Өнөөдөр болсон онцлох үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- Хүнсний бараа бүтээгдэхүүний ҮНЭ 2012 оноос хойш ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨНИЙГ хүлээн авна уу.
- Монголын энх тайван найрамдлын байгууллага Мармара сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
- Өнөөдрөөс эхлэн орон нутгийн интернэтийн үнэ тарифийг нийслэл хотынхтой ижил үнэ тариф мөрдөж эхлэхээр болсон Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
- УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөөнд цагдаа, хүчнийхэн дайрч орлоо.
- Залуусын сонгох, сонгогдох эрхийг илүү нээлттэй болгох үүднээс сонгуульд нэр дэвшүүлэх залуучуудын 20-иос доошгүй хувийн квот тогтоох саналыг УИХ-ын гишүүн Л.Болд дэвшүүлсэн байна.
- Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенког Монголын энх тайван, найрамдлын хамгийн дээд шагнал болох “Энхийн алтан од” одонгоор шагнав.
- 11 дүгээр сургуулийн сурагчид хичээлийн шинэ байрандаа орлоо.
- АН-ын бүлгийн ээлжит хуралдааны талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонконгт айлчлахдаа 500 сая ам.доллар зээлсэн гэх мэдээллийн тухайд, “Ерөнхий сайд тийм мэдээлэл өгөөгүй” гэв.
- Өсвөрийн шатарчдын ААШТ-ээс Монголын баг 36 медаль хүртлээ.
- Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ 14-ний өдөр Монгол Улсад албан ёсоор айлчлал хийхээр болжээ.
- 2016 оны олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээн энэ сарын 22-24-нд “Буянт Ухаа” спортын цогцолборт явагдана.
- 2016 оныг МУ-ын Засгийн Газраас Хэрэглэгчийн жилээр зарласантай холбоотой Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын дэргэд Зар сурталчилгааны олон нийтийн зөвлөлийг өнгөрөгч долоо хоногт байгуулжээ.
- Ерөнхий сайдтай холбоотой асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэхээр болжээ.
- Э.Халиунболд 2016 оны эхний цомоо АНУ-д “California Classic - 2016” уралдаанаас хүртлээ.
- ШӨХТГ-аас ажлын тав хоногт багтаан авто бензин, дизелийн түлшний бөөний болон жижиглэнгийн үнийг бууруулах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг шаардаж холбогдох яам, агентлагийн албан тушаалтнуудад өнөөдөр албан шаардлага хүргүүлжээ.
- Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Унгарын Хөдөө аж ахуйн сайд ноён Шандор Фазекашийн урилгаар энэ оны гуравдугаар сарын 28-наас 31-ний өдрүүдэд Унгар улсад ажлын айлчлал хийлээ.
- МҮСБХ-ноос зохион байгуулдаг сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн шилдэг тулаанууд өнөөдрөөс эхэлнэ.
- “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг Засгийн газарт хүлээлгэн өглөө.
- Нийслэлийн Засаг даргын захирамжаар морин тойруулгын үйл ажиллагаа явуулах боломжийг судлах зорилго бүхий Ажлын хэсгийг байгууллаа.
- Энэ сарын 12-нд нээлтээ хийх “UUKHAI Pictures" болон YOLO.mn сайтын хамтын уран бүтээл “ХАЙРЫН КЛУБ" УСК-ноос үзэж, ээдэрсэн утасны зангилааг тайлаарай.
Дэлхий дахинд
- АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Fox News телевизэд өгсөн ярилцлагадаа төрийн тэргүүн хийж буй хугацаандаа гаргасан хамгийн том алдаа бол Ливид явуулсан цэргийн ажиллагаа хэмээн хэлжээ.
- Японы Ёомиүри сонинд бичсэнээр тус улсад тун удахгүй гаднын жуулчдад зориулсан шинэ төлбөрийн системийг туршиж эхлэх гэж байгаа бөгөөд жуулчид зөвхөн хурууны хээгээ уншуулаад төлбөрөө төлөх аж.
- Японы нийслэл Токиод 2020 онд болох зуны олимпоор япончууд технологийн хөгжлийг ашиглаж, өөрсдийн хөгжлийг дэлхийд харуулахаар зэхэж байна.
- Украины Ерөнхий сайд Арсений Яценюк долоо хоног болгоны ням гарагийн өдөр телевизээр шууд явагддаг "Ерөнхий сайдын 10 минут" нэвтрүүлгийн үеэр тус улсын Засгийн газрын тэргүүний суудлаас огцорч буйгаа мэдэгджээ.
- Дэлхий нийтэд "Шүхэртэй хувьсгал" гэдгээрээ алдаршсан Хонконгийн жагсаалыг удирдагч өдгөө 19 настай Жошуа Вонг улс төрийн нам байгуулсан талаар СNN мэдээллээ.
- Дэлхийн барын тоо толгой сүүлийн 100 жилд анх удаа өссөн таатай мэдээ гарчээ.
- Европын Комисс Нидерландын бүх нийтийн санал асуулгын дүнг үл хамааран ЕХ болон Украины хооронд харилцан визгүй зорчих нөхцөлийг бий болгох саналыг энэ сардаа багтаан ЕХ-нд санал болгож магадгүй байна хэмээн Reuters агентлаг дамжууллаа.
- Amazon компани найм дахь үеийн Kindle төхөөрөмжөө ирэх долоо хоногт танилцуулна гэж компанийн гүйцэтгэх захирал Жефф Безос жиргэжээ.