Хотод амар амгалан ноёлж хүн бүхэн дуг нойрондоо дугжирч байх энэ цаг үед насосны дуу өдөр шөнөөс үл хамаарч тасралтгүй хангинана.
Жихүүдэс хүрэм хүйтэн, хөгцөндөө баригдан чийг даасан, он жилийг удаан элээсэн мэт балгасжсан, ялгадасны эхүүн үнэр нэвчсэн энэ барилга насосны дуунд дөжрөөд 30 орчим жилийн нүүрийг үзжээ.
Албан ёсны тодорхойлолтоор уг барилгыг “Шинэ захын насос станц” гэх боловч тэндэхийн ажилчид “сараалж” хэмээн хочилно. Ингэж нэрлэхийн учир нь ахуйн болон үйлдвэрүүдээс урсаж ирсэн овор ихтэй бохирдлыг шүүх гурван сараалжаар тоноглогдсон болохоор л тэр.
Энгийн үгээр тайлбарлавал та бие зассаныхаа дараа арчсан цаасаа хогийн саванд хаялгүй урсгавал хоолой дагасаар энэ сараалжаар шүүгдэнэ гэсэн үг юм.
Хот оршин тогтнож хүмүүс аж төрсөөр байгаа нөхцөлд энэ сараалжны “тасралтгүй” байдлыг ажилчид хангах үүрэгтэй. Өнөөдрийн ээлжинд Төв цэвэрлэх байгууламжид амьдралынхаа 32 жилийг энд өнгөрөөсөн Шинэ захын насосны машинч Ж.Отгонсүрэн ажиллаж байна.
Сурвалжлага авахаар ирлээ гэж сонсоод Ж.Отгонсүрэн гуай “Энэ муухай үнэр, танараас сэжиглэлгүй ирсэнд эгч нь баярлалаа. Би сая сараалж дээрх хогоо хамж аччихаад л амсхийж байлаа” гэж нүүрэндээ мишээл тодруулан угтав.
Ж.ОТГОНСҮРЭН: ХЭЦҮҮ Ч ГЭСЭН ЭНД АЖИЛЛАХГҮЙ ГЭЭД ЯАХ БИЛЭЭ
Бохир ус шалаар хальсан, усны эргэлт уур цан болон дэгдсэн орчинд тэрбээр сараалжинд зууралдсан хогтой гараараа ноцолдож байв.
-Та ээлжиндээ ганцаараа гардаг юм уу?
-Тийм ээ шөнийн ээлжинд ганцаараа... Өдөр нь хоёулаа ээлжилнэ. Цаг тутамд хогоо авахгүй бол сараалж хогоор дүүрээд дийлдэхээ байдаг. Ээлжинд гарах болгондоо л тувт хогтой зууралдана. Үүнээс гадна байнгын ажиллагааг шалгах насосны гурван тоног төхөөрөмжөө эргэнэ. Нэг мэдэхэд л өглөө болчихно шүү дээ.
-Энд чийгтэй, хүйтэн, үнэр танар ихтэй гээд л ажиллахад хүнд юм аа. Та бүр дасчихсан уу?
-Үнэрийг ярилтгүй биз. Өвлийн улиралд өглөө, оройдоо байнга л уур цанатай. Бие биенээ олж харахгүй шүү дээ. Бүр баримжаалж явна гээч. Агааржуулагч байгаа хэрнээ л дийлдэггүй юм.
-Сараалжаар есөн шидийн юм гарч ирнэ биз?
-Хотын бүх бохирыг ийшээ нийлүүлж байна. Анхны дамжлага нь энэ юм. Үйлдвэр комбинатуудаас шууд ирж байгаа учраас бөөгнөсөн ноос ноолуур их гарна. Зуны улиралд бороо орохоор хотын бүх хог энд овоордог. Үнэндээ ачааллаа дийлдэггүй.
-Чийгтэй орчинд ажилладаг ажилчдын яр, шарх удаан эдгэдэг гэх юм билээ?
-Тийм ээ. Би ургамлын харшилтай. Гэсэн хэрнээ янз бүрийн юмнаас харшил авна. Бие дээр туурна. Тухайн үедээ эмчлээд л эдгээчихдэг. Хэцүү ч гэсэн энд ажиллахгүй гээд яах билээ.
