Монгол улсад төдийгүй олон улсын хотожсон бүс нутагт тулгамддаг ногоон хөгжлийн асуудлыг МХТ-д тулгуурлан шийдэхүйц шинэлэг санааг тодруулах, түүнд тулгуурласан гарааны бизнесийг үүсгэх зорилготой IDEATHON (санаа боловсруулах) уралдаант арга хэмжээ 2015 оны 03-р сарын 11-13ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
БНСУ-ын Ногоон Хөгжлийн Сангийн санхүүжилтээр Дэлхийн Банкны санаачлагаар Стартап Монгол ТББ, Интерньюс олон улсын ТББ, Хөгжлийн Шийдэл ТББ, МУИС, МУШУТИС, Мэдээллийн Tехнологийн Үндэсний Парктай хамтран Green Nation Challenge төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй уг уралдаан нь 30 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд Улаанбаатар хот төдийгүй үйлдвэрлэлийн тулгуур бүс болох Эрдэнэт, Дархан хотуудын ногоон хөгжилд тулгамдаж буй асуудлыг шийдэх гарааны бизнесүүдийг дэмжих зорилготой юм.
Ideathon уралдаанд оролцох боломж хэн бүхэнд нээлттэй бөгөөд амжилттай оролцсоноор өөрийн гэсэн гарааны бизнестэй болж, туршлагатай бизнес зөвлөхүүдээс зөвлөгөө авч, хөрөнгө оруулагчидтай уулзах боломжтой болох юм.
Төсөлд хамрагдсанаар ийм давуу талтай:
- Шагналын сан 30 сая төгрөг
- Амжилттай оролцогчид өөрийн гэсэн гарааны бизнестэй болж, туршлагатай бизнес зөвлөхүүдээс зөвлөгөө авч, хөрөнгө оруулагчидтай уулзана.
- Уралдаанаас шалгарсан 5-7 баг гарааны бизнесийг хурдасгуур, хөрөнгө оруулагч нарын өмнө бизнесээ танилцуулахад бэлтгэх Pre-Accelerator хөтөлбөрт хамрагдана.
- Demo Day-ээр шалгарсан эхний 3 хүртэлх баг Монгол Accelerator програмд хамрагдаж 3 сарын турш гарааны хөрөнгө оруулалт авна.
- Түрүүлсэн баг ОХУ-аас БНХАУ хүртэл галт тэргээр аялаж уг улс бүрийн хөрөнгө оруулагч, мэнторуудтай уулзах бизнес аялал хийнэ.
- Төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах боломж
- SMART Government төсөл
Төслийн зорилтууд
- Дотоодын технологи, бүтээгчдийн шилдэг авьяастнуудыг тодруулах
- Хотуудын хэрэгцээнд нийцэх шинэлэг арга, хэрэгслүүдийг гаргаж ирэх
- Шинээр сэтгэгчдийн дунд ногоон хөгжлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх
- Ногоон бизнес эрхлэлтийг дэмжих
- Бусад орнуудын туршлагаас суралцах, нутагшуулах
Бүртгэл 2015 оны 01 сарын 20 ноос 02 сарын 19 хооронд үргэлжилнэ. Хэрвээ холбогдохыг хүсвэл тусгай FACEBOOK хуудсаар нь зочлоорой.