2000 оны намар Батлан хамгаалах яаманд ажилладаг ээжтэйгээ уулзахаар Офицеруудын ордны урд талын сандал дээр суга таягтай хүү хүлээнэ. Үл таних эмэгтэй хүүг ажигласаар. Хүүгийн ээжийг ирэхэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хичээллэдэг спортын төрлүүд байдаг. Хүүхдээ явуулбал яасан юм бэ” гэж өнөөх эмэгтэй зөвлөв. Энэ талаар ер бодож байгаагүй ээж нь хүүгээсээ “Чи спортоор хичээллэх үү” гэхэд толгой дохив. Үрийнхээ төлөө хугацаа алдалгүй Спортын төв ордонд хүүгээ дагуулаад очиж. Тухайн үеийн паралимпийн хорооны ерөнхийлөгч Л.Нямыг эрж хайсаар уулзахад пауэрлифтингээр хичээллэхийг зөвлөж Ш.Энхсайхан багшид даатгав.
2014.04.11 Пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтийн тамирчин Энхбаярын Содномпилжээ Дубайд болсон ДАШТ-д VII байр эзэлж, 2016 оны паралимпийн наадамд оролцох эрх авлаа. Монгол Улс түүхэндээ анх удаа хүчний төрөлт буюу пауэрлифтингийн төрлөөр анх удаа олимпийн наадамд өрсөлдөхөөр болж нэгэн шинэ хуудсыг эхлүүлсэн юм.
2000 оны намар хоёр суга таягтай байсан хүү ийнхүү дэлхийн хүн төрөлхтний дөрвөн жил хүлээдэг цэнгэлийн манлай олимпод оролцохоор болсон нь энэ. “Тухайн үед спортын төрлийн сонголт байгаагүй ч одоо бол надад гоё санагддаг. Хүн биеийн бэрхшээлтэй байж болно. Гэхдээ эрүүл хэсгээрээ яагаад жирийн хүнээс илүү байж болохгүй гэж. Хүчний төрлийн спорт хүн харахад үр дүн нь бодит учраас кайфтай. Хэн дуртай нь 200 кг-ыг тав, зургаан удаа шахахгүй, 220-230 кг өргөхгүй шүү дээ” хэмээн Э.Содномпилжээ бардам хэлнэ лээ. Нээрээ л барагтай аавын хүү 200 кг давсан жингийн туйвангаар наадахгүй л дээ.
САНХҮҮГИЙН МЭРГЭЖИЛТЭЙ ТАМИРЧИН
Рио хүрэхийн тулд олон саад бэрхшээл давааг ардаа орхисон нь ярианаас нь илт. Э.Содномпилжээ зургадугаар ангид байхдаа хөлөө тайруулжээ. “Миний онош бол анагаах ухааны талаасаа хавдар. Шашны талаас нь тайлбарлавал аав, ээжийн талаасаа хоёр сахиустай, бөөгийн тамлагаа гэж болно. Аав минь Хөвсгөл, ээж Увс нутгийнх” гэж тайлбарлав.
Хөлөө тайруулж суга таягтай болсон ч хүү хичээлээ орхилгүй 10 жилийн сургуулиа амжилттай төгсчээ. 2000 оноос пауэрлифтингээр хичээллэж жилийн дараа Бүх ард түмний спартакиад 48 кг алтан медаль, 2002 онд пара УАШТ-ээс 52 кг алтан медаль авчээ. Амжилт дөнгөж эхлэхтэй зэрэгцэн багш нь харь улсад ажиллахаар явж спортоо орхихоос өөр аргагүйд хүрэв.
Багшийгаа явангуут 2003 онд Эдийн засаг бизнесийн дээд сургуульд элсэн орж нягтлан бодогч-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Мэргэжлээрээ ажиллаж байгаад 2008 оны сүүлчээр цомхотголд орж ажилгүй болов.
2009 оны хоёрдугаар сард ажил хайж яваад Ш.Энхсайхан багштайгаа автобусанд санамсаргүйгээр таарав. Багш нь Монголд ирээд удаж байсан ч тэр өдөр цаанаасаа л учруулсан гэлтэй. Ингэж л спортдоо эргэн ирсэн тэрбээр 2010 оноос эхлэн эрүүл тамирчидтай өрсөлдөж эхлэв. 2010 онд пауэрлифтингийн УАШТ хэвтээ шахалтын 60кг-д алт, 2011 онд хүчний гурван төрөлтийн УАШТ-д хэвтээ шахалтаар 66кг-д хүрэл медаль хүртжээ. Дотооддоо эрүүл тамирчидтай өрсөлдөж, гадаадад пара төрөлдөө оролцож амжилт нь тасралтгүй ахив.
