Эрүүл мэндийн салбар өнөөдрийг хүртэл сайдгүй байна. Та энэ салбарын дэд сайд байсан хүний хувьд хэлэхгүй юу. Сайдгүй байхад асуудалгүй байх уу. Хэрвээ энэ асуултыг би яамны хэн нэгэн албан тушаалтнаас асуувал ажил хэвийн байна л гэж хэлэх байх. Харин та хөндлөнгөөс харсан өнцгөөр хэлэх байх гэж бодож байна.
Сайдтай байх эсэхээс, сайд нь мэргэжлийн хүн биш эсэхээс их зүйл шалтгаална. Одоогийн байдлаар Ц.Оюунбаатар сайд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Ц.Оюунбаатар сайдын хувьд хувь хүнийхээ хувьд өндөр зохион байгуулалттай мундаг боловсон хүчин гэдэгт огт эргэлзэхгүй байна. Гэхдээ Шадар сайдын хувьд онцгой байдлын асуудлыг хариуцаж байгаа, Ерөнхий сайдын эзгүйд орлогчийг нь хийдэг. Дээр нь мэргэжлийн хяналтын асуудал харьяанд нь байдаг. Гэх мэтчилэн улс нийгмийг хариуцсан олон чухал салбарын дунд эрүүл мэндийг хариуцаж байгаа.
Гэтэл эрүүл мэндийн асуудал маш чухал байдаг?
Гэтэл эрүүл мэндийн салбар өөрөө хэцүү. Сайд дангаараа байхад л бардаггүй ажил. Би өөрөө эрүүл мэндийн салбарын хүн атлаа Эрүүл мэндийн яаманд дэд сайдаар очоод ажилтайгаа танилцахад багадаа хоёр сарыг зарцуулж байсан. Сайд бол дэд сайдаас илүү их ажилтай учраас зөвхөн ажилтайгаа танилцахад мэргэжлийн хүн дөрвөн сар, мэргэжлийн бус хүн бол 5-6 сарын хугацааг зарцуулна. Сайд өдөрт 500-600 баримт бичигт гарын үсэг зурдаг. Тэр бүрийн цаана ямар нэгэн шийдвэрүүд бий. Тэгэхээр энэ шийдвэрүүдтэй хэр танилцаж амжих вэ. Цаг хугацааны хувьд энэ нь хэр боломжтой байдаг юм бол доо.

Эрүүл мэндийн яам дотоод хяналтаа муу хэрэгжүүлснээр ийм хатуу хууль гарч байна

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад алдаа гаргасан эмч олон арван сая төгрөгийн өрөнд орох, эсвэл олон жилээр шоронд суухаар заажээ. Хүмүүс үүнд шүүмжлэлтэй хандаж байна. Ийм айдастай эмч сайн ажиллаж чадах уу. Та юу гэж бодож байна?
-Энэ талаар үзэл бодлоо илэрхийлэхийн тулд хэд хэдэн хуульчтай санал бодлоо солилцсон. Миний хийж байгаа дүгнэлт гэвэл энэ хууль тодорхой хэмжээгээр хатуурхсан, бас зөөлөрсөн байна. Юугаараа зөөлөрсөн бэ гэхээр заавал ял эдлэхгүйгээр мөнгөн торгууль төлж болох юм. Гэхдээ шүүгч заавал ял өгнө гэвэл шорон луу ч явж магадгүй байна. Эмч нарт хандаж байгаа эрүүгийн хариуцлагын хууль маш болгоомжтой байх ёстой. Эмч хэзээ ч хүн алъя гэж хүн эмчилдэггүй. Сайн санааны үндсэн дээр л мэс засал хийж, арга хэмжээ авдаг. Гэвч санамсаргүй, хайнгаар хандсан асуудал гараад хүний амь насанд хүрэх тохиолдол гардаг. Үүнд олон улсын барьдаг практик, бодлого нь хэзээ ч хатуурхаж болдоггүй гэдгийг анхааруулдаг. Хэт их хатуурхах юм бол эмч хүн өвчтөнийхөө төлөө 100 хувь хүч чадлаа дайчлах ёстой байсан бол 60 хувь дээр очоод л зогсчихдог. Жишээлэхэд, би чадвартай эмч байлаа гэж бодъё. Гэхдээ би 100 хүнд хагалгаа хийхэд 2-3 хүн хүндрэлээр заавал нас бардаг. Олон улсын жишгээрээ шүү. Энэ төрлийн хагалгаа хийхэд, тэдэн хүн нас барна гэдэг заалттай. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа дэлхийн хэмжээнд 85 хувийн амжилттай. Өөрөөр хэлбэл 100 хүн элэг солиулахад 15 хүн нас бардаг. Байж болох хүндрэл гараад хүн нас барлаа гэхэд эмч нь шоронд орох уу. Эсвэл 20-80 сая төгрөг төлөх юм уу.
