Бразилийн Рио-де-Жанейро хотод зуны олимпийн наадамд эхлэхэд 142 хоног үлдлээ. "Рио 2016" цуврал ярилцлагын энэ удаагийн зочин ОУХМ Жаргалсайханы Чулуунбат.
-2011 онд Лондоны олимпийн эрхийг чөлөөт баг тамирчдаас анхлан хүртэж байсан бол 2015 онд мөн л давтлаа. Олимпийн өмнөх жилийн дэлхийн аваргад медалийн төлөө барилдаж шагналт тавдугаар байрт хоёр удаа орлоо?
-2012 оны олимпийн дараагаас дэлхийн аваргад сайн барилдаж медаль авъя гэж зорьж багш, хамт олонтойгоо сэтгэл зүрхээ нэгтгэж бэлтгэлээ хийсэн. 2012-2016 оны циклийн ДАШТ-д бүгдэд нь оролцлоо. 2013 оны ДАШТ-д дүрмэнд өөрчлөлт орсон. Дүрэм, цагтайгаа дасахад богинохон хугацаа тулгарсан. Бэлтгэл их сайн байсан ч дэлхийн аваргын хүрлийн төлөө барилдаж байсан Азербайжаны бөхтэй таарч хожиж яваад цагийн төгсгөлд ялагдсан.
Сүүлийн 30-40 секундэд ажиллах чадвар дутмаг байна гэж өөртөө дүгнэлт хийсэн. Оноо илүү байж хамгаалж чадахгүй хялайж ялагдснаар 13 дугаар байрт орсон. 2014, 2015 онд шигшээ баг ажиллах чадвар дээр ажилласны хүчинд бүгдээрээ дэээшээ гарч ирсэн. Манай бэлтгэл маш зөв байсан нь харагдаж байгаа. 2014 оны ДАШТ-д шагналт VII, 2015 онд тавд багтсан даа.
-2015 оны дэлхийн аваргад явахад гэмтэлтэй байсан гэж үнэн үү?
-Дэлхийн аваргын өмнө баруун хөлөндөө хүнд бэртэл авсан. Үүнээс болж дэлхийн аваргын бэлтгэл сургуулилт гол ачааллаа авч чадаагүй. Манайхаар амьгүй хүн буюу чучелээр орлуулж дасгал хийгээд явсан. Хөл гэмтэлтэй болохоор 100 хувь өөрийгөө дайчилж барилдаж чадаагүй. Гэхдээ нэг бодлын гэмтэлтэй хүн алдаа бага гаргаж барилддаг.
Хамгийн хохиролтой нь медалийн төлөөх барилдаанд мэдэгдсэн. Хүрэл медалийн төлөө 2013 оны ДАШТ-ий хүрэл медальт Петрошвилитэй барилдсан. Эсвэл хоёр хөлөө алдчихна, нэг бол муу хөлөө авч хөшүүлчихээд байсан. Үзэгчдийн харснаар их л амархан хожигдож байгаа юм шиг санагдсан байх. Миний хувьд чадлаараа хичээгээд чадаагүй ч олимпийн эрх бол авч чадсан. Гэмтэлтэй хүн бол амжилт гаргахгүй болохоор өнөөдрийг хүртэл хурдан эдгээх зорилготой эмчилгээ хийлгэж байна. Хөлөө хөндөхгүйгээр бэлтгэл сургуулилтаа ч тасралтгүй хийж байгаа. Олимп хүртэл эдгэчих байх.
-Лондоны олимп таны хувьд анхных байлаа. Тив, тивийн шилдгүүд цугласан олимпийн дэвжээнд гарах тэр мөч ямар санагдав?
-2012 оны олимпод орохдоо өөрийгөө анх удаа барилдаж байгаа шүү гэж огт бодоогүй. 2008 оны олимпийн эрхийн тэмцээнд 104, 105 кг жинтэй байхдаа олимп, дэлхийн аварга Словакийн бөхтэй зооны аваргын төлөөх барилдаанд хожиж яваад туршлагагүйтэж ялагдсан. Хүрэл медалийн төлөө Казахстаны бөхтэй эн тэнцүү барилдаж ялагдсан. Тэд хоёул Бээжингийн олимпиос хүрэл медаль хүртсэн. Хэрвээ ялаад эрхээ авсан бол медалийн төлөө барилдах байж дээ гээд нүдэндээ нулимстай үлдэж байлаа.
