Монгол Улсаас анх удаа азидаа төдийгүй дэлхий дахинд алдартай "Asia's next top model" тэмцээнд оролцсон загвар өмсөгч С.Төгстэй ярилцлаа.
Тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн 8000 гаруй бүсгүйгээс шилдэг 14 оролцогчийн нэг болон шалгарсан тэрбээр нэвтрүүлгийн "хөшигний" ард чухам юу болсныг, нэвтрүүлгээ орхисны дараа түүнийг Азид хэрхэн хүлээн авсныг мөн цаашдаа монгол загвар өмсөгчдөд энэхүү тэмцээнд оролцох боломж нээгдэж байгаа талаар ярилцсан юм.
С.Төгсийн загварын салбарт гаргасан амжилт
- 2010 оноос хойш загварын салбарт ажиллаж байна
- 2011 оны Берлиний загварын долоо хоногт цорын ганц ази моделиор оролцсон
- Vision 2013 наадмаар Топ моделиор шалгарсан
- Asia’s next top model season 4 шилдэг 13
Харьяалагдаж байсан агентлагууд
- “Торго”, “Монгол Модель” агентлаг
- Берлиний “Izaio model management”
- Сингапурын “Looque”, “NU”, “Now model management”
- Лондонд “Jem model management”
Оролцож байсан томоохон загварын шоунууд
"Торго"-ын загварын шоу
Токиогийн загварын долоо хоногт болсон Ариунаа Сүригийн загварын шоу
Нью-Йоркийн загварын долоо хоногт болсон Katya Zol-ийн шоу
Anja Gockel
Blacky Dress Berlin
Bvlgari
Roberto Cavalli
DKNY
Adidas
Diane von furstenberg
Chanel jewellery
Дараах сэтгүүлүүдэд зураг нь гарсан
Гоодаль, Hole magazine Germany cover and editorial
Elle Germany
Supreme Berlin
Nike streetstyle
-Сүүлийн өдрүүдэд Сингапурт нэлээд олон шоунд оролцох шиг боллоо?
-Тийм. Хамгийн сүүлд Bugis Junction гэдэг газар Сингапурын загварын загалмайлсан эцэг гэгддэг Дэниэл Боигийн зохион байгуулсан шоунд голлох моделиор оролцлоо. Шоуг хааж, гол хувцаснуудыг нь өмссөн.
-Гурван шоуны гол моделиор ажилласан байх аа?
-Энэ шоу нь дөрөв хоног дарааллаж болсон юм. Би сүүлийн өдөр нь явах байсан болохоор эхний гуравт нь л орж таарсан. Тэрнээс гадна Манила хотод, Сингапурт болсон зураг авалтуудад ихэвчлэн орсон доо.
-490 метрийн урттай загварын тайзаар алхсан гэж бичсэн байсан.
-Тэр бол Сингапурт болдог хамгийн том загварын шоунуудын нэг. Orchard Road гээд Сингапурын гол гудамжийг нь хаагаад хоёр талаар нь үзэгчдийн суудал засаж, гудамжаар нь алхаж явдаг. Хоёр цагийн турш болдог загварын шоу юм. Зам нь уртаас гадна халуунд "аймаар" байсан.
Тэрэнд Сингапурын урдаа барьдаг том дизайнеруудын нэг Томас Вигийн коллекцийг нээсэн. Нэг талаас нөгөө тал руу яваад дуусахад ядарч унах гэж байгаа юм чинь. /инээв сурв./ Тэнд 120 модель оролцсон.
-Сүүлд монгол эмэгтэй гэрэл зурагчинтай хамтарч ажилласан зургуудаа тавьсан байсан. Үнэхээр сайхан зургууд байна билээ.
-Тийм. Сингапурын LaSalle сургуульд суралцдаг монгол оюутан Саруул курсын төгсөх ажил дээрээ хамтарч ажиллая гэсэн юм. Би энэ сургуулийн гурван ч багтай ажилласан. Гурав дахь нь тэр монгол оюутан байлаа. Дизайнтай холбоотой бүхий л зүйлийг заадаг урлагийн сургууль юм. Тэднээс хамгийн мундаг нь Саруул байсан. Зураг авч байгаа нь бусдаасаа илүү, ирэхэд бүх юмаа бэлдчихсэн, гэрлээ тохируулаад яг л мэргэжлийн түвшинд зураг авалтаа хийж байсан. Монгол оюутнууд хаана ч очсон өөр байдаг гэж ярьдаг. Үнэн юм билээ.