-Ар гэр бол байнга гомдолтой л ханддаг байх.
-Тэр 15 хувьд орсон ар гэр бол “алчихлаа” л гэж дайрна. Чадалтай боловсон хүчингүүд маань шоронд ороод байвал энэ салбарт сайн эмч үлдэх үү. Зүрхний шигдээсийн хагалгааны амжилтын хувь нь 50 л байдаг. Ийм хагалгаанд орох гэж байгаа эмч юу бодож орох вэ. Эмч өөрийнхөө чадварыг 100 битгий хэл 150, 200 хувь дайчилж байж өвчтөн амьд гарна. Хэрвээ хуулиар хатуурхаад байвал хамгаалалтын анагаах ухаан хөгждөг. Энэ нь эмч амиа аргацаах, хэрэгт орохгүй байх төдий л тусламж үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. Түүнээс цааш явахыг хүсдэггүй. Тийм анагаах ухаанд орсон улс оронд эмч, өвчтөн тэр бүү хэл улс нь ч хохирдог. Эндээс хождог хүн нэг ч байдаггүй. Тийм учир эмч нарт хандаж байгаа энэ хуульд болгоомжтой хандаж, боломжийн хэрээр зөөлөн байх ёстой. Гэхдээ хариуцлагын тогтолцоо байх ёстой бөгөөд дотоодын хяналтаар асуудлаа шийддэг байх ёстой. Эрүүл мэндийн яам дотоод хяналтаа муу хэрэгжүүлснээр ийм хатуу хууль гарч байна гэж бодож байна. Халуун тогоондоо хариуцлагаа яриад хэнэггүй, санамсаргүй алдаа гаргадаг хүмүүстэйгээ хариуцлагаа тооцдог байсан бол ийм хууль гарах ёсгүй. Гэхдээ нэгэнт ийм хууль батлагдсан бол бид үүнийг өөрчлөхийн төлөө явах ёстой. Харин оронд нь хариуцлагынхаа тогтолцоог улам чанаржуулаад хариуцлагатай тогтолцоогоо бүрдүүлж, хуулиас хатуу заалтуудаа авч хаях ёстой.
Гэхдээ Эрүүл мэндийн яаманд хариуцлага алдсан эмчийн эмчлэх эрхийг хасах тогтолцоо байдаг шүү дээ.
Байгаа. Хэрэгжилт нь их муу. Намайг яаманд байхад Ёс зүйн хороо гээд нэртэй. Жилдээ хоёрхон удаа хуралдана. Тухайн үедээ би “өдөр тутам алдаа гарч байхад яасан цөөхөн хуралддаг юм. Дарга нь хурлаа зарлахгүй байгаа бол болиулаач” гэсэн шүүмжлэлийг тавьж байсан. Гэтэл энэ хороо нь яамны харъяа биш бие даасан, хараат бус хороо юм гэнэ. Тийм юм бол больчихооч дээ. Дарга хийх юун дуртай юм бэ. Ойрхон хуралддаг, эсвэл салбар хороо байгуулаад тэд нь байнга хуралддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл хариуцлага байнга л яригддаг байх хэрэгтэй.
Ёс зүйн хороо байнга хуралдсанаараа эмч нарыг шоронгийн хаалганаас аварч байгаа хэрэг тийм үү?
Би өнөөдөр алдаа гаргалаа гэхэд миний эмчлэх эрхийг долоо хоногоор, эсвэл хоёр сараар хасчих л даа. Хэрэв үнэхээр хариуцлагагүй хайнгаасаа болж алдаа гаргаад байгаа бол хоёр сар бас л юм бодно биз дээ. Гурван удаа хариуцлагагүйгээр алдаа гаргасан бол эмчлэх эрхийг нь насан туршид нь хасчих. Яагаад ийм шат дараалсан, тогтмол хариуцлагын тогтолцоогоо бүрдүүлэхгүй байгаа юм бэ.

