Английн кино найруулагч Ридли Скоттын “Марсын иргэн” кино нээлтээ хийснээс хойш кино шүүмжлэгчдээс “Шинжлэх ухааны уран зөгнөлт киноны шинэчлэл”, “Оддын дайн киноноос хойших хамгийн сайн шинжлэх ухааны уран зөгнөлт кино” гэх зэрэг өндөр үнэлгээг аваад байгаа юм.
Энди Уэйрын бэстселлэр, уран зөгнөлт зохиолоор хийсэн уг кинонд Ангараг гаригт орхигдсон сансрын нисэгчид тохиолдох адал явдлын тухай өгүүлдэг.
Энэхүү киноны гол дүрийг Холливудын алдарт жүжигчин Мэтт Дэймон бүтээсэн юм. Тэрээр энэ киногоороо Оскарын "Шилдэг эрэгтэй жүжигчин" номинацид нэр дэвшиж байгаа бөгөөд мөн адил хүчтэй өрсөлдөгчдийн нэг хэмээн тооцогдож буй.
"Марсын иргэн" кино болон дүрийнхээ талаар GQ сэтгүүлд өгсөн түүний ярилцлагыг хүргэж байна.
-Дэлхийгээс өөр гаригт очих ямар байв даа, Мэтт?
-Үнэнийг хэлэхэд тийм ч сайхан байгаагүй. Учир нь Ангараг зэрэг гаригууд дэлхийгээс хөгжил дутуу, нэг л шороон дунд зогсож байгаа мэт мэдрэмжийг төрүүлсэн шүү. Өнгөрсөн оны хоёрдугаар сараас киноны зураг авалт эхэлсэн. Мэдээж хэрэг киноны үйл явдал дэлхий бус Ангараг гариг дээр өрнөж буй учир эхнээсээ төгсгөл хүртлээ тааварлашгүй зураг авалтын талбай дээр ажилласан. Эргэн тойрноо сайн харахгүй бол санамсаргүйгээр өөрийгөө гэмтээх эрсдэлтэй. Одны дайралт гэх мэт. Зураг авалт элсэн цөлд олон өдөр үргэлжилсэн. Зураг авалтын дараа миний арьс яг л амьтны арьс шиг болчихсон байсан.
-Дүрдээ ороход хэр их хугацаа шаардагдсан бэ?
-Сансрын нисгэгчидтэй харьцаж судалгаа хийхээсээ илүү хувийн туршлага дээр тулгуурлан дүрээ бүтээсэн. Жинхэнэ амьдрал дээр тийм нөхцөл байдлаас амьд гарна гэж хэлж чадахгүй ч Марк Уотни /Марсын иргэн киноны гол дүр/ бид хоёрт ижилхэн зан чанар зөндөө бий. Бид хоёрын аль аль нь анх уулзсан хүндээ сэтгэл зүрхээ нээдэггүй, аливаа зорилгодоо хүрэхийн тулд хамаг анхаарлаа төвлөрүүлж чаддаг, багийн ажиллагааг үнэлдэг зэрэг тоочоод байвал ижилхэн зан чанар их бий.
Өөр нэгэн жүжигчин байсан бол ганцаардал гэгч юмыг жинхэнээсээ мэдрэхийн тулд дөрвөн сар ойд амьдрах байсан байх. Хэдэн жилийн өмнө байсан бол би ч гэсэн тэгэх байсан байх. Гэхдээ би одоо дөрвөн хүүхэдтэй эцэг хүн.
-Анх киноны трейллер олон нийтэд цацагдахад “Тусламж 140 сая км-ийн цаана” гэж хэлсэн байсан?
-Тийм ээ. Энэ киноны ихэнх хэсэгт би ганцаараа гарна. Тусламж хүлээгээд суух уу эсвэл тусламж ирэхээс өмнө дэлхий рүү буцах уу гэсэн сонголттой нүүр тулдаг.
-Амьдрал дээр та ийм удаан хугацаанд ганцаараа байж чадах уу?
-Хааяа ганцаараа байх дуртай. Гэхдээ ийм удаан хугацаанд ганцаараа байгаагүй юм байна. Магадгүй би хоёр дахь долоо хоногийн дараа гэхэд л галзуурчихсан байж болох юм. Эсвэл нэр төртэйгөөр энэхүү ганцаардлаас бүрэн бүтэн эргэж ирэх байх. Энэ талаар миний сэтгэл зүйчээс асуух хэрэгтэй байх (инээв).
-Сансар огторгуйтай холбоотой дүр бүтээхийн тулд шинжлэх ухааны ном их уншив уу?