-Ямар улиралд ажиллахад хүндрэлтэй байдаг вэ?
-Зун цагт хэцүү. Бороо орох тусам л хог дийлдэхээ болино. Бас маш их бохирдол ихтэй ус ирдэг. Ноосны үйлдвэр ажиллаж байгаа нөхцөлд бид энэ сараалжнаас холдоно гэж байхгүй дээ. Өвлийн улирал гэхэд маш их уур цана дунд ажиллана. Сараалжны машин дээр ажиллаад хогоо ухаж байхад энэ доороос маш их уур савсана. Тэр нь хамар самсаа хорстол цоргино. Жилд нэг удаа эмчийн үзлэгт ордог. Гэтэл 70-80 хувь нь ямар нэг өвчтэй гардаг. Үүнээс болж манайд 2-3 хүн тэтгэвэртээ гарч чадахгүй нас барсан. Одоо нэгийнх нь бие муу Халдвартад эмчлүүлж байна. Бидний нөхцөлийг хортойд шилжүүлж өгөөсэй гэж хүсэж байна.

-Өвлийн улиралд туссан ханиад хатгаа болж хүндэрдэг гэсэн?
-Үнэн. Сараалж маш хүйтэн. Хатгаа авах үе цөөнгүй л байлаа. Өөрсдөө биедээ арчаатай байж ажлынхаа хувцсаа өмсөхгүй бол хэцүү дээ. Холбогдох байгууллагууд нь энэ бүхнийг нүдээр хараад ажлын нөхцөлийг хортойд шилжүүлж өгөөсэй гэж хүсэж байна.
-Та энд насаараа ажилласан байна. Биеийн байдал ямар вэ?
-Мэдээж бие тааруу. Эгчийнх нь зүрх муу. Өнгөрсөн жил үзлэгт ороход зүрх өөрчлөлттэй, элэг өөхөлчихсөн байна гэсэн. Би удахгүй тэтгэвэрт гарна. Манай бусад дамжлагад ажиллаж байгаа хүмүүсийг сонирхвол бас л хүнд. Тунгаагч дээр дандаа л хүүхнүүд байдаг юм шүү дээ. Шөнийн ээлжиндээ орой болгон мөс цохино. Байнга л талбайгаа эргэнэ. Лагийн талбай бол бүр эндээс илүү үнэртэй. Эрчүүд хамгийн бохирдолтой хэсэгт ажиллана.
-Хүмүүс та нарын цалинг өндөр гэж боддог. Харин бодит амьдралд?
-Бид шөнийн цагийн нэмэгдэл гэж маш багыг авдаг. Хүн нөхцөлийн нэмэгдэл 120 төгрөгийг 1000 төгрөг болгохоор холбогдох газар нь хүсэлт илгээсэн гэнэ лээ. Гэсэн ч бүтэмжгүй болсон юм шиг байна лээ. Би олон жил ажилласан болохоор эднийгээ бодвол харьцангуй гайгүй авдаг. Гэхдээ л насаараа ажилласан хүнд бол хангалттай биш. Миний үндсэн цалин 480 мянган төгрөг. Өнөөдөр ийм цалинтай төрийн албаныхан байдаг юм уу бүү мэд. Нуулгүй хэлэхэд би цалингаа бага л гэж боддог. Нөхцөл сайжруулахгүй юм аа гэхэд цалингаа нэмүүлмээр байна.
“За эгч нь ажлаа хийхгүй бол нөгөө хог нь овоорчихлоо” гэсээр ажилдаа орлоо.
Н.ЧИНБАТ: ЭНГИЙНЭЭР БОД ДОО. ХҮНИЙ БААС, ШЭЭС ЯМАР ҮНЭРТЭЙ БИЛЭЭ. ТЭГЭХЭЭР ХОРТОЙ НӨХЦӨЛ БИШ ГЭЖ ҮҮ

Энэ завсар Шинэ захын насосны станцад ажиллаад найман сар болж буй машинист Н.Чинбаттай уулзлаа.
-Сараалны машинд шүүгдсэн хогийг гараараа хамах тохиолдол байдаг гэсэн?