МӨРӨӨДЛИЙГ МУХАРДУУЛАГЧ МӨНГӨ
2011 онд Лондоны олимпийн эрхийн тэмцээнд оролцох байсан түүнийг мөнгө мухардуулав. 2012 паралимпийн мөрөөдөл талаар болж урам хугарсан нь шавьдаа “Ямар ч гэсэн бэлтгэлээ тасралтгүй хийнэ. 2016 оны олимпод заавал оролцоно” гэж багш нь дэм өгчээ.
Багшийнхаа талаар "Их зөөлөн хүн. Хүнд юм заахаар ер нь маш их ядардаг. Багшийнхаа дэргэд олон жил боллоо, арга барилыг нь харж л байна. Маш хүнд хэцүү хөдөлмөр учраас би бэлтгэлийг нь тасалдаггүй. Миний багш 70 хүрч яваа хүн шүү дээ" гэж ярив.
2012 оны олимпийн дараа мөнгө төгрөггүй, амьдралын тарчиг байдал үргэлжилж спортоо орхихоор шийдэж нагац ахдаа үг цухуйлгаж. “Чи олсны голд оччихсон. Олсоо тавиад доошоо буувал чи хэн ч биш болно. Олсны дундаас барьж авчихаад жаахан зайнд тэсээд дээшээ гарчихаж чадахгүй байна уу. Дээр чинь амжилт хүлээж байгаа шүү дээ” гэсэн хатуухан үг хариуд нь сонсов. Нагац ах нь ээжид нь “Битгий бэлтгэлийг нь таслуулаарай” гэж захиснаар спортоо орхих аргагүй болов.
"Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр хүмүүс их өрөвдөх талдаа байдаг. Гэтэл спортын талбарт хөгжлийн бэрхшээлтэй гээд арын хаалга байдаггүй. Эрүүл хүмүүсээс илүү хөдөлмөрлөж амжилтад хүрнэ. Хөгжлийн бэрхшээлтэй юм зайлуул өнөөдөр бэлтгэлдээ ядарсан байх, маргааш амраая гэж хэн ч хандахгүй.
Парагийн тэмцээнд хэвтээ шахалтад гар жаахан салганахад, хөл, өвдөг үл ялиг хөдлөхөд л тооцдоггүй. Эрүүлийнхэд гар салгасан ч хоёулаа жигд тэнийж байвал тооцдог талаар Э.Содномпилжээ ярьсан юм.
АЗ ТҮШСЭН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Лондоны паралимп болдгоороо болж Д.Баатаржав аваргын медалийн буухиа үргэлжилсэнгүй. Лондоны олимпиос нэг жилийн өмнө 2016 оны олимпийн бэлтгэлдээ гарсан Э.Содномпилжээгийн эхний тэмцээн 2013 оны долдугаар сард БНСУ-д болох ААШТ байлаа. Дахиад л мөнгө олдсонгүй. Аз болоход тэмцээн нь арваннэгдүгээр сард Малайзад болж хойшлогдов. Багш, шавь хоёр мөнгө олоогүй байтал хугацаа дөхчихөв.
“Голден жем” фитнес клубт хамт хичээллэдэг зүс таних Ч.Ганхуягтай /Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал/ бэлтгэлийн заваар зориг гарган уулзжээ. “Та надад зардал өгч тус болооч. Би ААШТ-д оролцохгүй бол дараа, дараагийн тэмцээнд оролцох эрхгүй боллоо” гэхэд “Юу ч гэсэн хэд хоногоос яриарай” утасны дугаараа өгчээ. Онгоцны зардлыг улсаас дааж бусад хураамж байр хоолны мөнгийг Ч.Ганхуяг захирал өгөх нь тэр.
Малайз улсад ганцаараа очсон түүнийг “Багш байхгүй, менежер байхгүй” гээд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хасчихав. Тэмцээний ерөнхий нарийн бичгийн даргад очоод “Монголоос ганцаараа зорьж ирсэн. Би тэмцээнд орохгүйгээр нутагтаа очих арга алга. Надад туслаач” гэхэд 100 еврогоор торгоод оруулахаар болж.