Эмнэлгүүдийн санхүүжилтийг үр дүнтэй нь холбоод өгчих ёстой

Өнөөдөр жирийн иргэд эмнэлгийн байгууллагаар эмчлүүлэх гэж боол мэт эмч нарыг царайчилж, эмч нар нь хаан мэт гэдийдэг байдал улсын эмнэлгүүдэд дэндүү их газар авчээ. Эмч нарын ёс зүйтэй холбоотой ямар ажлыг Эрүүл мэндийн яам хийдэг юм бэ. Та жишээ нь дэд сайд байхдаа юу хийж байсан бэ?
Хоёр талын байр суурь нь хоёр өөр байдаг юм. Эмч нар болохоор бид нар ёстой боол мэт ажиллаж байна, үйлчлүүлэгч нар дуртайгаараа биднийг загнаж харааж байна гээд л. Тэгэхээр аль нэг талыг нь 100 хувь зөв, эсвэл буруу гэж хэлэх хэцүү. Үүнийг би тогтолцооны алдаа гэж хараад байгаа юм.
Ямар тогтолцооны?
Улсын эмнэлгүүдийг санхүүжүүлж байгаа хэлбэр нь болохгүй байгаа юм. Ямар ч үр дүн тооцохгүйгээр төлөвлөлтөөр нь тооцоод “май, май” гээд өгөөд байхаар үйлчлүүлэгчийг өөртөө татъя, сайхан сэтгэгдэл төрүүлье гэдэг хөшүүрэг нь байхгүй болчихоод байна.
Тэгээд яах ёстой вэ?
Санхүүжилтийг үр дүнтэй нь холбоод өгчих ёстой юм. Ингэвэл эмч бүр сайн үр дүн гаргахын төлөө ажиллана. Өвчтөнтэйгээ зөв сайхан харьцаж эхэлнэ. Бас нэг хөшүүрэг нь, улсын ихэнх эмнэлгийг даатгалаас санхүүждэг болгох хэрэгтэй. Даатгалаар үйлчлүүлж байгаа иргэн нь эмчлүүлэх эмнэлэгээ өөрөө сонгодог байх. Тэгвэл олон эмнэлэг өвчтөнүүдээ булаацалдаад, санхүүжилт олохын тулд эрүүл өрсөлдөөн бий болно. Жишээ нь, өрхийн эмнэлгүүд яаж санхүүждэгийг мэдэх үү?
Улсаас л байх.
Улсаас санхүүжилтийг нь яаж өгдгийг мэдэх үү?
Мэдэхгүй байна.
Хуулиар бол өрхийн эмнэлэг хувийн эмнэлгийн статустай. Мөнгийг нь улсын төсвөөс өгдөг. Өгөхдөө тухайн өрхийн эмнэлгийн хариуцаж байгаа хүн амынх нь тоонд тодорхой тоог үржүүлээд “май” гээд л өгчихдөг. Яагаад зүгээр л ингээд өгчихдөг юм бэ. Тэр өрхийн эмнэлгийн хариуцаж байгаа 3000 хүн ам дотор хэвтэрт орсон хүн хэд байгаа юм, хэвтрийн хүмүүсийн эргэлт нь хэдэн хувь байна, тэр хүмүүстээ хүрч үйлчилж чадаж байна уу үгүй юу гэх мэтийг яагаад тооцдоггүй юм. Өрхийн эмнэлгийн эмч нар болохоор бид маш бага зардлаар ажиллаж байгаа гэдэг. Их, багадаа гол нь биш. Нэг төгрөг ч байсан үүнийхээ үр дүнг тооцдог л байх ёстой. Өрхийн эмнэлгүүд дотор гэтэл онцгой сайн ажиллаж байгаа нь бий, онцгой муу ажиллаж байгаа нь ч бий. Тэгсэн мөртлөө авч байгаа мөнгө нь яг адилхан. Тэгээд хувийн эмнэлгийн статустай болохоор мөнгөө яаж зарцуулах нь өөрсдийнх нь мэдлийн хэрэг байдаг.