-Сараалжны төхөөрөмж зөвхөн ахуйн бохир усыг л хогоос салгах үүрэгтэй. Гэтэл сүүлийн жилүүдэд үйлдвэрүүдийн хаягдал их хэмжээгээр ирэх болсноор шүүгдсэн хогийг гараараа салгах шаардлага тулгардаг. Учир нь ноос сараалжтай зууралдаад салдаггүй учраас эхлээд савраар салгаж аргагүйдэх үедээ гараараа авдаг. Оройны ээлжтэй үед 06.00 цагт ажлаа аваад ноостой зууралдсаар үүр цайлгадаг. Үйлдвэрүүд одоо түр зогссон учраас ноос ирэх нь бага байна. Том хогууд нь дамжуулагч руу унаад нооснууд нь салалгүй үлддэг. Тэгэхээр гараар авахаас өөр аргагүй.
-Ажлын нөхцөлөө юу гэж тодорхойлох вэ?
-Та нар ирээд шууд л мэдсэн байлгүй дээ. Үнэр танар, ажлын нөхцөл аймар байгаа биз. Усны гуталтай хүйтэн усан дотор зогсолтгүй ажиллана гээд төсөөлөөд үз. Яг одоо гайгүй байна. Түүнээс биш усны түвшин ихсэх үед усан дотор гуталтайгаа зогсоно шүү дээ.
-Таны эрүүл мэндэд ямар нэг асуудал байдаг уу?
-Өөрчлөлт гэвэл их байна. Байнга л нүдний нулимс гоождог болсон. Бөөр өвдөнө. Ажлаа тараад харихад л нуруу тасарчих шахна.
-Цалин хангамж?
-Манайх цаг, зэргээрээ цалинждаг. Зэрэг өндөртэй хүмүүс боломжийн дундаж цалинтай. Гэхдээ ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг дундаж гэж тодорхойлох хэцүү. Бага зэрэгтэй хүмүүс бүр л багыг авна. Амьдралд хүрэлцэхгүй. Зээл тавина. Зээлээс зээлийн хооронд л амьдарна.
-Цэвэрлэх байгууламжийн ажилчдын орчинг “Хүнд” гэж тодорхойлдог. Гэсэн хэрнээ үйлдвэрүүдийн орчинг “хортой” гэдэг талаар ямар байр суурьтай байна?
-Ойлгомжтой шүү дээ. Энгийнээр бодоход хүний баас, шээс ямар үнэртэй билээ. Би зурагтаар үзэж байсан юм. Хүний өтгөнийг үнэртэж мансуурдаг хүмүүсийн тухай. Тэгэхээр тэнд хүнийг хордуулдаг өч төчнөөн хортой бодис агуулагдаж байгаа нь ойлгомжтой. Шинэ орж ирж байгаа хүмүүс мэддэггүй л байх. Удаан ажилласан хүмүүсийн хувьд нүд хорсоод нулимс цийлгэнэх нь энүүхэнд.
Насаараа ажиллах нь битгий хэл хэсэг хугацаанд саатахад ч бэрх байв. Хот, үйлдвэрүүдээс ирж буй бохир усны эхний цэвэрлэгээг хийдэг, хамгийн гэгдэх хортой нөхцөлд ажилладаг тэдний ажилтай танилцаж байр суурийг ийн сонслоо. Сурвалжлагын эхэнд Ашиглалтын албаны дарга Ш.Ганзориг “Чи заавал сараалж руу орж сурвалжлага авах хэрэг байна уу. Чадна гэвэл хамаа алга аа...” гэж ам асууж байсан нь толгойд буув.
М.ЛХАГВАСҮРЭН: ТАВАН ЖИЛ Ч ГЭСЭН ЭРҮҮЛ ОРЧИНД АМЬДАРМААР БАЙНА…

Төв цэвэрлэх байгууламж нийслэлийн бохир усанд цэвэрлэгээ хийх хэд хэдэн дамжлагатай. Хамгийн эхнийх нь сараалжны тусламжтайгаар механик цэвэрлэгээ хийнэ. Тэндээс шүүгдсэн ус биологийн цэвэрлэгээ хийх дамжлага руу шилжинэ. Биологийн цэвэрлэгээг энгийнээр тайлбарлавал усан дахь хортой бодисыг хоргүйжүүлж голд цутгахад бэлэн болгохыг хэлж байгаа юм. Биологийн аргаар цэвэрлэсэн уснаас идэвхит лагийг тунгаах үүргийг “Идэвхит лагийн насос станц” гүйцэтгэнэ. Станц руу ороход чих дөжрөм чимээнд нэг бүсгүй хувингаар ус хутган тонголзож байгаатай таарав. 1969 онд анх ашиглалтад орсон тус насосны ажиллагаа муудаж, усны ачаалал нэмэгдсэнээс бохир ус халих болжээ. Өнөөдрийн ээлжинд гарч буй бүсгүй хальж давсан усыг хувингаар хутган тонголзож буй нь энэ аж. Түүнийг М.Лхагвасүрэн гэх бөгөөд энд 23 жил ажиллажээ.