“Ээж минь надад хоол идээрэй гээд өгсөн мөнгөөр торгуулиа төлсөн. Цалингаас өөр орлогогүй ээж минь өөрийн идэж уухаасаа хасч цуглуулж өгсөн мөнгө хүүгээ аварсан юм.
“Амжилт бүхний минь ард гайхалтай ачлалт ээж минь бий. Хүү минь одоо 10 настай. Хүүгийн минь ээж 2007 онд бид хоёрыг орхиод явсан. Миний ээж л хүүг минь өсгөсөн. Би гэдэг хүн хэдэн төгрөг олж өгөхөөс өөр нэмэргүй. Амьдралын мөрийг минь тэгшитгэж яваа хоёр сахиусны багшдаа бас их баярлаж явдаг даа” гэв.
ААШТ-ээр шагналт V байрт орж тэмцээнд дараа, дараагийн том тэмцээнд оролцох эрхээ авч дээшээ зүтгэсээр өнөөдрийг хүрлээ. Миний амжилт Ч.Ганхуяг гэж хүнтэй салшгүй холбоотой. Одоо ч тэмцээн явах бүрт туслаж дэмждэг” гэдгийг тэрбээр ярилцлагандаа дурдсан юм.
"ПАРАЛИМПЭД МАНЛАЙЛАГЧ ХЭРЭГТЭЙ"
2014 он өнгөрсөн хугацаанд туулсан зовлон бүхнээ таягдан хаяж мөрөөдлөө биелүүлсэн жил байлаа. ДАШТ VII байраар шалгарч олимпийн эрх өвөртлөв. Олимпийн эрх авлаа сэтгэл амарсангүй. Пара пауэрлифтингийн тэмцээний дүрэм ёсоор 2014 онд тивийн аварга эсвэл Азийн наадам, 2015, 2016 он дараалан хоёроос доошгүй тэмцээнд оролцох ёстой. Рио зорих тийзээ захиалсан залуу дөрөвхөн сарын дараа Инчёны Азийн наадмаас хүрэл медаль хүртэв.
2015 он Дубайн “Дэлхийн цом”-оос 88 кг мөнгөн медаль, Казахстаны ААШТ-ээс хос хүрэл хүртэж олимпийн эрхийн мялаалгаа хийв. Олимпийн жил гарсаар Малайзын “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртээд байгаа. Дэлхийд чансаагаараа Египет, Иран, Йордан, Хятадын ард тавдугаарт бичигдэж байна.
2015 оноос дотоодын тэмцээнээ зогсоож зөвхөн Риод анхаарлаа хандуулжээ. 2014 оноос Үндэсний шигшээ багт харъяалагдаж өнөөх мөнгө төгрөг, тарчиг байдал нь ч ард үлдэж. Мэргэжлээрээ ажиллаж заваараа бэлтгэлээ хийж байсан бол өдгөө ШШГЕГ-ын Сүлд” спорт хороо, "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК “Монгол шуудан”-гаар овоглож санаа зовох зүйлгүй зөвхөн бэлтгэлээ хийж явна. Бэлтгэл сургуулилт хийх бүхий л нөхцөл бололцоог “Голден жем” клуб олгов. Гадаад хэлний мэдлэгээ сайжруулах нөхцөл боломжийг "Talk talk english" мөн л олгож. Туулсан бэрхшээл, дуслуулсан хөлс хүч, гаргасан амжилтын үнэ цэнэ үүнд л оршино.
Риогийн олимпийн эрхийн төлөө дэлхийд 46 орны тамирчин өрсөлдсөнөөс 10 тамирчин эрхээ авсан. Пауэрлифтингээр жин тус бүрт шилдэг 10 хүчтэн л өрсөлдөнө. Д.Баатаржав ах алтан медаль авснаас хойш медаль авсангүй. Манай паралимп ганц манлайлагчтай. Эрүүл спортын төрөлд бол олон манлайлагчтай. 2016 он паралимпийн эрх авсан тамирчдад хариуцлагатай жил. Олимпийн медаль тасраад найман жил болчихож. Бид одоо л медалийн буухиаг үргэлжлүүлэхгүй бол пара спортыг эргээд хүмүүс тоохоо болино гэсэн бодлыг тэрбээр сэтгэлдээ тээж явна.
2016 оны паралимп эхлэхэд 139 хоног үлдлээ. Риод итгэл хүлээлгэх Монголын хүчтэнтэй та бүхнийг уулзууллаа.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс