Алдарт зохиолч Уильям Шекспирийн "Гамлет" болон "Ромео Жульетта" эмгэнэлт сонгодог жүжгүүдийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ долоо хоногт тоглож байна. Тодруулбал,
Маргааш буюуу дөрөвдүгээр сарын 13-нд 19:00 цагт, 16-нд 17:00 цагт "Гамлет" жүжгийг тоглох бол 17 буюу ням гарагт “Ромео & Жульетта” сонгодог жүжгийг тоглохоор төлөвлөж байна.
Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тавьсан "Гамлет" жүжгийн гол дүр Гамлетад СТА С.Болд-Эрдэнэ, Офелияд жүжигчин О.Дөлгөөн нар тоглоно. Мөн Данийн ван Клавдийд МУАЖ П.Цэрэндагва, Гертрудад МУГЖ Ж.Оюундарь, Офелиягийн аав Полонийд МУГЖ Б.Жаргалсайхан, ах Лаэртэд СТА Г.Эрдэнэбилэг, Горациод СТА Г.Амгаланбаатар, Марцеллод СТА Д.Баттөмөр нар тоглох юм.
Тасалбарын үнэ суудлын байршлаас хамаарч 15.000, 20.000, 25.000, 30.000 төгрөгийн үнэтэйгээр театрын кассаар худалдаалж байна.