Тэрбээр өөрийгөө бидэнд танилцуулаад станцын чимээнд ярилцах боломж байгаагүй тул гадаалж байгаад яриагаа эхлэв.
-Таныг ажлаа хийхэд ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Байнга ам хатдаг. Бас ажиллах орчны дуу чимээ, өмхий үнэр мэдрэлд ихээхэн нөлөөлдөг юм шиг санагддаг. Гэртээ очоод амрах гэхээр толгой дотор байнга л дүнгэнэсэн чимээ сонсогдоод амарч чаддаггүй. Энэ нь тархинд нөлөөлж байна гэсэн үг байх. Бид жил болгон эмчийн үзлэгт ордог. Ихэнх ажилчны сонсгол муудсан байдаг. Бас хүйтний улиралд нүд байнга хорсож нулимс гарна. Харшил бүх ажилтнуудад байна. Үс амархан бууралтаж, унаж байна. Байнгын чийгтэй орчинд ажилладаг болохоор манайд ажиллаж байгаа хүмүүс дотор бөөрний үрэвсэлгүй хүн гэж байхгүй. Бохир орчинд амьсгалж ажилладаг болохоор амьсгалын замын өвчин их. Сүүлийн үед бидэнд бактерийн эсрэг саван болоод бусад хангамжаар дутаахгүй байгаа ч ажлын орчин яах аргагүй л өвчлөлд хүргээд байна.
-Хүнд нөхцөлд ажилласны төлбөр цагийн 120 төгрөг байх аа?
-Тийм ээ. Тэр 120 төгрөгөөр биеэ эмчлүүлж, сувилуулна гэж угаасаа үлгэр. Багаар бодоход витамин тарианд ч хүрэхгүй. Бид хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч болзошгүй сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалах хэрэгтэй шүү дээ. Лагийн талбай айхтар үнэртэй байна гэж нийтээрээ л ярьсан. Дарга нар энд ирээд хэсэг хугацаанд саатахад л амьсгалахад хэцүү байгаа нь харагдсан. Харин тэр асуудлаас хойш бидэнд хошуувч өгдөг болсон.
-Ажлын нөхцөлийг хортойд шилжүүлчихвэл?
-Эмэгтэйчүүд 50 настай тэтгэвэрт гардаг. Харин таван жилийн өмнө тэтгэвэрт гардаг болчихвол эрүүл мэндийн хувьд ч эрүүл орчинд амар амьдрах боломж бүрдэнэ.
Тэрбээр улсад ажилласан 23 жилийнхээ 20 жилийг түүхий лагийн станцад өнгөрүүлжээ. Харин хүнд нөхцөлд олон жил ажилласан учраас сүүлийн гурван жил энэ албанд зүтгэх болсон аж.
Г.ХҮРЭЛБАТ: НАСААРАА АЖИЛЛАСАН НАЙЗ МИНЬ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРАХ БИЧИГ БАРИМТАА БҮРДҮҮЛЖ ЯВААД Л ӨНГӨРЧИХСӨН

Төв цэвэрлэх байгууламжид 34 жил ажиллаж буй агааржуулалтын станцын машинист Г.Хүрэлбат гуайтай уулзлаа. Энэ хүн хоёр жилийн дараа тэтгэвэртээ гарах юм. Г.Хүрэлбат гуай бохир устай харьцахгүй ч гурван машин, агаарын гурван компрессороор тоноглогдсон станцад ганцаар ээлжинд гарна. Аварга төхөөрөмжүүд дунд, чадлаараа хашхираад ч үл сонсдох чимээнд тэрбээр ажиллах аж.
-Ажилчид тэтгэвэртээ гарч чадалгүй өөд болж байгаа гэж сонссон?
