Арьсны өвчин судлалын үндэсний төвд хийдэг шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын бүртгэл гуравдугаар сарын 20-ноос эхэлнэ.
Долдугаар сарын 15-наас шарилжны тоос дэгддэг. Үүнээс 2-2.5 сарын өмнө урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг хийдэг. Бүртгүүлсэн иргэд дөрөвдүгээр сарын 5-наас дархлаажуулалтад хамрагдах юм.
Ингээд тус вакцины талаар АӨСҮТ-ийн арьс харшлын их эмч, анагаах ухааны магистр С.Янжмаагаас тодрууллаа.
-Шарилжны харшлын вакцины талаар мэдээллийг эхлээд та өгөхгүй юу? Вакцинжуулалт гэхээр харшилгүй хүн харшилтай болохоос урьдчилан сэргийлэх гэж ойлгохоор байна. Гэтэл шарилжны харшилтай хүмүүс хийлгэдэг юм байна шүү дээ?
-Хүмүүс вакцин гэхээр эрүүл хүмүүс хийлгэчихвэл харшлаас урьдчилан сэргийлж болно гэж ойлгоод байдаг. Энэ бол эрүүл хүнд зориулсан эд биш. Зөвхөн шарилжны харшилд зориулсан вакцин. Шарилжны харшил хөдлөхөөс урьдчилан сэргийлсэн, хөдөлсөн ч хөнгөн байхад чиглэгдсэн эмчилгээ юм.
Манай эмнэлэгт тарилга болон цацлага гэсэн хоёр төрлийн дархлаажуулалтыг хийж байна. Тарилга нь дөрөвдүгээр сарын 5-наас долдугаар сарын 5-н хүртэл бүтэн гурван сарын хугацаанд бараг өдөр болгон шахуу ирж тариулах ёстой. Тарилгыг тасалвал үр дүнгүй байдаг. Дээр нь гэрээр тариулах боломжгүй. Хүмүүс тариаг гэрээр тунг нь тааруулалгүй тариулж шоконд орж, ухаан алдсан тохиолдол бий. Тэр үед яаралтай сэхээн амьдруулах арга хэмжээ авч чадахгүй бол амь насанд аюултай. Тиймээс тарилгыг тэр бүр зөвлөөд байдаггүй. Ялангуяа хүүхдэд. Эрсдэл өндөртэй тул онцгой тохиолдолд цөөн хүнд зөвшөөрч, тэр хүмүүсээ бид хариуцдаг.
Харин хаана ч байсан хэрэглэж болох, 45 хоногийн эмчилгээ болох цацлагыг түлхүү зөвлөж байна.
Мөн харшлын эсрэг нөлөөлөхөөс гадна дархлааны тэнцвэрт байдалд нөлөөлдөг “Антиполлин” нэртэй вакцин бий. Энэ нь хэлэн дор уусгаж тавьдаг таблеткан эм юм. Энэ эмчилгээ хоёр сар гаран үргэлжилдэг.
“Кинелог” нэртэй гармоны агууламж өндөртэй тарилгыг 40-өөс дээш насныханд зөвлөдөг
-Үр дүн нь хэр байдаг вэ?
-Үр дүн 60-80 хувьтай. Гэхдээ тухайн хүнээсээ шалтгаалаад янз бүр. Тухайн хүний зөв, буруу хэрэглэсэн, гам дэглэм хэр барьсан зэргээс хамаардаг. Нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваагүй тохиолдолд үйлчилгээ тэр бүр нөлөөлөхгүй байх нь ч бий. Гурван жил дараалан дархлаа тогтоох эмчилгээг хийлгээд үр дүнд хүрдэг. Түүнээс илүү хийлгэх хэрэггүй.
-Үнийн талаар мэдээлэл өгөөч?
-Тариа, цацлага хоёр нь 38 мянган төгрөг. Харин “Антиполлин” 180 мянган төгрөгийн үнэтэй.
-Эмчилгээ хийлгэхийн өмнө сорил тавиулах шаардлагатай гэсэн. Өмнө нь сорил тавиулж байсан бол дахин тавиулах шаардлагатай юу. Сорилын хүчинтэй хугацаа нь хэдэн жил байдаг вэ?
-Нэг удаа сорил тавиулсан байхад шинжилгээ нь гурван жилдээ хүчинтэй.
Хүүхдийн харшил хөдөлсөн үед мэргэжлийн эмчид хандаж, тохирсон эмийг нь 7-10 хоног уулгахад тухайн зундаа ямар нэгэн зовиургүй байх боломжтой
-Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс юу анхаарах хэрэгтэй вэ?
-Дархлааг сайн байлгаж, органик хүнс түлхүү хэрэглэж байвал харшил хөдлөх нь бага байдаг. Эмчилгээ хийлгэж байх үед дархлаа эмчилгээний зааврыг ягштал мөрдөнө. Үүнийг л алдах юм бол дархлаа тогтохгүй. 54 хоног уух бол алдалгүй уух, 45 удаа тариулах бол таслахгүй байх гэх мэтчилэн. Дээр нь янз бүрийн эм уух шаардлага гарвал эмчтэйгээ заавал холбогдоно.
-Сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхан болон залуус хамгийн ихээр өртөж байна гэдэг. Тэгэхээр эмчилгээнд насны хязгаар байдаг уу?