Хүний эрх ашгийг хохироож эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх нь гэмт хэрэг

Эмч нар “тэдний эмийн сангаас эм авбал сайн, тэр лабораторид очиж шинжилгээ өг” гэх мэтчилэн санал болгодог. Эмч нар тэндээс хувь авдаг эсэхийг би шууд хэлж мэдэхгүй юм. Гэхдээ үүний ард ашиг сонирхлын зөрчил байгаад байх шиг. Үүнийг яаж зохицуулдаг юм бэ. Олон улсын ямар сайн жишээ байна?
Эмч нарын ашиг сонирхлын хууль гэж байдаг. Жишээ нь америкт Старкын гэх хуулиар өмчийн харилцаатай байдаг эмнэлэгээ өвчтөнд санал болгох юм бол тухайн эмчид хариуцлага тооцно. Гэхдээ санал болгосон эмнэлэг нь үйлчилгээгээрээ орон нутагтаа үнэхээр сайн гэдэг нь баталгаатай бол байж болно гэдэг. Ийм хуультай болоход болохгүй юм байхгүй. Манай зарим эмнэлэг, эмч нар бүр арай дэндээд байгаа л даа. Өвчтөн явуулсан газраасаа мөнгө хүртдэг асуудал хавтгайраад байгаа тал бий. Сая хэлсэн шиг хуулиар л арга хэмжээ авахгүй бол “арилгаач ээ, арилгаач ээ” гээд байхаар арилчихдаг зүйл биш л дээ. Сүүлдээ бүр өвчтөнүүдийн эрх ашигт хүртэл нөлөөлж эхэлж байна. Тухайн хүнд заасан оношилгоо, эмчилгээ огт шаардлагагүй байж болно. Гэтэл нөгөө эмч хувь хүртэхийн тулд шаардлагагүй оношилгоо, эмчилгээг өвчтөндөө зааж хийлгэдэг ийм тохиолдол мэр сэр гараад байгаа юм аа. Их хэмжээгээр биш ч гэсэн харагдаад, мэдэгдээд байдаг болж. Үүний эсрэг тодорхой арга хэмжээ авах ёстой.
Улсын эмнэлэгийн зарим эмч эмнэлэгтээ ажиллах цагтаа ирсэн өвчтөнд “хувийн эмнэлэгт маань хүрээд ир, тэнд чамайг илүү сайн үзээд өгье” гэдэг. Тэгээд тэнд нь очоод үзүүлэхээр нөгөө улсын эмнэлэгт үзүүлснээс хамаагүй дээр үйлчилгээ, шал өөр харьцаа угтдаг гэх мэт олон жишээ бий.
Нэг өвчтөн ороод ирлээ. Тэр өвчтөнд рентген шинжилгээ хийхэд онош нь тодорхой болно гэдгийг эмч мэдэж байгаа. Гэтэл өвчтөнд “компьютерт томографаар харуул” гэж хэлдэг. Ингэхээр өвчтөн давхар эрсдэлийг эрүүл мэнддээ хүлээж байгаа хэрэг. Шаардлагагүй оношилгооны төлөө илүү өндөр цацраг идэвхитэй туяанд хордох нь байна. Компьютерт харуулчихвал нөгөө эмч дээр орж ирэх мөнгө нь арай илүү болохын л төлөө шүү дээ. Ингэж хүний эрх ашгийг хохироож эмчилгээ үйлчилгээ үзүүлэх ёсгүй. Энэ бол хууль бус үйлчилгээ, гэмт хэрэг. Энэ гэмт хэрэг монгол улсад хэвийн үзэгдэл юм шиг болчих гээд байна. Би үүнд маш их санаа зовж байна. Зарим хүн намайг өөрөө эмч байж салбараа мууллаа гээд байдаг юм. Гэхдээ яалт ч үгүй шүүмжлэх зүйл байна. Эмч хүний ёс зүй гэж байна, салбараа удирдаж явсан хүний ёс зүй бас өөр түвшинд байна. Шүүмжлэх зүйлсээ шүүмжлэх ёстой.
Эмч нар бэлтгэх үйл ажиллагаа монголд хэр хангалттай вэ. Эмч нарт итгэх иргэдийн итгэл алга болжээ. Яагаад гэвэл эмч нарын онош хоорондоо зөрдөг, оношоо тогтоож чаддаггүй эмч нар олон байна. Ийм эмч олширсны шалтгаан нь юу юм бол оо?