ЭНЭ ШОУНД ҮЗЭГЧДЭД СОНИРХОЛТОЙ ХҮНИЙГ СОНГОДОГ ЮМ БИЛЭЭ
-Өөрийн тань оролцсон Asia’s next top model тэмцээний талаар ярилцъя. Анх хэрхэн бүртгүүлж энэ тэмцээнд шалгарсан бэ?
-Энэ тэмцээнийг байдаг гэдгийг мэддэг ч ерөөсөө үзэж байгаагүй шоу байсан. Хоёрдугаар цувралд нь түрүүлсэн загвар өмсөгчтэй нь Сингапурт нэлээн олон шоунд хамт оролцож байлаа. Түүнээс биш сайн ухаж үзээгүй, бүртгэл нь хэзээ явагдаж байгааг мэдээгүй байсан юм. Нэг орой Инстаграмд зохион байгуулж байгаа хүмүүсийн нэг нь надад "бүртгэл явагдаж байна. Бүртгүүлээд үзэхгүй юм уу?" гэж асуусан. Тэгэхээр нь сонирхолтой санагдаад онлайнаар бүртгүүллээ. Монгол руу буцахад надад таван хоног л дутуу байсан байх. Бүртгүүлсний маргааш над руу залгаад ирж ярилцлага өгөх боломжтой юу гэхээр нь яваад очсон юм.
-Сингапурт байж таарсан уу?
-Тийм. Гэхдээ бүртгүүлэхэд заавал Сингапурт байх шаардлагагүй юм билээ. Солонгосоос нэг модель оролцсон. Солонгост шалгаруулдаг газар гэж байхгүй учраас тэр цэвэр интернэтээр дамжуулж орсон юм билээ. Харин миний хувьд Сингапурт байсан болохоор өөрийнхөө зургийг, алхаж байгаа бичлэгээ авч явуулна гэхгүй харьцангуй амар байсан.
Би очоод зургуудаа бас алхаагаа үзүүллээ. Тэгээд нэг сонин чийдэн бариулаад “Чи энэнтэйгээ 10 ширхэг high fashion зураг авахуул. 10 удаа л дарна. Харин зургууд чинь 10-уулаа өөр байх ёстой” гэсэн. Зургаа авахуулчхаад ярилцлага өглөө. Ярилцлагад “яг л өөрийнхөөрөө байгаарай” гээд бараг 40 минут ярилцсан.
-Хөөх, юу асуугаад тэгж удаа вэ?
-Зөндөө юм асуусан. Амьдралын бүхий л зүйлийг асууж байлаа. Бага насныхаа тухай, ямар мэргэжилтэй, яагаад загварыг сонгосон, хамгийн аз жаргалтай болон хэцүү байсан мөч гэх мэт. Тэрнээс хойш оролцох моделио сонгох гэж гурван сар шахуу болсон. Яагаад гэвэл 7000-8000 охин бүртгүүлчихсэн. Тэр дундаас шилдэг 14 оролцогчоо сонгох гэж гурваас дөрвөн сар шахуу болдог юм билээ.
-Бүртгэл нь 2015 оны өдийд болсон уу?
-Тийм. Тав зургаадугаар сар хавьцаа байсан. Зурагтаар гуравдугаар season гарч дуусахад л бүртгэл нь үргэлжилж байсан байх. Тэрнээс хойш байнга холбоотой байж, гурван сэтгэлзүйчтэй skype-аар ярилцаж, сэтгэлзүйн сорилууд бөглөж байлаа.
“Монголчуудыг нийгмийн сүлжээнд ийм идэвхтэй байна гэж бодсонгүй. Хэрвээ ийм идэвхтэй байдгийг мэдсэн бол чамайг илүү удаан авч үлдэх байлаа” гэж хэлж байсан.
