АНУ дэлхийн улс төр, эдийн засгийн хамгийн том гүрэн. Энэ орны гадаад, дотоод бодлогод хамрагддаггүй нэг ч орон байхгүй. Монголчуудад Конгрессын цагаачлал, виз, импортын татварын хөнгөлөлтийн хуулиуд, Ерөнхийлөгчийн цэрэг, дайны бодлого, Элчин сайдын визийн журмын тухай мэдээлэл маш чухалд тооцогдоно. Гадаадад дайтагч атлаа дотооддоо эдийн засгийн хямралтай АНУ энэ оны арваннэгдүгээр сард төрийн тэргүүнээ сонгох гэж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ ХЭН БЭ
Америкийн Ерөнхийлөгчийг бүх ард түмэн сонгоно. Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүрэг гүйцэтгэж, Засгийн газрыг тэргүүлнэ. Ерөнхийлөгчид 35 нас хүрсэн, эх орондоо 14 жил амьдарсан Америкийн иргэн нэр дэвших эрхтэй.
Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгууль гэж нэрлэдэг ч Ерөнхийлөгчийн орлогч болох дэд Ерөнхийлөгч хамт сонгогдоно. Түүнийг нөөц Ерөнхийлөгч гэж үзэж болох бөгөөд Ерөнхийлөгч үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Ерөнхийлөгч шүүгчдийг бүх насаар нь томилж төрийн өндөр албан тушаалтнууд, Элчин сайдуудыг томилно. Ерөнхийлөгч олон улсын гэрээ хэлцэл хийх, дайны ажиллагаа явуулах эрхтэй боловч 60-аас дээш хоног явуулах байлдааны ажиллагаанд сенатаас 66 хувийн дэмжлэгийг авсан байх шаардлагатай. Ерөнхийлөгч жилд ойролцоогоор 600 мянган ам.долларын цалин хангамж эдэлж, тусгай тоноглосон хоёрын зэрэг "БОИНГ" онгоц хөлөглөж, Цагаан ордонд байнга амьдарна.
Гэвч энэ ханамжаас дутуугүй заналхийлэл Ерөнхийлөгчид учирдаг. Тухайлбал 2005 онд бага Буш, Гүржийн Ерөнхийлөгч М.Саакашвили нар руу тэсрэх бөмбөг шидсэн тохиолдол гарч байсан. Азаар бөмбөг дэлбэрээгүй гэдэг.
ХЭН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ ВЭ
Америкт ямар ч үзэлтэй нам оршин тогтнох боломжтой. Гэхдээ коммунист нам сонгуульд оролцох нь төрийн эрхийг хууль бусаар ноёрхох гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгууль үндсэндээ Бүгд Найрамдах нам, Ардчилсан намын хоорондын тулаан болно. Бүгд найрамдах нам нь аливаа асуудлыг шийдэхдээ хүч хэрэглэх талыг илүү баримталдаг бол Ардчилсан нам арай аядуу байр суурьтай нь ажиглагдана. Энэ бүхэн нь америкчууд Ерөнхийлөгчөө Бүгд Найрамдах намд, Конгрессоо Ардчилсан намд өгдөг болсон гэж хошигногчид бий.
Бүгд найрамдах намыг 1854 онд Авраам Линкольн байгуулсан гэж үздэг. Энэ намын бэлгэ тэмдэг нь заан, бэлгэдлийн өнгө нь цэнхэр, уламжлалт ивээн тэтгэгч нь Cocа-Сola компани. Бүгд найрамдахчууд 1861-1912 он хүртэл бараг тасралтгүй Засгийн эрхийг барьжээ. Энэ намын тэргүүн нар хүйтэн дайныг эцэслэн баруун Берлиний ханыг нурааснаараа барууны ертөнцөд үнэлэгддэг. Түүнчлэн Рональд Рейган ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачевтай цөмийн зэвсгийг хязгаарлах гэрээнд гарын үсэг зурснаар төмөр хөшиг эмтэрч эхэлсэн гэдэг.
Ардчилсан намыг 1828 онд Томас Жефферсон, Эндрю Жексон нар үндэслэжээ. Энэ намын бэлгэ тэмдэг нь илжиг, улаан өнгө. Уламжлалт ивээн тэтгэгч нь PEPSI-COLA компани. Ардчилагчид 1828-1860 оны хооронд Засгийн эрхийг гартаа атгаж байв. Энэ намаас Вильсон, Рузвельт, Кеннеди, Картер, Клинтон нарын 13 Ерөнхийлөгч төржээ.
ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ САНАЛ ӨГДӨГГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ
АНУ Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын зарчим ойлгоход хүнд гэж үздэг олон хүн бий. Тус улсын сонгуулийн систем 1787 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй. Тухайн онд Үндсэн хуулийг баталсан бөгөөд 13 мужтай байв. Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийг хосоор нь мужууд болон тэдний бүрдүүлсэн сонголтын төлөөлөгчдийн саналаар сонгодог. Ингэхдээ сонголтын төлөөлөгчдийн санал дийлэнх иргэдийн саналаас зөрж болно. Өөрөөр хэлбэл, үнэн чанартаа Ерөнхийлөгчийг 538 хүн л сонгож байгаа юм.
Тодруулбал америкчууд санал хураалтын өдөр Ерөнхийлөгчдөө бус түүнийг сонгох төлөөлөн сонгогчдод саналаа өгнө. Төлөөлөн сонгогч гэдэг нь муж бүрт ажилласан Конгрессийн суудлын тоотой тэнцүү намын төлөөлөгчид.
Тэдгээр нь ихэнхдээ орон нутгийн нөлөө бүхий иргэд байх бөгөөд Засгийн газар ажилладаг буюу өмч хөрөнгө тараадаг ажил эрхэлдэггүй байх шаардлагатай. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн санал хураалтад тус бүр бүх мужийг хамарсан 538 төлөөлөгч оролцоно. Аль нэг нэр дэвшигч 270-аас доошгүй төлөөлөгчийн буюу мужаасаа олонхийн санал авсан тохиолдолд Ерөнхийлөгч тодорлоо гэсэн үг аж.
Сонирхуулахад сонгогчдын олонхийн саналыг авч чадаагүй нэр дэвшигч Ерөнхийлөгчийн үнэмлэх гардсан тохиолдол Америкийн түүхэнд дөрвөн удаа гарчээ. Хамгийн сүүлийн жишээ бол 2000 оны сонгуульд бага Буш 50.4, Алберт Гор 51 сая сонгогчийн санал авсан боловч бага Буш Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨН ИД ӨРНӨЖ БАЙНА
Америкийн Ерөнхийлөгчид тухайн намуудын гишүүд нэр дэвших эрхтэй бөгөөд зарим мужид аль нэг намын гишүүн буюу нам бус иргэд нэр дэвшүүлэх эрхтэй. Эхний ээлжинд мужийн намын хурлууд дээр нэрээ дэвшүүлж улмаар шалгарсан нэр дэвшигчид намын бага хурал дээр нам дотроо Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөнө. Жил гаруйн өмнөөс эхэлдэг энэ өрсөлдөөн бүх мужаар тойрох ба хамгийн их санал авсан нэр дэвшигч намынхаа нэрийн өмнөөс АНУ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй болно.
Тэгвэл өдгөө Бүгд Найрамдах нам болон Ардчилсан намаас нэр дэвшигчдийн хооронд ид өрсөлдөөн өрнөж байна. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Хиллари Клинтон харин Бүгд Найрамдах намаас Дональд Трамп нарын хооронд хүчтэй өрсөлдөөн болно гэж шинжээчид дүгнэж буй.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг сонгох хамгийн том сунгаа болох “Супер мягмар гараг” энэ сарын 1-нд болсон билээ. Энэ сунгааны үеэр Дональд Трамп 11 мужаас долоон мужийн дэмжлэгийг авч чадсан юм. Үүний дараа Трамп АНУ-ыг Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн өндөр магадлалтай улс төрчөөр тодроод байгаа юм. Тэрээр одоогийн байдлаар 1237 төлөөлөгчийн 430 саналыг аваад байгаа юм.
Харин түүний хүчтэй өрсөлдөгч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон авах ёстой 2383 саналаас 1192 саналыг аваад буй.
Элдэв янзын шуугианд өртөж, хурц мэдэгдлүүдээрээ олны анхаарлын төвд байнга байдаг Трампыг Хиллари зогсоож чадахгүй хэмээн шинжээчид дүгнэж байна.