Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж явсан үе үеийн миссүүд тансаг зэрэглэлийн брэндүүдийн хувцасны цуглуулгыг амилууллаа.
Монголын дээд зэрэглэлийн “Precious Fashion House”, дизайнер Д.Отгонжаргалын “O Couture”, цүнхний ”Марал” брэнд, “Говь” болон Италийн “Loriblu” брэндийн бүтээлүүдийг өчигдөр Туушин зочид буудалд болсон “Missosology Mongolia” загварын шоуны үеэр толилууллаа.
Ирэх есдүгээр сарын 23-ны өдрөөс аравдугаар сарын 9-ний өдрүүдэд Монголд анх удаа зохион байгуулах“Face of Beauty International” олон улсын миссийн тэмцээнтэй холбогдуулаад энэхүү шоуг зохион байгуулснаараа онцлогтой билээ.
Энэхүү шоунд урилгаар “Face of Beauty International-2013” тэмцээний титмийг хүртэж байсан Тонга улсын мисс Даймонд Ланги, “Face of Beauty International-2015” тэмцээний ялагч Унгарын мисс Далма Карман нар болон олон улсын миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан Н.Ану, Т.Батцэцэг, А.Баярцэцэг, Б.Бадамцэцэг, Б.Билгүүнзаяа, Г.Билгүүн, Б.Гүнзаяа, Ц.Энхжин, Э.Алтанзул, Б.Номин-Эрдэнэ, С.Пагмадулам зэрэг миссүүд оролцсон юм.
Тус шоуг ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн ятгын аялгуунд МУСТА Т.Дэлгэрмөрөн "Уянга цагаан хуруу" дуугаа дуулж нээлээ. Мөн ятгачин Т.Мөнх-Эрдэнэ Дэлхий хамтлагийн "Ус" аялгууг тоглож сонордууллаа.