-Яагаад загвар өмсөгч хүнээс сэтгэлзүйн сорил авч байсан юм бол?
-Үзэж байгаа хүмүүс үүнийг загвар өмсөгчдийн дунд болж байгаа тэмцээн гэж хараад байдаг. Гэвч энэ бол телевизийн реалити шоу. Ухаж яривал зөндөө юм бий. Star World Asia сувгаар гардаг энэ шоунд үзэгчдэд сонирхолтой, хүмүүст үзэх юм өгч чадах тийм хүнийг сонгодог. Яагаад гэвэл үзэгчдийн тоогоо өсгөх гэж энэ шоуг хийдэг. Хоёрдугаарт оролцогч моделийн бүх шаардлагыг хангасан байх ёстой.
Тэгэхээр сэтгэлзүйчтэй ярилцлага хийж байгаа шалтгаан нь миний сэтгэл хөдлөл ямар байна гэдэгт дүгнэлт хийх зорилготой юм билээ. Би худлаа инээгээд байна уу, эсвэл өөрийнхөөрөө байж чадаж байна уу гэдгийг хардаг. Дээр нь хэлний чадвар, юм асуухаар хэр хурдан хариулж чадаж байна гэх зэргийг нь хардаг юм билээ.
-Монголоос анх удаа оролцож байгаа гэдгээрээ бусад оролцогчдоос ялгаатай байсан байх. Ямар бэрхшээл тулгарч байсан бэ?
-Монголоос оролцож байгаа гэдгээрээ намайг шалгаруулж авах гэж маш удсан. Энэ шоунд түрүүлэх байтугай хол явахад дөрвөн том шалгуурыг давах шаардлагатай байсан. Нэгдүгээрт Star World Asia суваг тухайн оронд нь гардаг байх ёстой. Зүгээр ч гардаг биш үзэгчдийн тоо олон байх ёстой. Мөн гол хоёр ивээн тэтгэгч болох Subaru, Loreal хоёр том компани тухайн орны зах зээлийг сонирхдог байх ёстой.
Харин сүүлийн шалгуур нь нийгмийн сүлжээ. Анх намайг оруулахад энэ дөрвөн шалгуурыг дөрвүүлэнг нь Монгол хангахгүй гэж үзсэн. Тэгсэн мөртлөө сонирхолтой байна гээд оруулъя гэж бодсон юм шиг байна лээ. Эсвэл туршаад үзье гэж бодсон ч юм уу. Ямар ч байсан над дээр их эргэлзээд, эцсийн дүнд нь оруулахаар болсон.
-Эхний ангийг хийх гэж нэлээд удсан гэсэн?
-Эхний анги уг нь 40 минут үргэлжилдэг ч зураг авалтаа хоёр долоо хоног хийсэн. Ихэнх зураг нь гардаггүй юм билээ. Бүх зураг авалтаа хийгээд, бүгдийг нь засаж янзалсны дараа нэвтрүүлгээ цацдаг учир нь оролцогчдоос их сонин байдлаар хасагдсан хүмүүс байдаг. Манай season дээр тиймэрхүү юм олон байсан. Үзэгчдэд үзүүлэхдээ яагаад хасагдчихав гэсэн бодол төрүүлж болохгүй шүү дээ. Үзэж байгаа хүн “энэ модель угаасаа л хасагдах ёстой байсан юм байна” гэхээс өөр аргагүй байдалд байх ёстой. Яг тийм болгож харагдуулахын тулд эвлүүлгээ хийж дууссаныхаа дараа гаргадаг.
Монголчууд “шэйр хийж дэмжээрэй” гэдэг байсан. Мэдээж нийгмийн сүлжээнд идэвхтэй байх хэрэгтэй. Гэвч тэр шэйрлэж байгаа нь эцсийн үр дүндээ огт нөлөөлдөггүй юм билээ. Гэхдээ монголчууддаа маш их баярлалаа гэж хэлмээр байгаа нэг зүйл Монгол улс тэр том шаардлагуудыг хангахгүй байсан ч нийгмийн сүлжээнд их идэвхтэй байсан нь маш том үзүүлэлт болсон. Тэрийг хангаж чадсан гэж үзэж байна лээ.
