Монгол эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн эхний салбар хуралдаан Монгол Улсад Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэхийн ач холбогдол, хэрэгцээ ба арга зам салбар хуралдаан болж өндөрлөлөө.
Салбар хуралдаанаар эрүүл мэндийн тогтолцоо болон санхүүжилтийн зөвлөх, эдийн засагч Ц.Нацагдорж МУ-д үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгох ач, холбогдлын талаар илтгэл тавьсан юм.
Ц.Нацагдоржийн илтгэлээс хүргэж байна.
Эрүүл мэндийн салбарыг
- Засаглал- Улсын эмнэлгүүдийг бие даалгах, салбарын удирдлагын эрх, үүргийн шинэ хувиарлалт
- Тусламж үйлчилгээ хүргэлтийн шинэчлэл - Эмнэлгүүдийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх
- Санхүүгийн гэсэн гурван үндсэн шинэчлэлийг хийх хэрэгтэй.
Засаглал, тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин бүрдсэн. Хуулийн хэрэгжилтийг Засгийн газар, Эрүүл мэндийн яамны түвшинд хийх хэрэгтэй бөгөөд ашиг сонирхлын зөрчил гарч магадгүй. Санхүүжилтийн шинэчлэлд нэг худалдан авагчийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна.
Одоогийн санхүүжилтийн тогтолцооны хамгийн том давуу тал нь эв нэгдлмйн зарчим, ЭМД-ын хамралт өндөр буюу 90 хувьтай, улсын хэмжээнд сан төвлөрдөг, тогтвортой эх үүсвэртэй байдаг зэрэг болно.
Харин сул талын тухайд эх үүсвэр дагасан хуваагдмал тогтолцоотой, төлбөрт гүйцэтгэл, бодит өртөг уялдаагүй, худалдан авалт хийгддэггүй, үр ашиг муутай, санхүүгийн эрсдлээс бодитой хамгаалж чадахгүй байгаа аж.
Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэхийн ач холбогдол нь чанар, үйлчилгээний хүртээмж сайжирна, санхүүгийн эрсдэл багасна, хувийн болон улсын эмнэлгийн ялгааг арилгаж, өрсөлдөөнийг бий болгох, салбарын хэмжээнд хуваарилалт, захиргааны үр ашгийг илүү нэмэгдүүлж, бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг болно гэдгийг тэрээр онцоллоо.
Түүний илтгэлийг бүрэн эхээр сонсох боломжтой.