Бүтэн 23 жилийн дараа буюу анх “Гилберт Грейп юу идэж байна” уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шилдэг туслах дүрд нэр дэвшиж байсан Леонардо ДиКаприо сая л нэг “Алтан баримал”-ын эзэн боллоо.
Тэрээр 2005, 2007, 2014 онуудад тоглосон “Aviator”, “Blood Diamond”, “The Wolf of Wall Street” уран сайхны кинонуудаараа Шилдэг эрэгтэй дүр, Шилдэг продюсер зэрэг төрөлд нэр дэвшиж байв. Эдгээр бүтээлүүд дээр нэмээд 2015 онд тоглосон “Revenant” уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ зургаа дахь удаагаа Оскарын шагналд нэр дэвшсэн юм.
Кино сонирхогчид, шүүмжлэгчид дуу нэгтэйгээр энэ цаг үеийн шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг гэдэг Леонардо ДиКаприо 23 жилийн дараа бид бүгдийн хүсэн хүлээж байсан “Оскарын шагнал”-ыг хүртлээ.
Шагнал авсны дараа хэлсэн үгэндээ ДиКаприо дэлхийн дулаарлыг онцолж, Revenant киноны жүжигчин Том Харди, найруулагч Алехандро Иньярриту болон найруулагч Мартин Скорсез, найз нөхөд, эцэг эхдээ талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Леонардо ДиКаприо:
“Тун их баярлалаа. Баярлалаа та бүхэнд. АНУ-ын кино Академид баярлалаа. Энд байгаа бүх хүмүүст талархлаа илэрхийлж байна. Гайхалтай ур чадвараа харуулсан бусад нэр дэвшигчдэдээ ч гэсэн баяр хүргэе. Revenant уран сайхны кино яах аргагүй эцэлт цуцалтгүй, гайхалтай баг хамт олны минь хамтын бүтээл...
...Revenant-ыг бүтээх нь хүн болон байгалийн харилцааг харуулах байлаа. Учир нь 2015 он хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн халуун жил болж өнгөрсөн бөгөөд кино багийнхан ердөө л цастай газарт зураг авахын тулд дэлхийн өмнөд хагас руу явсан. Цаг уурын өөрчлөлт үнэхээр болж байна. Бидний төрөл зүйлд тулгарч буй хамгийн аймшигтай аюул энэ юм. Тиймээс дэлхийн дулаарлыг зогсоохын тулд бид хамтран ажиллах хэрэгтэй. Бид эд хөрөнгөнд шунадаггүй, дэлхийг сүйтгэж буй корпорацуудыг хамгаалдаггүй, харин оронд нь хүн төрөлхтний төлөө дуу хоолойгоо өргөдөг дэлхийн тэргүүлэгчдийг дэмжих ёстой.
Энэхүү гайхалтай шагналыг хүртсэндээ би баяртай байна. Өнөөдөр байгаа бүхэндээ талархаж, эх дэлхийгээ хайрлан хамгаалцгаая.”