Тийм учраас над руу эргэж холбоо бариад “Монголчуудыг нийгмийн сүлжээнд ийм идэвхтэй байна гэж бодсонгүй. Хэрвээ ийм идэвхтэй байдгийг мэдсэн бол чамайг илүү удаан авч үлдэх байлаа” гэж хэлж байсан. Нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг үзүүлэлтийг хангачихсан болохоор дараагийн дугаарууддаа монгол моделиудтай хамтарч ажилламаар байна гэсэн. Тийм болохоор монгол моделиудын хувьд энэ шоу нээлттэй болж байна. Одоо энэ шоунд анхаарах ёстой зүйл гэвэл хэлний мэдлэгтэй байх ёстой. Бас мэдээж сонирхолтой байх хэрэгтэй. Ийм л байхад энэ тэмцээнд орж болохоор байна.
НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧ БОЛОХОД Л АЗИ ДАЯАР ТАНИГДАХ БОЛОМЖТОЙ
-Монголчууд өөрийг тань тэмцээнээ орхихыг хараад бага зэрэг харамсах шиг болсон.
-Монголчууд тэмцээнд түрүүлэхийг л харах гээд байдаг. Гэхдээ эцсийн эцэст энэ тэмцээнд ганцхан ангид нь орсон байсан ч хамаагүй Ази даяараа танигдчихдаг юм билээ. Азидаа карьерынх нь үүд нээгдчихдэг. Ерөнхийдөө өмнөх дугааруудаас харахад түрүүлсэн модель нь мундаг явж байгаа хүн бараг байдаггүй. Гэтэл түрүүлээгүй мөртлөө үзэгчдийн дунд рейтинг өндөртэй байсан нь илүү амжилттай явж байх жишээтэй. Тийм болохоор түрүүллээ гээд мундаг яваад байгаа юм байхгүй, түрүүлэхгүй байлаа гээд карьер өсөхгүй байна гэж байдаггүй. Тэрүүгээрээ их гоё нэвтрүүлэг.
-Шоунд орсны дараа ямар өөрчлөлт гарсан бэ?
-Намайг шоунд орсны дараа Манилад очиход маш гоё хүлээж авсан. Уг нь би тэнд хоёр зураг авалттай байсан. Гэтэл нөгөөх нь сүүлдээ долоон зураг авалт болоод, тэрний хоёр нь сэтгүүлийн зураг авалт болж таарсан. Asia’s next top model-ийн оролцогч Төгстэй хамт зураг авалтанд оролцож байна гээд нийгмийн сүлжээндээ зургаа тавиад л маш гоё. Нэвтрүүлгийн оролцогч гэдгээрээ Азидаа карьер өсөх том боломж болдог юм билээ.
-Сонин байдлаар тэмцээнээс хасагдсан моделиудын талаар дурдсан. Өөрийн тань хувьд яаж хасагдсан бэ?
-Жишээ нь Хонконгийн охин хөлөө гэмтээчихсэн гэж гарч байсан ч тэр нь сүртэй зүйл байгаагүй. Зураг авалтын үеэр таягий нь авчирч өгдөг. Харин гэр дотор зүгээр явж байсан. Гэхдээ тэрэнд нь моделиуд уурлаад байх эрх байхгүй. Яагаад гэвэл өвдлөө гээд өөрөө сүр болгож байгаа нь продюсеруудад таалагдаж байсан.
Тэр охин гайгүй байгааг мэдсээр байж зураг авалтыг их хөнгөвчилсөн. Хоёрдугаарт зураг авалт явагдаж дууссаны дараа охидыг байлгаж байснаа таван орны оролцогчийг дүрс нь хангалтгүй болсон байна гэж хэлээд дахиж зураг авалтыг нь ямар ч цаг хугацааны хязгааргүйгээр авсан. Гэтэл бидэнд таван минутын хугацаа л өгч байсан юм.