Тэр жилээ их сайн байсан л даа. Олимпийн эрх авч чадаагүй гээд ирэнгүүт шигшээ багаас шууд хасагдахад надад муухай санагдсан. Эрх авсан тамирчид бэлтгэлд гараад биднийг баяртай л гэсэн. “Шигшээ баг бол шигшээ баг. Ингэж болмооргүй л юм даа” гэж надад нэг сонин сэтгэгдэл төрүүлсэн. Үүнээс ч илүү олон зүйл байгаа ч би яримааргүй байна. Ингээд л дөрвөн жилийн хугацаанд дахин хөдөлмөрлөж жиндээ тогтсон сайхан бөх болно гэж өөрийгөө хурцалж зүтгэсэн. Үүний ачаар дөрвөн жилийн дараа 2012 оны олимпийн эрхийг ганцаараа түрүүлж хүртсэн.
-Лондоны олимпод ялангуяа таны хувьд холбооноос онцгой анхаарч гадаадаас бөх авчирч бэлтгэл хийлгэсэн байх аа ?
-Тийм ээ. 2012 оны олимпод их сайн бэлдсэн. Гадагшаа олон тэмцээнд явсан, хамтарсан бэлтгэл хийсэн. Монголд Болгарын хүнд жингийн хоёр бөх авчирч бэлтгэл хийсэн. 2012 оны олимпийн дэвжээнд эхний тойрогтоо хийлсэн. Дараагийн тойрогт Африкийн аварга Сенегалын Малал Ндиайег гээд огт харж байгаагүй, ямар ч судалгаанд байхгүй нэг их том хар нөхөр гараад ирсэн. 1-0; 2-0 харьцаатай хоёр үед ялснаар шөвгийн наймд шалгарсан.
Дараагийн өрсөлдөгч нь дэлхийн гурван удаагийн аварга, Европ тивийн аварга, ОХУ-ын Билял Маховтай таарсан. Эхний үед тонгороод цэвэр дарчихлаа гэж бодсон ч шүүгч өгөхгүй байж байгаад мостноос алдчихсан. Тэр үед дүрэм өөр байсан. Хэрвээ одооных шиг байсан бол зургаан оноо аваад хамгаалаад дуусч болох байсан биз. Эхний үед 6-0, 2-1, 1-0 гээд их л ойрхон хожигдсон.
Махов надтай барилдаж дуусчихаад бэлтгэлийн дэвжээнд очоод дээшээ гараад хэвтчихээд сэргэхгүй байсан. Би түүнийг хараад л “Энэ хүн ийм байж яаж хожих юм. Мултарч байгаа юм байна” гэж бодсон. Багш нар болохоор биеэ халаагаад сунгаад байж бай, дагана шүү л гээд байдаг. Төд удалгүй Махов гараад л Гүржийн Давид Модманашвилид ялагдсан.
-2008 оны эрхийн тэмцээнээр мултарсны дараа нүдэндээ нулимстай үлдсэн Ж.Чулуунбат анхны олимпийн ялагдал хэр хүнд тусав?
-Мэдээж дөрвөн жил хүлээсэн зорьсон бүхэн хормын дотор нурахаар хэцүү. 2012 оны олимпийн дараа шууд зодог тайлаад үндэсний бөхөд орохоор битүүхэндээ шийдсэн. Тэр үед багш нар олимпийн дараа улс орны шигшээ баг өөрчлөгддөг, олимпийн дараагийн дэлхийн аваргаас медаль авах боломжтой гэж хэлж байсан л даа.
Манай шигшээ багийн багш нар өөрчлөгдөж тамирчид ч шинэчлэгдсэн. Тэгээд л багш нартайгаа нэг гар нийлээд дахиад зүтгээд үзье гэж бодсон. Гэхдээ 2016 оны олимп гэж зориогүй л дээ. 2013 оны дэлхийн аваргаар дүрэм өөрчлөгдөж миний ажиллах чадвар болж өгөхгүй, нэг минутаар хоцроод байсан. Багш нарын сайн төлөвлөлтийн дагуу одоо багаараа зургаан минут хялайхгүй барилддаг болчихсон.
-2016 оны олимп эхлэхэд 142 хоног үлдлээ. Хоёр дахь олимпийг хэрхэн төсөөлж байна?
-Монгол хүний ид нас 27-28 гэдэг. Үүний адилаар хүнд жингийн бөхчүүдийн хувьд 31-32 нас бол яг сайхан үзэх үе. Одоо надад туршлага байна уу гэвэл байна. Тухайн өдрийн өнгө мэдэж дээ.
-2011 оны дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчид Лондонд амжилтаа бататгасан. 2016 оны олимпийн өнгийг Лас Вегасын дэлхийн аваргын медальтнууд бас л тодорхойлох байх?