-Үнэн. 1980 оноос хойш хамт ажилласан хоёр найз минь тэтгэвэртээ гарахын өмнөхөн л явчихлаа.
-Ямар ажил хийдэг байсан юм бэ?
-Нэг нь машинист, нөгөөх нь засварчнаар ажилладаг байсан юм. Тэгээд тэтгэвэртээ гарна гээд бичиг баримт хөөцөлдөж яваад л өнгөрчихсөн.
-Ажилчдын хувьд үс бууралтах, элэг уушги муудах өвчлөл түлхүү байна гэлээ. Харин таны хувьд?
-Миний үс 30 хүрээгүй л бууралтаж эхэлсэн. Хараа, сонсгол муудаж байна. Сүүлийн найман жилээ тостой зууралддаг тосны шаталт ихтэй станцид өнгөрөөж байна. Түүнээс болж гуурсан хоолойн өвчин гэсэн оноштой боллоо. Олон жил ажиллаад дасал болчихдог юм байлгүй. Энэ үнэрт мэдрэмтгий хандахаа больчихсон байна лээ. Гэтэл манай хүүхдүүд ааваас муухай үнэртэж байна гэдэг. Уг нь би чинь агааржуулалтын станц гээд харьцангуй цэвэр орчинд ажиллаж байгаа шүү дээ.
-Ам бүл хэд вэ?
-Ам бүл дөрөв. Хоёр хүүхдийн хамт л амьдардаг.
-Таны гэр хаанахна вэ?
-Баянхошуунд амьдардаг. Байранд ч орж чадаагүй. Байрны урьдчилгаанд орж чадахгүй тийм л хэмжээнд ажиллаж байна гээд бодохоор ямар цалинтай болох нь тодорхой байгаа биз дээ. Банкны зээлтэй. Зээлээс зээлийн хооронд л гэлдэрч байна.
Цэвэрлэх байгууламжийн эмч Хүрэлдулам түүнийг тодорхойлохдоо “Г.Хүрэлбатын хувьд манай ажилчдаас хамгийн биедээ арчаатай, хариуцлагатай хүн. Гэтэл энэ хүнд л ийм их зовиур байна. Тэрбээр амралтаараа биеэ эмчлүүлж, сувилалд явж байнгын эмчийн хяналтад байсны хүчинд л өдий зэрэгтэй явна. Харин байнгын чимээтэй орчинд ажилласнаас сонсгол нь сүүлийн үед муудсан. Дээр нь ээлжийн ажил насаараа хийсэн хүмүүс ядаргаанд өртөмтгий, байнгын стресстэй болсон байдаг” гэсэн юм.
Харин технологийн инженер Ю.Эрдэнэжаргал “Агааржуулах станц гэхэд маш их дуу чимээтэй, нэг хүн ээлжиндээ 20-30 коридорыг зэрэг хариуцаж, тоног төхөөрөмж, насосын ажиллагааны бүрэн бүтэн байдалд хяналт тавьдаг. Хүн удаан байх аргагүй дуу чимээнд ээлжээр гарч ажиллана гэдэг үнэхээр хүнд нөхцөл...” гэв.
Жилийн дөрвөн улирал Төв цэвэрлэх байгууламжийн тасралтгүй ажиллагааг явуулдаг ажилчид ингэж л ажиллаж, дуу хоолойгоо өргөж байна.
Тэдний сэтгэлийн үзүүрт нэг хүлээлт бас цөхрөл бий. Зарим хэсэг нь “Сайд дарга нар биднийг хэрхэн ажиллаж байгааг нүдээр үзээсэй” гэж хүлээх бол үлдсэн хэсэгт нь “Угаасаа сайд ирэхгүй ээ” гэх цөхрөл нуугдана.
Харин сурвалжлагын дагуу Хөдөлмөрийн яамны мэргэжилтнүүдээр дамжуулан сайд Г.Баярсайханд Төв цэвэрлэх байгууламжийн ажилчдын нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцахыг уламжлахад тэрбээр татгалзаагүй.
Тэгэхээр “Сайд ирэхгүй ээ, харж л байгаарай...” гэж урам хугаралгүй, "Сайд ирнэ ээ..." гэж итгээрэй.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Гэрэл зураг, видеог Д.Жавхлантөгс