Монголын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдаан Бизнесийн орчин сэдвээр болж байна.
Нэгдсэн хуралдаанд Монгол айдия ХХК-ийн захирал Х.Халиунбат «Монголын бизнесийн орчин» сэдвээр илтгэл тавилаа.
Бизнесийн орчин өнгөрсөнд ямар байсан, одоо ямар байгаа, учир шалтгаан нь юу гэдгээс гадна үүнээс гарах арга замыг тэрээр онцолсон юм.
Түүний хэлж байгаагаар бизнесийн орчин өнөөдөр хүнд байдал орсон нь өөрсдөөс шалтгаалах хүчин зүйл их байсан гэдгийг барилга, санхүүгийн зах зээл дээр тулгуурлан тайлбарласан. Харин энэ байдлаас гарах арга зам нь өрсөлдөөн бөгөөд залуучууд ч мөн нэг хүчин зүйл гэдгийг онцлов. Өөрөөр хэлбэл өрсөлдөөн байгаа цагт шинэ технологи, ажлын байр гээд олон зүйлийг бий болгодог гэлээ.
Х.Халиунбатын тавьсан илтгэлийг хүргэж байна.
«Ширээний ард бид цөөхүүлээ уулзахаар илүү бодитой, олон зүйлийн талаар ярьдаг. Гэтэл түүн шигээ бид яагаад энд ярьж чадахгүй байна вэ гэдэг үүднээс өнөөдрийхөө илтгэлийг бэлдлээ. Би Баяраа өөрөө уначихсан тухай ярих гэж байна.
Манай барилгын салбар олон жилийн түүхтэй. Зах зээл дээр нийлүүлэлт эрэлтээсээ хэд дахин давчихсан байна. Зах зээлд маш олон хоосон байр байна. Хамгийн гол нь нийлүүлэлт их байхад зах зээлийн зарчмаараа үнэ унах ёстой. Гэтэл унахгүй байна. 8.7 их наяд төгрөгийг бид энэ зах зээлд гацаачихсан байна. Банкны салбарыг татаад унагаах эрсдэлийг энэ салбар дагуулчихсан байна.
Ипотекийн зээлийг амжилттай хэрэгжүүлсэн орон байдаггүй юм байна. Харин татаж унагасан орон байна. Барилгын салбар дэндүү буруу явж байна. Судалгаа шинжилгээ, маркетингийн нарийн шинжилгээгүй дэндүү бүдүүлэг бизнес олон бий. Тэдний хамгийн сонгодог нь барилгын салбар болчихоод байна.
Санхүүгийн зах зээлийн тухайд банкны салбарын 88 хувийг дөрвөн банк эзэмшиж байна. Хамгийн ашиггүй зардлыг АТМ буюу бэлэн мөнгөний машин. Ямар ч дэлгүүр, хоршооны үүдэнд бүх банкны машинууд багтахгүй шавчихсан байна. Монголд бүх юм логикгүй, сонин улс шүү дээ. Засгийн газрын нийт гаргасан бондын 91.6 хувийг банк худалдан авсан байдаг. Монголын бизнесийн орчинд харагдаж байгаа дүр зураг бол монополь байдал. Энэ зөвхөн банк биш бүх салбарт хамаатай.
Манайд зодолдоод байгаа газар тариалангийн салбарын тухайд урд хөрш гэж гурилын хэрэглээ ихтэй газар байна. Бидний хажууханд маш том зах зээл байхад хэрүүл хийгээд, дээр нь татаас авч байна.
Бизнесийн орчинд харагдаж буй түгээмэл зураг бол улс төржсөн бизнес. Улс төрөөс болж бизнесийн бүх салбарыг самардаг зүйл бол энэ. Дүгнээд хэлвэл бизнесийн орчин чадамжгүй, мэргэжлийн бус, улстөржилт цэцэглэчихсэн байна. Насаараа нэг даргатай, маш олон ажил хийж байгаа мэт харагддаг мэргэжлийн холбоод бас байна. Эдгээр холбоог болих хэрэгтэй. Бид өөрсдөө л бизнесийн орчинг гацаачихсан байна.
Хорьдугаар зууны эхэн үед бид яг иймэрхүү л байсан. Бид дэлхийгээс тэр үед хэр хэмжээнд хоцрогдсон байсан. Яг тэр зай хэвээрээ байна. Бид iPhone барьж, хослол л өмсдөг болсноороо ялгаатай.
Бүх төрлийн дэд бүтцээр дэлхий нийт холбогдож байна. Бид энэ том интергацийн буланд нь үлдэж байна. Монголд гурван сая хүн байна, үүнээс сая нь ажил хийж байна, тэтгэвэрт, оюутан ажилгүй гэх мэт 1.3 сая хүн байна. Харин 700 мянган хүн юу хийдэг нь мэдэгдэхгүй. Тэгэхээ нэг ажиллаж хоёр хүнийг тэжээж байна. Яаж ажил хийхгүй амьдраад байна гэхээр бид дэндүү их халамж өгдөг. Ажилгүй хэр нь нийгмийн сүлжээгээр улстөрждөг, улс төрчид түүнийг нь хөхиүлэн дэмждэг. Энэ байдал цаашид нэгнийгээ газрын хөрснөөс арчдаг жишээ бий. Хөрөнгө оруулалт бол Монголын амин чухал сүнс.
Өрсөлдөөн байгаа цагт шинэ технологи, ажлын байр бий болдог учраас өрсөлдөөн бол цорын ганц шийдэл, арга зам юм. Өрсөлдөөн бол хөшүүрэг юм. Тиймээс нийгмээрээ, бизнесийнхэн үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Төрийн албанд хамгийн ихээр өрсөлдөөн хэрэгтэй.
Монголын олон төрлийн халамжийг болих хэрэгтэй, үр ашиггүй засаг захиргааны нэгжүүдийг татан буулгах хэрэгтэй.
Бидний дараагийн гарц бол залуу үеийнхэн. Залуу үеийнхнийг хүн шиг хүн болгож байж л дараагийн шийдэл гарч ирнэ» гэлээ.