Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэтгэлэг, тусгай тэтгэлгийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилийн бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлажээ.
Тэтгэлгээр
- байгаль орчин ногоон хөгжил,
- хөдөө аж ахуй,
- анагаах ухаан, эрүүл мэнд,
- уул уурхай,
- эрчим хүч,
- дэд бүтэц,
- зам тээвэр,
- барилга хот байгуулалт,
- боловсрол,
- урлаг,
- төрийн удирдлага,
- бизнесийн удирдлага,
- эдийн засаг,
- хууль,
- хятад хэл судлалын чиглэлээр нийт 123 иргэнийг бакалаврын сургалтад суралцуулна.
ТАВИХ ШААРДЛАГА:
Дор дурдсан шаардлагуудын аль нэгийг хангасан хятад, англи хэлний зохих мэдлэгтэй, 18-25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх:
1.Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа;
2.БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа болон суралцаж төгссөн. Эдгээр оюутнууд 80 (A, B) ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан дүнгийн хуулбар эсвэл хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтад 3 ба түүнээс дээш үнэлгээ авсан гэрчилгээтэй байх;
3.БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалаврын нэгдүгээр дамжаанд 80 (A, B) ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа бол тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн аль нэг шатны сургалтад өмнө хамрагдсан бол уг тэтгэлгийг дахин олгохгүй аж.
Бүртгэл 2016 оны гуравдугаар сарын 11-13-ны өдрүүдийн 10-18.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны 1 давхрын 102 тоот өрөөнд болно.
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн I, II ангид суралцаж байгаа бол:
1.Бүрэн зөв бөглөсөн анкет
2.Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3.Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
4.Суралцаж буй сургуулийн сүүлийн улирлын дүнгийн тодорхойлолт;
5.Англи болон Хятад хэлний чадварыг илтгэх аливаа сургалтад хамрагдсан бол гэрчилгээний хуулбарыг, шалгалт өгсөн бол баримтын хуулбар;
БНХАУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа эсвэл төгссөн бол:

4.БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа бол дүнгийн тодорхойлолт, түүний Монгол хэл дээрх баталгаат орчуулгын хамт
5.БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид суралцаж төгссөн бол гэрчилгээ, дүнгийн тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, эдгээрийн Монгол хэл дээрх баталгаат орчуулгын хамт;
БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалаврын 1 дүгээр дамжаанд суралцаж байгаа бол:

Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны цахим хуудсаас авах боломжтой. Мөн ажлын өдрүүдэд, ажлын цагаар 51-266448, 96988899 утсаар лавлана уу.