Би найман сартай жирэмсэн. Гэтэл шинжилгээгээр тэмбүүгийн халдвартай нь тогтоогдсон. Эхний шинжилгээ өгөхөд ямар ч асуудал байгаагүй хэр нь сүүлийн шинжилгээний хариу ингээд гарчихлаа. Нөхрөөсөө авсан нь тодорхой байна. Гэтэл нөхөр маань хүлээн зөвшөөрөхгүй, ёстой тийм юм байхгүй гээд байх юм. Манайх хоёр хүүхэдтэй, ядаж үнэнээ хэлээд уучлалт гуйхгүй байгаад нь үнэхээр гомдож байна. Хүүхдүүдээ аваад аав, ээж дээрээ очдог юм билүү гэж бодож байна. Үнэхээр гомдсондоо болоод салах талаар л бодох боллоо.
...
Үнэн тас охинтой уулздаг боллоо, удалгүй бид дотно харилцаанд орсон. Би ч цаашдын амьдралынхаа талаар үнэн гоё юм төсөөлөөд байж байтал бэлгийн замын халдвар авчихжээ, шууд л утсыг нь блоклосон. Одоо эмчилгээ хийлгэж байна.
...
Найзуудтайгаа дарвиж яваад нэг залуутай бэлгийн харьцаанд орчихсон юм. Түүнд бэлгэвч байгаагүй, бид хоёр бага зэрэг уусан байсан учраас хамгаалалтгүй хавьталд орсон. Гэтэл байдал нэг л биш болж, эмнэлэгт үзүүлтэл тэмбүүгийн халдвар авчихсан байна гэсэн. Үнэхээр муухай санагдаж байна...
Та сая тэмбүүгийн халдвар авсан иргэдийн яриаг уншлаа. Энэ мэтчилэн олон жишээ хөвөрнө. Жирэмсэн, эрэгтэй, эмэгтэй, өсвөр үеийнхэн, залуус, хөгшид хүртэл энэ халдварыг авсаар байна. Олон гэдгийг цагаан дээр хараар бичигдсэн статистик тоо баримт батална. Жилд дунджаар 5000 хүн тэмбүүгийн халдвар шинээр авдаг, 2015 онд энэ тоо 7678-д хүрсэн.
Тэмбүүгийн халдвар жилээс жилд хэрхэн нэмэгдэж байгаа болон хормойн дон нялхаст заналхийлж байгаа талаар бид цувралаар хүргэсээр байгаа билээ.
Тэмбүү болон бэлгийн замаар дамжих халдварыг “тархи хоосорсноос тардаг өвчин” хэмээн нэрлэх нь бий. Учир нь тохиолдлын бэлгийн хавьтлын уршгийг бодолгүй, хоромхон зуурын жаргал цэнгэлээс болж халдвар авдаг учраас тэр.
Тэгвэл бид ямар арга хэмжээ авч “тархи хоосорсноос тардаг өвчин”-өөс ангижрах вэ?
БЭЛГЭВЧ, БЭЛГЭВЧ, БАС ДАХИН БЭЛГЭВЧ
Бид цуврал нийтлэлийнхээ явцад долоо хоногийн хугацаанд GoGo.mn сайтаараа дамжуулан “Та тохиолдлын бэлгийн хавьтлын үед бэлгэвч хэрэглэдэг үү” гэсэн санал асуулгыг явуулсан юм. Судалгааны үр дүнг доор харууллаа.

Тэмбүү бол бэлгийн замаар дамждаг халдвар. Бэлгэвч хэрэглээгүй тохиолдолд ямар ч “өршөөлгүй”. Тохиолдлын байтугай тогтмол харилцаанд ч бэлгэвч чухал үүрэгтэй гэдгийг өнөөдөр аль ч насныхан ойлгохгүй байгаа нь бэлгийн замаар дамжих халдвар ийм түвшинд хүргэсээр байна.
Бэлгэвч худалдаж авахаасаа ичдэг, авч яваа нэгнээ шоглодог үе хоцорч, үр удмаа залгуулъя гэхээс бусад үед бэлгэвч хэрэглэж занших нь өнөөдрийн нөхцөл байдлаас гарах нэг сэжим юм.
Тулгар биетэй эхнэртээ халдвар тарааж байгаа нөхөр, дөнгөж танилцсан залуу, охиноосоо халдвар авсан залуус, согтуугийн гайгаар тохиосон ганц шөнийн явдал зэргийн шалтгаан олон ч бэлгэвч хэрэглэсэн бол ийм үр дүн авчрахгүй байсан гэдгийг онцлох хэрэгтэй.