Эмч нарын чанарыг сайжруулах нь дэд сайд байхдаа эрэмбэлсэн асуудлуудын маань дээгүүр орж байсан. Намайг анх дэд сайдаар очиход мянган асуулттай жижиг цагаан номоор эмчлэх эрхийг өгдөг байсан. “Та нар болиоч ээ, бүхэл бүтэн хүний амь насыг аврах гэж байгаа хүнд мянган асуултаар эрх олгоод байхдаа яадаг юм. Наадхаа 10 дахин нэмэгдүүл” гээд 10 мянган асуулттай болгосон. Гэтэл нийт эмч нарын маань 95 хувь нь уначихсан.

Аргагүй л дээ, тулгамдсан байж магад. Гэхдээ би гадаадын стандартаар асуулт зохиогоогүй. Дотоодын эмч, багш нараар асуултыг нь бэлтгүүлээд монгол оюутнуудад заадаг хичээлээр нь асуултынхаа санг бүрдүүлсэн юм. Асуулт нь цоо шинэ болохоор асуудал байсан л байх. 100 хувь асуудалгүй байсан гэж хэлэхгүй. Одоо бол цэгцлээд нэлээн жигдрээд, тэнцэх хувь нь нэмэгдээд 30 хувь болж байгаа. Энэ бол Амарсанаа байсан байгаагүй тасралтгүй явагдах процесс, асуултаа жил бүр 10 хувийг нь олон улсын стандартаар шинэчилж байгаарай гэж захиад л буусан даа. Гэхдээ бас ч гэж урдахаасаа бодвол ахисан шүү.
Гэхдээ сүүлийн үед анагаах ухааны чиглэлээр эмч бэлтгэн гаргаж байгаа их дээд сургууль олон болчихжээ. Эдний чанар янз бүр, савалгаа их байна. Бид гарч байгаа мэргэжилтнүүдэд онцгой анхаарахгүй бол болохгүй нь ээ. Тоо биш чанар чухал шүү.
Эмч нарыг мөнгө хөөсөн хувийн сургуулиуд бэлтгэх нь хэр зөв юм бэ?
Огт байж болохгүй асуудал. Эмч бэлтгэх тоо нь маш хатуу квоттой байдаг юм. Яагаад гэвэл эмч бэлтгэнэ гэдэг их зардалтай. Эмч хамгийн үнэтэй боловсон хүчин. Тэр хүмүүсийг ажлын байран дээр нь бэлтгэнэ, онолоор нь бэлтгэнэ. Нэг эмчийг бэлтгэхэд олон багш шаардлагатай. Жишээ нь, миний сурч байсан Токиогийн их сургуулийн Анагаахын сургууль нь Япондоо хамгийн том нь. Гэтэл тэнд жилдээ 100 оюутан л эмчээр бэлтгэдэг. Энэ тоо хэзээ ч өөрчлөгддөггүй. Тийм учир элсэн ороход өрсөлдөөн ч их. Гэтэл манайд захын сургууль л 200-500 эмч бэлтгээд байгаа нь буруу байна гээд хэлээд л байгаа юм.
Зарим хүүхдийн эмч орчин үеийн эмчилгээний аргатай байна. Тиймээс тэр эмч нарт үзүүлэх хүн олон. Гэтэл зарим нь хуучны арга барилтай. Эмч нарынхаа ур чадварыг дээшлүүлэхийн тулд юу хийсэн бэ л гэж асуугаад байгаа хэрэг?
Эмч нар насан туршдаа суралцдаг. Тийм учраас цалингий нь ахиухан өгчих хэрэгтэй юм. Эмч хүн хоцрогдож огт болдоггүй. Анагаах ухааны салбарын хөгжил бусад салбарыг бодвол маш хурдан. Энэ салбарт шинэ судалгаа байнга гарч байдаг. Тэр судалгаануудыг өөрийн болгож уншиж явж байх ёстой. Хоцрогдож байгаа эмч зөвхөн өөрийгөө хохироогоод зогсохгүй өвчтөнүүдийн эрүүл мэндийг хохироож байгаа хэрэг. Орчин үеийн оношилгоог мэдэхгүй байгаагаас өвчтөнийг эрсдэлд оруулж байна гэсэн үг. Ийм эмч нар нэг бол унш, нэг бол больчих хэрэгтэй.

Яаман дээр асуудал удаашрахад эцсийн хохирогч нь ард иргэд л байдаг

Эрүүл мэндийн бодлогын уламжлалт чанар хэр вэ?
Тэр бол миний, чиний ажил биш учир залгамж халаа заавал байх ёстой. Жишээ нь, Ж.Цолмон сайд хүний папилома вирүс гээд умайн хүзүү, савны хорт хавдрыг үүсгэгчийг дарангуйлагч гардасил гээд вакциныг үндэсний хэмжээнд хийе гээд явж байсан. Тэр үед вакцины эсрэг ёстой л жинхэнэ бүлэглэлүүд гарч ирээд, Цолмон сайдын ажлыг харлуулаад болиулсан. Намайг дэд сайдаар очиход 40 мянган хүн тун вакцин хураалттай хадгалчихсан байсан. Хугацаа нь ч дуусаагүй.
Өчнөөн төгрөгний үнэтэй?
Маш үнэтэй. Тэгэхээр нь би “хугацааг нь дуусахаас өмнө хийгээч ээ, энэ чинь 15 төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлнэ” гэдгийг хэлж хийхийг даалгаж байсан.
Таны хийж байсан ямар ажил дараагийн сайдад шилжсэн бэ?
Би ажлаа өгөхдөө “Элэгний С вирүсийг устгах Үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулаад танд өргөн барьлаа. Үүнтэй холбоотой ажлыг үргэлжлүүлж хийгээрэй” гээд Шийлэгдамба сайдад үлдээж байсан. Энэ ажил үргэлжилсэн. Н.Удвал сайдын үед энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэмжлэгт орчин байгаагүй гэдгийг шулуухан хэлчихье. Түүнээс болж С вирүсийн эмийг оруулж ирэх асуудал зургаан сараар хойшлогдсон. Энэ хооронд улстөржиж, хэрүүл хийсэн. Сүүлдээ нэг яамны дэд сайд, сайд хоёр нэгнийгээ шүүхэд өгөөд дууссан шүү дээ. Сая би Дээд шүүхийн хуралдаанаас гараад ирлээ. Асуудал миний буруу байгаагүй гэдгээр шийдэгдлээ.
Тэр хооронд олон хүн амиа алдсан ч юм бил үү?
Олон хүн эрүүл мэндээрээ хохирсон. Яаман дээр асуудал удаашрахад хэн хохирдог вэ гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Эцсийн хохирогч нь ард иргэд л байдаг.
Хувь хүмүүсийн залгамж бодлого үргэлжилдэг юм байж. Тэгвэл улсын эрүүл мэндийн залгамж бодлого гэж юм байдаг юм уу?
Байлгүй яахав дээ. Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө, дунд, богино хугацааны төлөвлөгөө гэж байна. Гэхдээ манай улсын хувьд сайд гарч ирэхээрээ бодлогын хувьд нэлээд донсолгоо, өөрчлөлт хийдэг. Гадаадад бол төлөвлөгөөнийхөө дагуу бараг 100 хувь явдаг байхад манайд шинэ сайд гарч ирэхээрээ бараг 70 хувийг нь өөрчилдөг. Гэхдээ энэ бол зарим тохиолдолд сайн. Яагаад гэвэл шинэ санаа, өөрчлөлтийг гаргах боломж.
Та дэд сайд байж тодорхой хэмжээнд энэ салбарыг удирдаж үзлээ. Тэгэхээр ингэж өөрчилвөл зүйтэй юм гэж бодож байснаасаа хуваалцахгүй юу.
Би салбартаа байхдаа цөөхөн асуудалд онцгой анхаарч байсан. Эрүүл мэндийн яам бүх зүйлийг зэрэг хийж чадахгүй. Боловсон хүчний нөөц байхгүй, өвчин бүхнийг эмчилж ч дийлэхгүй. Монголчууд юунаас болж хамгийн их нас бараад байна. Монголчуудыг хамгийн их алж байгаа нь зүрх судасны өвчин юм. Тиймээс үүнийг бууруулж, хооллолтондоо анхааръя. Хоол хүнсний үндэсний хөтөлбөр дээр ажиллаж, транс тосны хэрэглээг бууруулахын төлөө явж байсан. 2015 оны сүүлээр энэ хөтөлбөр батлагдаж, транс тосны хэрэглээг үе шаттайгаар бууруулна гэдэг заалт орсон байна лээ.
Түргэн тусламж үзүүлдэг салбар 40 болж байж дуудлаганд 5 минутын дотор очдог болно.

Та эмч хүн болохоор өвчний талаар ярих шиг боллоо. Харин би тогтолцооны хувьд асуусан юм?