Бид зургаа авахуулж байхдаа бие биенээ хараад л байж байдаг. Намайг зураг авахуулахад моделиуд алга ташаад, чиний зураг авалт маш гоё болсон гэж байсан. Тэгээд миний дараа зургаа авахуулах модель хажууд зогсоод миний зургууд компьютер руу шууд орж байхыг харж байсан. Дараа нь миний сонгосон зургийг харснаа чиний хамгийн сайн зураг чинь байгаагүй. Чиний авахуулсан эхний гурван зургийн нэг нь байсан гэсэн. Иймэрхүү юм их болдог.
-Шөнө болтол зураг авалт хийж байсан хэрнээ өглөө эрт тав зургаан цагт бэлэн болчихсон байх ёстой гэж бичсэн байсан.
-Тэгэхэд гэр доторх үйл явдлыг гаргадаг зураг авалт хийдэг байлаа. Охидын харилцан яриаг авч, уйлж инээх гэх мэт зөндөө л юм бидний дунд болж байсан. Гэхдээ тэр бүрийг бас гаргадаггүй юм билээ. Тоглоом тоглож, хоол идэж байгаа гээд янз бүрийн юм болоход тэр болгоныг авах ёстой. Харин тэндээс ямар оролцогчийг ямар байдлаар харуулмаар байна гэдэг тэр хүмүүсийн сонголт болдог. Анх бид ороход амь нас эрүүл мэндээрээ гомдолгүй гэдэг зүйл дээр гарын үсэг зурсан. Бас энэ тэмцээний үед авсан дүрс бичлэг зураг тухайн телевизийн өмч гэдэг зүйл дээр гарын үсэг зурсан.
Хонконгийн офиссоос нь яриад, намайг энэ тэмцээнд үзэгчдийн хувьд хамгийн өндөр рейтингтэй оролцогчдын нэг гэсэн. Карьер өсөх боломж нээгдээд, танигдчихдаг юм билээ.
Мөн нэвтрүүлгийн ард болж байгаа юмны талаар ярьж болохгүй гэж гарын үсэг зурж байлаа. Гэхдээ бусад улс орнуудын оролцогч нар энэ тэмцээн ямархуу байдлаар болдог вэ гэдгийг мэддэг. Харин монголчуудын хувьд анхных учраас ерөөсөө мэдэхгүй. Мэдэх хэрэгтэй гэж бодож байгаа учраас би ингэж ярьж байгаа юм. Дараагийн тэмцээнд оролцох охин байвал надаас зөвлөгөө аваарай гэж хэлмээр байна.
-Шилэн хорго дахь зургийг их өндөрт авахуулсан байх аа?
-60 метрийн өндөрт авсан зураг. Тэр доороос шүүгчдийн хэлж байгаа үг сонсогдохгүй. Зурагчны зураг авсан үгүй нь мэдэгдэхгүй тийм өндөрт байсан. Анх шилэн хорго руу ороод хаагдангуут шууд хав халуун болоод, вакуум орчин үүсч юу ч сонсогдохгүй болчихсон. Би айгаад нүд хар ногоон хараад, баримжаагаар харж зургаа авахуулсан.
Шоунд хол явахдаа гол нь биш. Энэ тэмцээнд орсон нь л маш сайхан. Филлипин, Индонезид маш олон фэнтэй болсон. Би тэрийг ерөөсөө мэдээгүй. Манила, Сингапурт гадуур явж байхад хүмүүс таниад хамт зургаа авахуулъя гээд байсан.
Сингапурт намайг загварын шоу зохион байгуулдаг продюсерууд таньдаг болчихсон кастингуудад яваад байх шаардлага гараагүй, манай агентлагтай холбоо бариад Төгсөөг шоунд авах гэсэн юм гэж байсан.
Хонконгийн офиссоос нь яриад, намайг энэ тэмцээнд үзэгчдийн хувьд хамгийн өндөр рейтингтэй оролцогчдын нэг гэсэн. Карьер өсөх боломж нээгдээд, танигдчихдаг юм билээ. Индонезиэс зурагчин, нүүр хувиргагч, стилист гурав надтай зураг авалт хийнэ гээд ирж байсан.
-Гадаадууд монголчуудын талаарх стереотип гэж байдаг шүү дээ. Тэд бидний талаарх ямар төсөөлөлтэй байсан бэ?
