөлөө радиод Нба байсан. Бүгдийг нь их сайн мэддэг. Тэднээсээ одоо суралцаад явж байна. Нбагийн хөтлөлт илүү галзуу, ток шоу тал руугаа.
ХОТЫН РАДИО БОЛ ХОТЫН Л РАДИО БАЙХ ЁСТОЙ
-ФМ-ийн хөтлөгч нарыг аманцар гэх мэтээр шүүмжлэх явдал байдаг юм билээ. Тэр тал дээр таны бодол?
-Аманцар байхын аргагүй. Угаасаа аманцар байх ёстой. Дээр нь мэдлэг хэрэгтэй. Аманцар биш байвал маш хэцүү. Монголчууд сэтгэл хөдлөлөө дотроо нуудаг хүмүүс. Тэрийг би бодохдоо хүүхдийг багаас нь “ингэж болохгүй, тэгж болохгүй” гэж хүмүүжүүлдгээс л болдог байх. Одоо харьцангуй дээрдсэн ч болоогүй л байна. Харин хөтлөгч нар чин сэтгэлээсээ дотор нь байгаа юмыг нь яриулах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Гол нь мэдлэгтэй байх хэрэгтэй . Хөгжмийн талаар мэдлэгтэй, зочинтойгоо холбоотой мэдээллийг маш сайн цуглуулсан байх, мөн маш мэдрэмжтэй байх хэрэгтэй болов уу.
Бид 30 гаран радиогоос гоё юм сурж аваад амьдралд хэрэгтэй зан үйл, соёлыг авмаар байна.
-Харин сонсогчдын хөгжмийн талаарх мэдлэг таны бодлоор?
-Манай сонсогчид мундаг мундаг. Гурван сая гаруй хүн амтай манай улсын залуучуудын хөгжмийн сонголт их сайн. Гэхдээ өөрсдийнхөө мэдрэмжээр явж байна. Улаанбаатарт 30 гаруй радио байна. Гэтэл тэнд ихэнх нь нийтийн дуу явдаг болохоор залуучуудад гоё дуу хөгжим сонсох боломжийг нь олгож өгөхгүй байна. Мэдээж заавал тийм боломж олго гэж шахахгүй л дээ. Тэр хувь хүний радио учраас ямар бодлогоор үйл ажиллагаа явуулах нь бидэнд хамаагүй.
Гэхдээ хотын радио бол хотын л радио байх ёстой. Бид 30 гаран радиогоос гоё юм сурж аваад амьдралд хэрэгтэй зан үйл, соёлыг авмаар байна. Одоо Улаанбаатарын замд хэчнээн олон машин түгжрээд явж байгаа билээ. Хотод амьдрахын тулд бид өөрсдөө ямар байх ёстой вэ? Замын хөдөлгөөнд оролцохдоо бусдыгаа хүндлэх ёстой гэх мэт мэдээ мэдээлэл маш их явуулах ёстой.
Жишээ нь найзуудтайгаа нэг газар ороод хоол идлээ гэхэд би тооцоогоо яаж төлөх ёстой вэ гэдэг ч юм уу хувь хүний соёл руу чиглэсэн мэдээлэл хэрэгтэй. Тэгж байж манай 3 сая хүн илүү соёлтой, бидний хүсээд байгаа барууны хөгжил рүү очно. Тэгэхгүйгээр дандаа нийтийн дуу, зар сурталчилгаа явуулаад байвал хэцүү л дээ.
-Барууны ФМ радионууд ямар чиг хандлагаар үйл ажиллагаагаа явуулдаг юм бол?
-Би ихэвчлэн Английн радио сонсдог. Ерөнхийдөө дуу хөгжмөөр дагнасан, дууны үүх түүхийг их сайн ярьдаг. Маш гайхалтай . Та юу сонсоно түүгээрээ хөгжинө гэдэг шиг рокн ролл, рок хөгжим хөгжчихсөн болохоор ч юм уу хүмүүсийнх нь сэтгэлгээ нь их хөгжсөн, дээр нь мэдрэмжтэй. Манайх хоцорч байгаа ч гэсэн энэ олон радиогоор “бөмбөгдөх” л хэрэгтэй. 21-р зууны залуучууд юманд баригдахгүй чөлөөт байвал. Зохиолын дууны радио байдгаараа байж болно, гэхдээ балансаа барих хэрэгтэй. Дийлэнх нь зохиолын дуу явуулаад байвал сонсогчид нь хөгжихгүй шүү дээ.
Ярилцлага өгсөнд баярлалаа.
"Ялалтын парад" нэвтрүүлгийг сонсож чадаагүй сонсогч нартаа зориулж тэрээр SoundCloud-д нэвтрүүлгээ дахин сонсохоор оруулж байхаар болжээ. Түүний санал болгосон арван дуунаас видео клипийг хүргэж байна.
Rhye - The Fall
AlunaGeorge - I'm In Control ft. Popcaan
Alabama Shakes - Don't Wanna Fight
Elf Kid - Golden Boy - No Hats No Hoods Records