Бүгдийг нь бус чухлыг нь шийднэ гэдэг ч бас тогтолцоо л доо. Биднийг алаад байгаа хоёр дох шалтгаан нь элэгний өвчлөл. Жилд 1400 орчим хүн элэгний хорт хавдраар, 1000-1200 хүн элэгний хатуурлаар нас бардаг. Тийм учраас элэгний В, С вирүсийн асуудлыг маш хүчтэй хөөцөлдөж байсан. Бас нэг анхаарч байсан зүйл бол Яаралтай түргэн тусламжийг өөрчлөх. Ингэхийн тулд хөрөнгө мөнгө л хэрэгтэй юм билээ. Түргэн тусламжийнхаа асуудлыг шийдээгүй байхад тухайн улс орон эрүүл мэндийнхээ асуудлыг шийдсэн гэж хэлэхэд ичмээр юм. Түргэн тусламж дуудлага өгснөөс хойш хэдий хугацааны дараа хүрч байна гэдгийг мэдэхээр би өөрөө хэдэн удаа дуудлаганд явж үзсэн. Гэтэл гэр хороололд 10 минутаас нэг цаг 30 минутын дотор очиж байсан. Энэ бол эрүүл мэндийн салбартай ямар ч оронд байж болшгүй. Тэр хүний дуудлага хөнгөн ч байж болно, хүнд ч байж болно, тэр хамаагүй. Зарим тохиолдолд бүр дуудлагат нь очихгүй байх тохиолдол ч гардаг юм билээ. Түргэн тусламжаа түргэн болгохгүй юм бол Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар гэж байгаад ч яах юм. Улаанбаатар хотод багадаа 150-200 түргэний машин, 600 эмч тасралтгүй үйл ажиллагаа явуулж байж Түргэн тусламжийн үйл ажиллагаа хэвийн болох юм билээ. Салбарын хувьд 40 байж дуудлаганд 5 минутын дотор очно. Түргэн тусламжийн төвүүдийн тоог нэмэх хэрэгтэй. Энэ жил жишээ нь нийслэлд түргэн тусламжийн 10 салбарыг байгуулах мөнгийг НИТХ-ын төсөвт би оруулсан. Бид хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг олон зүйлд их мөнгө зарцуулдаг ш дээ. Гэтэл яагаад ийм аминд тулсан зүйл дээрээ мөнгө зарцуулдаггүйг би бүр гайхаад байдаг юм. Тэгж ярьвал бүхэл бүтэн улс байна даа эрүүл мэндийн салбартаа хэдэн нисдэг тэрэгтэй болмоор. Гуравдугаар эмнэлэгийг Монгол Улсын хэмжээний зүрхний шигдээс, харвалтын төв гэж нэрлэчихээд өвчтөнүүдээ машинаар зөөгөөд байдаг нь болохгүй. Дөрвөн бүсдээ нэг, нэг нисдэг тэрэг Улаанбаатарт гурав гээд долоон нисдэг тэрэгтэй болчиход мөн ч их асуудал шийднэ дээ. Яаралтай хагалгаанд орох хүмүүсийнхээ амь насыг авармаар байна.
Эрүүл Монгол хүн хөтөлбөрт хэдэн тэрбумыг зарсан бэ?
Нэлээн олон тэрбумыг зарцуулсаан.
Эрүүл Монгол хүүхэд хөтөлбөрт хэчнээн тэрбумыг зарсан бэ?
Бас л нэлээн олон тэрбумыг зарцуулсан.
Үр дүн нь хэр байсан бэ?
Тодорхой хэмжээгээр явж байгаа. Гэхдээ миний хувьд бол хэрэгжилт нь удаан, сул л санагдаад байгаа. Манайхан өчнөөн сайхан бодлогын баримт бичиг гаргачихаад явж явж хэрэгжилтэн дээрээ л их алдах юм даа. Би бол Эрүүл Монгол хүн хөтөлбөрийг өөрчлөх юмсан л гэж боддог.
Та УИХ-д өрсөлдөх үү?
Нам л шийднэ. Би мэдэхгүй байна.

Хүнд өвчтөнүүдийг явах газаргүй болгодог ийм тогтолцоогоо болиоч ээ

Хэрвээ танд Эрүүл мэндийн сайд болох боломж гарвал та юу хийх вэ?