-Стереотип гэхээсээ илүү тэд монголчуудыг сонирхдоггүй юм билээ. Монгол гэхээр “аан ” гээд л өнгөрчихдөг. Энэ тэмцээнд орсноос хойш миний хамгийн их сонссон үг бол “Миний харсан хамгийн анхны монгол хүн” гэж байсан. "Би Монгол гэж ерөөсөө сонирхдог байгаагүй. Гэтэл ийм модель Монголд байдаг гэхээр Монголыг их сонирхож эхэлсэн" гэж олон хүн хэлж байсан.
-Шоуны ард маш том баг ажилладаг юм байна, тийм үү?
-Харин тийм. 11 продюсер, биднээс ярилцлага авч байсан. Story teller буюу сурвалжлагч нар нь наймуулаа. Алхам тутамд асуугаад, энийг юу гэж бодож байна, энийг яамаар байна гэж асуудаг байсан. Бас Loreal-ийн нүүр хувиргагчдын баг, стилистүүд, дууны багийнхан гэж 10 гаруй хүн байсан.
Эхний зураг авалтын алхаж байгаа хэсгийг гэхэд л 30 удаа авч байсан. Хоёр секундын кадрыг яг л кино хийж байгаа юм шиг авдаг. Шүүлт болоход таван минутын зураг л гардаг шүү дээ. Гэтэл бүтэн өдрийн турш зураг авч байсан. Моделиуд өндөр өсгийтэй гуталтай тэнд зогсоод л байна. Эхлээд шүүлтэд ороход сандарна, сүүлдээ удаан зогсоод ирэхээр ядраад, хурдан дуусаасай л гэж бодож байсан.
ФИЛЛИПИНЧҮҮД "ТӨГСИЙГ БУЦААЖ АВЧИР" ГЭСЭН ЗАХИДАЛ БИЧЭЭД ОЛОН ХҮНИЙ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛСАН ГЭСЭН
-Тайра Бэнксийн шоуг харж байхад өмнө оролцож байсан оролцогч нар дараагийн шоунд дахиад орчихсон явж байдаг. Тийм боломж гарвал орох уу?
-Үгүй. Надад бас тийм хүсэлт ирж байсан. Сингапурын загварын загалмайлсан эцэг дугаар болгоноос таалагдсан моделио уриад энэ тэмцээний талаар ярилцлага өгөхдөө сониных нь зураг авалтанд хамт оролцсон. Тэр охидоос асуухад миний ярьсантай адилхан юм болсон байсан. Бүх оддын тэмцээнд оролцох уу гэхэд үгүй гэж хэлж байна лээ. Дахиж орох бол хүсэх юм биш.
-Бүх оддын гэхээр яадаг вэ?
-Өмнөх дугааруудад үзэгчдийн дунд хамгийн рейтинг өндөртэй байсан, хүмүүсийн үзэхийг хүсч байгаа моделиудыг дахиж оролцуулдаг юм билээ. Намайг Филлипин хүмүүс нийлж байгаад "Төгсийг буцааж авчир" гэдэг захидал бичээд гарын үсэг зурсан гэсэн. Индонезчууд бас "Төгсийг буцааж авчир" гэсэн хүсэлт гаргаж байсан гэсэн. Зөвхөн Ази гэлтгүй, Америк, Франц гээд дэлхийн олон орноос маш их мессеж ирж байсан. Надад одоо ч гэсэн "чиний хасагдсанд одоо хүртэл итгэхгүй байна" гэсэн гоё сэтгэгдлүүд ирдэг. Тийм болохоор надаас оролцох хүсэл байна уу гэж асуусан юм билээ. Яг үнэндээ надад дахиж оролцох хүсэл байхгүй. Би ажлаа хийгээд явна.
-Сингапураас гадна Европын улс орнуудад загвар өмсье гэсэн бодол байдаг уу?
-Байгаа. Гэхдээ би энэ талаар одоохондоо яримааргүй байна. Хүмүүст сюрприз баримаар байна. Он гарахад би Фэйсбүүкээрээ дамжуулаад “Монголоос анх удаа” гэдэг үгийг энэ жил нэг биш удаа дуулгана гэж хэлж байсан. Тэгэхээр эхнийх нь энэ тэмцээн байлаа. Дараа дараагийн юмнууд шийдэгдэж байна. Удахгүй Английн загварын агентлагтай гэрээ байгуулсан. Өөр орнуудын гэрээ яригдаж байна. Нэг сарын зай байна. Хамаагүй ам гараад яримааргүй байна.