-Жилээс жилд харшлын өвчтөний тоо нэмэгдэж, хавсарсан хэлбэр олширч байна. Нэн ялангуяа хүүхэд, залуучуудын дунд нэмэгдэж байгаа нь хамгийн сэтгэл түгшээж байна. Хүүхэд шарилжны дархлаажуулалтад орох боломжтой юу гэж эцэг эхчүүд их асууж байна. Манай эмчилгээ 5-66 нас гэж байгаа боловч тухайн хүүхдийн биеийн ерөнхий байдал, харшлын хүнд хөнгөн хөдөлдөг зэргийг харгалзаж үзээд ихэвчлэн 12-оос дээш насны хүүхдэд вакцины зөвлөдөг. 12-оос доош насны хүүхдэд сорил огт тавихгүй. Юунд харшилтайг нь мэдэх боломжгүй байхад эм уулгана гэдэг эмч эмчилгээний тактикийн алдаа гаргах магадлалтай. Тиймээс бид энэ насныханд асар болгоомжтой ханддаг. Хүүхдийн харшил хөдөлсөн үед мэргэжлийн эмчид хандаж, тохирсон эмийг нь 7-10 хоног уулгахад тухайн зундаа ямар нэгэн зовиургүй байх боломжтой.
-Харин жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдийн хувьд?
-Жирэмсэн болон хөхүүл эхчүүд сорил болон вакцин эмчилгээнд орох боломжгүй. Бие организм нь өөр, онцгой анхаарал хандуулах шаардлагатай учраас энэ эмчилгээг хийж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд ч зөвлөдөггүй. Вакцин урагт нөлөөлдөг эсэхийг нарийн судалсан зүйл байхгүй учраас ойрын хугацаанд жирэмслэх төлөвлөгөөгүй байвал вакцин эмчилгээнд хамрагдаж болно.
Эм уугаад дарагддаггүй хүмүүс энэ эмчилгээнд хамрагддаг
-Орон нутагт энэ төрлийн эмчилгээг хийлгэх боломжтой юу?
-Хөдөө орон нутагт байгаа хүмүүст тарилгыг огт зөвшөөрөхгүй. Учир нь тарилга хоёр цаг замд яваад гашилдаг. Нөгөө хоёрыг нь хөдөө орон нутагт нэгдсэн эмнэлэгтээ хандаад хийлгэж болно.
-Бүртгэл хийдэг гэхээр хүний тоо хязгаартай байдаг юм уу?
-Үгүй л дээ. Манай төв дээр энэ эмчилгээ хийгдээд олон жил болж байна. Хүмүүс ер нь мэддэг болчихсон. Эм уугаад дарагддаггүй хүмүүс энэ эмчилгээнд хамрагддаг. Шинжилгээ өгөхөөр тэнцэхээсээ тэнцэхгүй нь олон. Тэнцэх хүмүүстээ эмчилгээ хийдэг. Тиймээс л бүртгэл хийдэг гэсэн үг.
-Вакцинжуулалтад хамрагдаж чадаагүй шарилжны харшилтай хүмүүст та зөвлөгөө өгөөч?
-Шарилжны гэлтгүй харшилтай хүмүүс харшил хөдөлсөн үед нь тохирсон эмийн эмчилгээ хийлгэх юм бол зовиургүйгээр зуныг өнгөрөөх боломжтой. Эмийн эмчилгээний хажуугаар хориглодог хоол хүнс хэрэглэхгүй байх хэрэгтэй. Жишээлбэл, айраг, цагаа, тараг, газтай ундаа, чихэр жимс хорьж, хоолны дэг дэглэм алдахгүй байх нь чухал.
Манайд нэг удаа тариулаад болчихдог тариа хийлгэе гээд хүмүүс ирж байна. Ганц удаа тарьдаг тариа нь “Кинелог” гээд гадуур зарагддаг гармоны агууламж өндөртэй тарилга байдаг. Үүнийг 40-өөс дээш насныханд зөвлөдөг. Залуу хүмүүс хийлгэж болохгүй. Энэ тариаг вакцин гэж ойлгоод байдаг. Вакцин биш юм шүү.
Ургамлын тоосжилтын үед дархлаа суларвал харшилтай болох эрсдэлтэй байдаг учир хаврын улиралд дархлаагаа дэмжих хэрэгтэй.
- Ямар ургамлаас харшилтайг мэдсэний дараа тэр ургамал өөр ямар хүнсний бүтээгдэхүүнтэй холбогддогийг мэдэх хэрэгтэй болно. Түүнийг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Жишээлбэл, шарилжийн тоосны харшилтай хүн багваахай, балжингарам цэцгийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхэд тохиромжгүй. Мөн айраг уух, түүхий лууван, улаан лооль идэхэд харшил нь сэдэрдэг учир зайлсхийх хэрэгтэй.
- Амны хаалт зүүж болно. Гэхдээ ердийн даавуун маск үр дүнгүй. Харьцангуй нимгэн хэр нь шүүх чадвар сайтай хамрын угалзын хажуу хэсгээр агаар орохооргүй, тусгай маскыг хэрэглэдэг.
- Нүдний шил зүүвэл агаар дахь тоос шууд нүдний салст дээр буухаас хамгаална.
- Гадуур яваад орж ирмэгц хувцсаа сольж байх хэрэгтэй. Ялангуяа урт, буржгар үстэй бол үсээ угааж үсэнд наалдсан ургамлын тоосыг арилгаж байх нь зөв.
- Ургамлын тоос өглөө нар гарахаас эхлэн үд дунд хүртэл агаарт тархдаг. Үдээс хойш ургамлаас тоос ялгарахаа больдог. Тиймээс өглөөнөөс үдшийн бүрий хүртэл салхивчаа нээхгүй бол гэрт тоос орж ирэх нь бага байх юм.
- Хүмүүс зуны дэлгэр цагт хөдөө орон нутагт амарч байгальтайгаа аль болох ойр байх хэрэгтэй. Байгал орчиндоо ойр байж байгальд тархсан төрөл бүрийн хоруу чанар багатай бактери халдварын зүйлстэй өөрийн биеэр учирч байх тусам харшлаас сэргийлдэг.