Цөөхөн асуудал руу орно. Нас баралтын тэргүүлэх шалтгаан, өвчлөлийн тэргүүлэх шалтгаан руу орно. Эрүүл зөв хооллолтын асуудлыг тавина. Яагаад гэвэл өнөөдөр бид ассан галын дээгүүр нь л яриад байна. Доороос гараад байгаа цогийг хэрхэн унтраах вэ гэдгийг илүү анхаарна. Гэхдээ тэгж ажиллахдаа ч гэсэн фокустай явах ёстой. Тэгэхгүй бол цалгардаж, үр дүн буурна.
Бас нэг анхаарах зүйл бол тусламж үйлчилгээнийхээ үр дүнг эмчилгээний тоогоор бус эдгэрэлтээр нь тооцдог болох хэрэгтэй. Хийсэн оношилгоо, эмчилгээний тоо чухал биш. Гол нь үр дүн гарч байх ёстой. Эмчилгээнд бус эдгэрэлтэнд суурилсан анагаах ухаанд шилжье. Эдгэрэлтийг нь тооцдог томъёолол байдаг. Жишээ нь адилхан зүрхний өвчнийг эмчилдэг хоёр эмч байлаа гэж бодъё. Нэг нь мундаг эмч болохоор дандаа хүнд хүмүүс очдог, нөгөө дээр нь хөнгөн хүмүүс очно. Гэтэл мундаг эмчийнх нь эмчилгээ нь 50 хувь байлаа гээд муу гэж болохгүй, нөгөө эмчийнх нь эмчилгээ 95 хувь байлаа гээд сайн гэж тооцож болохгүй. Эдгэрэлтийг нь тооцдог аргууд бий. Тэгэхгүй бол эмч нар маань эмчилгээг нь л үзээд байдаг, эдгэрэлтийг нь анхаарахгүй болох гээд байна.
Хувийн эмнэлэгүүд бол хөнгөн өвчтөнүүдийг хүлээн аваад, хүнд хүнийг улсын эмнэлэг рүү шилжүүлдэг тал ч бас бий шүү.
Энэ бол муу тогтолцооны илрэл. Харин эсрэгээрээ хувийн эмнэлэгүүдэд итгэл өгмөөр байгаа юм. хувийн эмнэлэгт нас баралт, хүндрэл гарахаар нь төрөөс дарамтлаад тусгай зөвшөөрлийг чинь цуцлана гэх мэтээр олон юм ярихаа боль. Ямар ч эмнэлэг өөрийнхөө хүчин чадалд тохирсон эмчилгээ, үйлчилгээгээ үзүүлдэг байх хэрэгтэй. Хэрвээ хувийн эмнэлэг хүнд хүнийг ч гэсэн эмчлэх чадамжтай, боломжтой бол тэнд гарсан нас баралтыг нь цоллож элдэвлээд, сошлоор нэр хүндэд нь халдаад байх нь буруу юм. Эрсдэлгүй зүйл гэж байдаггүй. Аливаа эмчилгээ заавал эрсдэлтэй байдаг. Нас барах тохиолдол ч гэсэн хувийн эмнэлэгт гарч болно. Хувийн эмнэлэгүүд зоригтой бай. Хүнд хүмүүсийг хүлээж авдаг бол. Гэхдээ чадвар чинь өндөр байх ёстой. Тэгэхгүй бол сүүлдээ хүнд хүнийг авах газар байхгүй болсон. Хувийнх нь ч, улсынх нь ч авах дургүй. Хүнд өвчтөнүүдийг явах газаргүй болгодог ийм тогтолцоогоо болиоч ээ. Манай эрүүл мэндийн салбарт дутагдаад байгаа бас нэг зүйл нь цогц эмчилгээ. Сүүлдээ бүр “би баруун чихний эмч, чи зүүн чихний эмч” гэх нь холгүй олон салаа болоод байна. Хүнийг бүтэн хүн гэдгээр нь хараад “бөөр, зүрхэндээ ийм асуудалтай. Үүн дотроос хамгийн чухал нь энэ байна” гээд хүнд ойлгомжтой, бүтнээр нь тайлбарлаад өгдөг эмчилгээ шаардлагатай байна. Тэгж ярьвал хүнийг бие, хэл, сэтгэлээр нь гурвуулангаар нь нийлүүлж эмчилдэг юм.
Ярилцсанд баярлалаа.