-Гадагшаа загвар өмсөж байгаа охидод юу гэж зөвлөх вэ. Гадаад дахь карьераа өсгөхөд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Монгол моделиудын хувьд их хэцүү. Яагаад гэвэл Монголд гадаадтай холбогддог агентлаг бараг байхгүй. Энд авахуулсан зургуудын маш цөөхөн нь гадаадад шаардлага хангадаг. Хоёрдугаарт, европ руу явъя гэхээр тухайн агентлагууд Harper's bazaar, Vogue, Elle гэх мэт томоохон сэтгүүлүүдийн зураг байж байж л гэрээ хийх дуртай байдаг. Манай монгол моделиудын хувьд энэ шаардлагуудыг хангахгүй байгаад байдаг. Тийм болохоор монгол моделиудыг зоригтой байгаарай гэж хэлмээр байна. Анх Сингапурт очоод гэрээ хийхдээ байгаа зурагнуудаа бариад шууд агентлагуудаар ороод алхаж үзүүлээд гэрээ хийж байсан.
Монгол моделиуд тэгж л гэрээ хийхээс өөр арга байхгүй. Гадагшаа загвар өмсье гэвэл нийгмийн сүлжээнд booker-үүд байж байдаг. Тэдэнд алхааны бичлэгээ явуулаад, гэрээ хийх гэсэн юмаа гэж өөрсдөө л яриад явах хэрэгтэй. Хэл бас сайн байх ёстой. Бас үнэхээр загвар өмсье гэвэл туранхай, өндөр байх шаардлагатай. Монголчууд хэтэрхий туранхай, хөх өгзөг байхгүй гэж муухай юм шигээр ярьдаг. Гэтэл гадаадад, тэр тусмаа европт биеийн пропорци нь тийм л байх ёстой. Монгол моделиудыг мэддэг хүмүүс харчихаад модель биш мисс байна гэдэг. Европын моделийн стандарт биеийн харьцаагаараа хангахгүй байна гэдэг.
-Жишээлбэл биеийн харьцаа ямар байх ёстой юм бэ?
-Азиудын хувьд 175 см ба түүнээс дээш гэдэг юм билээ. Ази моделиуд бас их өндөр байхыг шаардахгүй. Ерөнхийдөө 180 см байвал жигд стандарт гэж үздэг. 180-аас дээш өндөртэй моделиуд зарим нэг шоунд тэнцэхгүй байх магадлалтай. Гэхдээ манай монгол моделиуд яс томтой байдаг учраас 180 см-аас доош байсан ч том харагдаж чаддаг. Би 180 см. Намайг 49 кг байх ёстой гэж заадаг. Хөх өгзөгтэй байх ёстой гэж хүмүүс ярьдаг ч гадаад дизайнерууд хөх өгзгөнд дургүй. Хөх өгзөг сайтай бол дотуур хувцасны модель гэж явдаг. Би дотуур хувцасны бас high fashion модель гэж явдаг.
Миний гаргаж байсан нэг алдаа байдаг юм. Берлинд очоод шалгаруулалтанд ороход нүүрээ будаад, нээх том хөхөвч зүүгээд гял цал болоод ороод бүх кастингаас хасагдаж байсан. Нэгэнд нь ч тэнцээгүй. Тэрний дараа нүүрээ будалгүй, үсээ зүгээр л боогоод ороход тэнцэж эхэлсэн. Моделийг цагаан цаас шиг байх ёстой гэж ярьдаг. Ямар ч будаггүй очиход тухайн дизайнер ийм будалт хийнэ гэж төсөөлж чадахаар байх ёстой.
-Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад монгол моделийн үнэлэмж дээшилсэн үү?
-Мэдээж зөвхөн моделийн цалингаар амьдарна гэж байхгүй. Моделийн үнэлэмж Монголд өндөр биш л дээ. Арай л болоогүй байна.
-Баярлалаа. Амжилт хүсье.