-Би жүжигчин хүн. Маш олон төрлийн дүр бүтээдэг. Дүр болгондоо орохын тулд янз бүрийн ном уншдаг бол одоо аль хэдийн галзуугийн эмнэлэгт хэвтэж байгаа байх. Харин би хүүхдүүдээ өсгөх хэрэгтэй шүү дээ (инээв). “Interstellar” буюу “Оддын хооронд” киноны зохиолч Кристофер Нолан шинжлэх ухааны үнэнч шүтэн бишрэгч. Гэхдээ киноны явцад тэрээр нэг ч удаа физикийн номыг гартаа бариагүй. Үйл явдал хэрхэн өрнөх, цааш нь юу болох талаар түүнд хийсэн шинжлэх ухааны маш олон туршилт ой тоонд нь байсан учир. Харин “Марсын иргэн” киноны тухайд гэвэл юуг, хэрхэн хийх ёстой талаар кино зохиолд маш дэлгэрэнгүй бичсэн байсан учир ямар нэгэн асуулт гараагүй.
-Та сүүлийн үед өөр гаригийн тухай кинонд их тоглох боллоо. “Марсын иргэн”-ээс гадна “Оддын хооронд”, “Elysium буюу Диваажин” гэсэн кинонуудад дүр бүтээлээ. Дэлхийд тогтож сууж чадахгүй байна уу?
-(Инээв). Миний мөрөөдөл аажмаар биелж байна. Бусад хүүхдүүдийн адил би бага байхдаа сансрын нисгэгч болохыг хүсдэг байсан. Миний 11 насны төрсөн өдрөөр аав маань дуран бэлэглэж байсан. Орой болохоор л дурангаа аваад байшингийнхаа дээвэр дээр гараад суучихдаг байлаа. Мөн олон жил сансрын нисгэгч эсвэл харь гаригийн тухай өгүүлэх уран бүтээлд тоглохыг мөрөөддөг байв. Тэр хүүхдүүдийн ихэнх нь мөрөөдлөөсөө татгалзсан бол би сансрын нисгэгчийн дүрд тоглосон. Би мөрөөдлөө биелүүлсэн.
-Тэгэхээр кино зураг авалтын үеэр танд жинхэнээсээ сансрын нисгэгч болсон мэт мэдрэмж төрсөн үү?
-Мэдрэхийг маш их хүссэн. Заримдаа мэдрэгдэнэ заримдаа үгүй. Тухайлбал жингүйдлийн үед сансрын нисгэгч агаарт хөвж байдаг. Тэгвэл дэлхийд жингүйдлийг үзүүлэхэд маш хэцүү шүү дээ. Үүний тулд би нэг хөл дээрээ зогсож, гараараа дүүлж байгаа юм шиг жүжиглэсэн. Киноны үеэр миний хөлийг гаргадаггүй болохоор үзэгчид хүртэл намайг жингүйдлийн байдалд байна гэж бодсон байх.
20 настай байхдаа жүжигчний сургуульд бидэнд ордог физикийн дасгалын хичээлүүдийг үзэн яддаг байлаа. Эдгээр хичээлүүд үнэндээ хэрэг болсон шүү. Ангараг гараг дээр тарьсан төмсийг зураг авалтын талбайд би өөрөө тарьсан юм.
-Хэрэв боломж олдвол та сансар луу нисэх байсан уу?
-Сансрын нисгэгч нараар би үнэхээр бахархдаг. Гэхдээ энэ төрлийн хэд хэдэн кинонд тоглосны дараа сансар луу нисэх хүсэл минь алга болсон шүү. Киногоор дамжуулан сансар луу нисэх хувилбарыг сонгоно.
-“Марсын иргэн” кино нээлтээ хийсний дараа жүжигчин Жорж Клуни, Сандра Баллок нарын хамтран тоглосон “Таталцал” кинотой төстэй болсон гэх шуугианд өртсөн?
-Энэ хоёр киног адилхан болсон гэх нь өрөөсгөл ойлголт. Сансрын нисгэгчийн хувцас өмссөн бүхэн адилхан харагддаг гэж үү.
-Хэрэв та хэн нэгнийг сансарт алдсан болсон "Мэтт Дэймон руу залга" гэсэн хошин үг сонссон уу?
-Жорж Клуни одоог хүртэл сансарт байгаа шүү дээ. Жинхэнээсээ сансарт үлдсэн хүн бол Клуни (инээв). “Марсын иргэн”-д тоглох саналыг кино найруулагч анх надад тавихад би “Оддын хооронд” кинонд багийнхнаасаа ганцаараа амьд үлдсэн, өөр гаригт ганцаараа амьдарч буй сансрын нисгэгч залуугийн дүрд тоглосон. Хагас жил завсарласны дараа тоглох кино маань мөн адил сансарт орхигдсон залуугийн тухай байх нь. Энэ тийм ч сайхан санаа гэж бодохгүй байна” гэж хэлсэн. Ерөнхий найруулагч Ридли над руу харж инээмсэглэн “Мартаж орхи, кинонууд, дүрүүд янз бүр байдаг. “Марсын иргэн” нээлтээ хийхэд хүмүүс өмнөх киноны талаар аль хэдийн мартсан байна гэж хэлсэн.