3,4-р хороолол орчимд бүлэглэн амьдрах тэднийг Бакү гэдэг хүн толгойлно. Их сургуульд сурч байгаад хууль бус зүйл хийж баригдсан тэрээр бүтэн 13 жилийг торны цаана өнгөрүүлээд 1999 онд гарч ирсэн. Харин гарч ирэхэд эхнэр нь байрыг нь зараад, охиноо аваад гадагшаа явсан байжээ.
Ингээд амьдрал нь орвонгоороо эргэсэн учраас тэнэмэл амьдралыг сонгосон байна. Харин түүний бүлэгт хамт явдаг нэг залуу бий. Залуу одоо 20 гаруй настай. Өөрөө насаа сайн мэдэхгүй. Баримжаагаар л таамаглана. /Ярилцлагын сүүлд тэрээр өөрийг нь Өлзий гэдэг, 27 настай гэдгээ хэллээ/
Одоо түүний амьдралыг “тэтгэж” буй ганц зүйл нь сархад
Хамгийн харамсалтай нь бүр багаасаа тэнэж байгаа. Бакү болон бүлгийнхээ бусдаас ялгаатай нь хар багаасаа нүхэнд амьдарсан. Өөрийнх нь хэлснээр 16 жил тэнэж байгаа.
“Энэ манай дүү, бүр багаасаа тэнэж байгаа. Одоо нэг хорин хэдтэй...” гэж Бакү бидэнд энэ залууг танилцуулсан юм. Бакү үргэлжлүүлэн “Бидний үед бол за яахав хойд эцэг зоддог юм байна, ээж аав хоёр салчхаар ингэдэг юм байна гээд нэг их юманд боддоггүй байлаа. Харин энэ сүүл үеийн хүүхдүүд чинь өөр сэтгэхүйтэй болчхож. Ар гэрийн амьдрал нь хэцүү, хойд эцэг балбаж нүдээд байвал бушуухан зайгаа барьж, тэнэхийг бодож байна” гэв.
Багадаа бусдад өргүүлж, өргөж авсан гэрийнхэн нь байнга зодож занчдаг байсан болохоор хоёрдугаар ангиасаа хойш тэнэж байгаа энэ залуугийн нүд бусдынхаасаа өөр юм. Магадгүй бүр багаасаа гудамжинд амьдарсан болохоор тийм байдаг биз.
Өргөж авсан айл нь дөрвөн охинтой байжээ. Хүү байхгүй болохоор түүнийг өргөж авсан гэнэ. Гэвч эгч нар нь түүнийг ирснээс хойш гэрээс юм алга боллоо гээд байнга зодох болжээ. Юу ч аваагүй байхад зодоод байдаг байсан болохоор нь нэг удаа авчихсан аж.
Тэрээр “Том эгчийн дэвтэр ном байдаг шүүгээний доор 5000 төгрөг байсан юм. Хэд хоног ажиглалаа, сүүлдээ мартсан юм байлгүй, угаасаа ч намайг юм авсан гээд байдаг юм чинь гээд нөгөөдөхийг нь авч халааслаад гэрээс гарсан. Ээжид усанд явчхаад ирье гэж хэлээд 40 литрийн усны савны ёроол руу мөнгөө чулуудчихсан” гэв.
Ингээд хүүхэд л болсон хойно хэдэн нийлдэг найзуудыгаа дуудаж, дэлгүүр ороод зайрмаг, цагаан самар авчээ. Худгаас усаа авахдаа худгийн эмэгтэйд цагаан самраа өгсөн байна. Усаа авчхаад гэртээ оруулж тавьсныхаа дараа найзуудтайгаа гол руу сэлэхээр явжээ.
Удалгүй том эгч нь гол дээр ирж дуудсан байгаа юм. Мөнгө авсныг нь мэдсэн хэрэг. Гэртээ оруулж байгаад зодож, зодож мөнгөө яасан болохыг асуужээ. Хоёрдугаар ангийн хүүхэд буруу үйлдэлдээ гэмшин бушуухан л үнэнээ хэлсэн байна.
Ингэж анх удаа хулгай хийж, баригдсанаас хойш гэрт байх улам хэцүү болжээ. Өвлийн хүйтэнд нүцгэн гадаа зогсоогоод, өвдгөө тэврээд сууж байхад нь угаадсаа цацчихаад ордог тийм эгч нар түүнд дэндүү дарамттай байж.
Дулаан орохоор явна даа, гэсэн бодолтойгоор 2000 оны хавар хүртэл тэндээ амьдарчээ. Харин хавар болоход хэсэг тэнэж яваад цагдаад баригдаж Хаяг тогтоох газарт хүргэгдсэн байна. Хаяг тогтоох газраас түүнийг гэрт нь хариулах боломжгүй гэж үзсэн учраас асрамжийн газарт хүргэжээ.
Хоёр жил асрамжийн газарт амьдарсан боловч, бусдын дарамт, хоол хүнс муу зэргээс болоод сүүлдээ тэсгэл алдан оргож, дахин тэнэх болсон байна. Ингэж яваад Бакү болон түүний бүлгийнхэнтэй нийлжээ. Одоо түүний амьдралыг “тэтгэж” буй ганц зүйл нь сархад.
Хэрлэн хүү гэртээ харихгүй байгаа шалтгаанаа, зоддог гэдгээс илүүгээр тайлбарлахыг хүссэнгүй. Эмээ, үеэлүүд нь таалагдахгүй учраас хоёр сар гадуур тэнэж байгаа. Дөнгөж долоон настай түүний ирээдүй хаашаа ч эргэж магадгүй.
Хэрвээ түүнийг халамжлах ёстой хүмүүс нь халамжилж, хариуцах ёстой хүмүүс нь хариуцахгүй бол дээр дурдсан залуутай ижил замаар явахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь бид үүнээс сэргийлэх боломжтой юу?
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар 1600 орчим хүүхдийг хараа хяналтгүй, хараа хяналт сул, хараа хяналтгүй болох эрсдэлтэй гэсэн гурван бүлэгт хуваан бүртгэж авсан байна.
Хамгийн сүүлд хийсэн илрүүлэлтийн ажлаар 37 хүүхдийг хараа хяналтгүй явж байхад нь илрүүлжээ. Тэдний хараа хяналтгүй явдаг шалтгааныг асуухад:
- Үл хайхрах хүчирхийлэлд өртсөний улмаас – 6
- Хүүхэд, хойд эцэг эхийн дарамтаас – 4
- Бие махбодийн хүчирхийллээс – 7
- Бусдад уруу татагдан - 1
- Хоол хүнсний хомсдолоос – 5
- Өөрийн сонирхлоор – 7
- Асрамжийн төвийн дарамтаас-1
- Гэр бүлийн хүнд нөхцөлөөс – 2
- РС тоглох гэж – 7 гэж хариулжээ.
2011 онд нийт 157 хүүхдийг хараа хяналтгүй явж байхад нь илрүүлсэн байхад, энэ тоо өнөөдөр 80 орчим болж буурчээ. Гэвч сүүлийн гурван жилд хүүхдүүдийн нөхцөл байдал улам хүндэрч, өвчлөл нэмэгдэж, зан аашийн өөрчлөлт, донтолт ажиглагдаж байгаа талаар Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын, хэлтсийн дарга С.Байгальмаа хэлсэн юм.