-Тэгэх л байх. Махов 2013, 2014 онд гэмтлийн улмаас дэлхийн аваргыг өнжсөн. Сонгомолоор 2014 оны дэлхийн аваргад барилдаад хүрэл авсан. Тэр барилдааныг харж чадаагүй байж байгаад энэ жилийн дэлхийн аваргаар барилдааныг нь үзлээ. Өмнө нь сул мах их байсан чинь бодибилдингийн тамирчин шиг яргай биетэй болчихож. Амрах хугацаандаа биеийн хүчний дасгал их сайн хийсэн байна лээ. Хоёр талдаа сугадаж барилддаг. Тэрэндээ их бяртай болчихсон байна лээ. Дэлхийн хошой аварга Туркийн Акгулыг дээгүүр барилдана гэж тооцоолж байгаа. Ур чадвар нь дээшилсэн, өөртэй их итгэлтэй. Акгулыг зогсоох хүн байна уу гэдгийг гадныхан ярьж байгаа. Миний хувьд таарч барилдаж байгаагүй учраас барилдааныг нь ажиглаад байгаа. Хөнгөн жингийн стильтэй, хөл авдаг, хэвтээгээс крист их сайн хийдэг.
Азербайжаны Жамилдан Магомедовд гурав хожигдчихоод байгаа. Энэ жил дэлхийн аваргаар шигшээ наймд 1-0-оор хожиж яваад шидэж байгаад өөр дээрээ алдчихсан. 2013 оны дэлхийн аваргад 3-0-ээр хожиж яваад цагийн төгсгөлд 4-3-ээр ялагдсан. Ер нь бол барилдааныг нь мэдэх учраас хожих боломжтой.
-Оросын нэгэн дасгалжуулагч Монголд ирчихээд чөлөөтийн зааланд өдөр нь орчихоод танайд хүнд жингийн бөх алга гээд толгой сэгсэрсэн гэдэг. Гэтэл орой бөхийн өргөөнд үндэсний бөхийн барилдаан үзээд “Яасан их хүнд жингийн бөхчүүдтэй юм бэ” гэж дуу алдсан гэж яриа бий. Олимпийн бэлтгэл хэрхэн хийж байна. Бэлтгэл хангагч нар байна уу?
-Бэлтгэл хангагч бол нэг номерын асуудал. Хамгийн багадаа 4-5 хүн байсан бол илүү өрсөлдөөн гарч тэр хэрээр сайжрах л байсан байх. Үнэндээ Золбоо бид хоёроос өөр хүн байсангүй. Хэрвээ өрсөлдөгч олон байсан бол би эрт л зайгаа тавиад явах л байсан. Хаяад явчихъя гэхээр л болдоггүй. За сайхан барилдъя гэхээр бэлтгэл хангагч дотоод өрсөлдөөн өрнөхгүй хэцүү л байсан л даа. Харин сүүлийн хоёр жил хүнд жинд залуучууд их орж ирж байгаа. 2020 оны олимпод энэ хүүхдүүдээс гарч ирэх байх. Өнгөрсөн жил улсын аваргаар 97кг-д 35 бөх оролцсон. Дараа жилээс дээшээ ороод л ирэх байх.
-Чөлөөтийн эрэгтэй шигшээ баг 86кг, 97 кг-д эрхээ авчихбал бүтэн багаараа оролцоно. Боломж ч хангалттай байгаа байх?
-Манай баг дэлхийн аваргаас 2013 онд нэг, 2014 онд хоёр медаль 2015 онд 2-3 медаль авах зорилго өвөртөлж очсон. Гэтэл үүнийг 150 хувь хүргэж биелүүлсэн. Найман хүнээс таван медалийн төлөө барилдлаа. Өдөр болгон финалдсан шүү дээ. Алтан үеийнхтэй дүйцэхүйц хэмжээнд том амжилтад ойртсон.
Манай ахмад бөхчүүд тамирчин хүний амжилт савангийн хөөс шиг байдаг гэж ярьдаг. Богинохон хугацаанд хөөсрөөд алга болдогтой л адилтгасан байх. Хөөсрөх хугацаандаа амжилтаа гаргаад бүхнээ зориулаад хийвэл дараа нь харамсах зүйлгүй сайхан байдаг. Шигшээ багийн удирдлага дөрвөн багш гар нийлж онолыг практикт хослуулан бэлтгэлийн төлөвлөлтөд гаргасны үр дүнд сайжирч байгаа. Үүний үр дүнд ажиллах чадвар дээшилж өрсөлдөгчдөө ядарч хожигдохооргүй болсон.
Биеийн ерөнхий хөгжил массаараа дээшилсэн. Монголын бөхчүүд дэлхийд айлгаад эхэлчихсэн. Тэр хэмжээгээр судалгаанд орж яригдаж байгаа байх. Үүнтэй холбоотой өрсөлдөгчдийнхөө судалгааг хийх ёстой. Анхны багш нар мэдээж бүх тамирчдын амжилтын суурь нь болж өгсөн. Олимпод ч энэ багаараа илүү их амжилт гаргахын төлөө бэлтгэлээ хийж байгаа даа.