БАЙГУУЛЛАГУУД АЖИЛТНУУДАА ЖИЛ БҮР БЗДХ-ЫН ҮЗЛЭГ ОНОШЛОГООНД ХАМРУУЛДАГ БОЛЪЁ
2015 онд бүртгэгдсэн 7678 тэмбүүгийн тохиолдол бол зөвхөн мэдэгдээд байгаа нь. Үүний цаана мэдэхгүй, мэдсэн ч бусдад тарааж байгаа тохиолдлууд байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Бүх нийтийг хамарсан үзлэг, оношлогооны ажил зохион байгуулахад зардал өндөр байхаас гадна өөрийгөө эрсдэлгүй гэдгийг мэддэг эсвэл гэртээ суудаг хөгшид, хүүхэд хамрагдах нь элбэг байдаг учраас төдийлэн үр дүнтэй арга хэмжээ болдоггүй талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам учирлаж байсан юм.
Тиймээс төрийн, хувийн гэлтгүй байгууллагууд ажилчдаа эрүүл мэндийн үзлэг, тэр дундаа БЗДХ-ын үзлэг, оношлогоонд хамруулах нь зөв гарц болж чадна гэдгийг тэрээр онцоллоо.
Жил бүрийн эрүүл мэндийн үзлэгээр ерөнхий шинжилгээнүүдийг авдаг ч БЗДХ-ын шинжилгээ сайн дурынх байх ёстой гэдэг халхавчаар өнөөдрийг хүрчээ.
Тэгвэл энэ байдлыг зогсоож халдвартай хүмүүсийг илрүүлж, эмчлэхийн тулд ажлаар дамжуулан үзлэгт хамруулах нь зүйтэй аж. Ажилд ороход эрүүл мэндийн үзлэгт орсон байх, ажиллаж байх хугацаанд жил бүр энэ төрлийн оношлогоонд орсон байх шаардлага тавьж байя.
Учир нь дээр дурдсан 7678 тохиолдлын гурван хүн тутмын нэг нь 18-30 насны хөдөлмөрийн насныхан байгаа юм.

ЭРҮҮЛ МЭНД ХИЧЭЭЛИЙН ЦАГИЙГ НЭМЖ, ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
Мэдлэгээс хандлага, хандлагаас дадал бий болдог гэдэг. Гэтэл өсвөр үеийнхэн буюу 10-19 насныхны дунд нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн амьдралын талаарх мэдлэгийн түвшинг тогтооход 87 хувь нь хангалтгүй гэх үзүүлэлт гарчээ.
Өсвөр насныхан гэлтгүй насанд хүрэгчдийн дунд ч бэлгийн боловсрол тааруу хүн олон бий. Мэддэг ч түүнийг дадал болгож байгаа нь цөөн учраас БЗДХ хурдацтай тархаж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд бүртгэгдсэн БЗДХ-ын 44 хувь нь 15-24 насныхан бөгөөд 40.4 хувь нь ажилгүй.
Энэ нь “Эрүүл мэнд” хичээл хангалттай хэмжээний мэдлэг, дадал олгож чадахгүй байгаагийнх. Уг хичээлийг хасч бусад хичээлүүдэд шингээсэн нь бага наснаас олгох ёстой мэдлэг, дадлыг үгүй хийсэнтэй адил болжээ.
Бэлгийн боловсрол хангалтгүйгээс үнэгүй бэлгэвч тараасан ч тэр бүр ач холбогдол өгөхгүй байгааг эмч нар хэлж байна. Жил бүр урьдчилан сэргийлэх ажилд төсөвлөсөн мөнгө нь хасагдаж, эмч нар фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээг л ажиглаж байгаа талаараа хэлж байв.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар,
- 12 ба түүнээс бага насны сурагчдын 6.6,
- 13-15 настай сурагчдын 10,
- 16-17 насныхны 25.9 хувь нь бэлгийн харьцаанд орсон байдаг гэжээ.
Дээрх судалгаа, мөн өнөөдрийн нөхцөл байдлаас шалтгаалан Эрүүл мэнд хичээлийг цаг нөхөх байдлаар бус бие даасан, хүүхдэд мэдлэг олгосон хичээл болгох ёстой гэдгийг Эрүүл мэнд, спортын яамны мэргэжилтэн н.Батцоож хэлсэн юм.
Энэ хичээлийг бие даасан болгохоос гадна цагийг нь уртасган чанарыг нь сайжруулах зайлшгүй шаардлага тулгараад байгааг ч эмч нар мөн онцолсоор байна.