Бүгд найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко ирэх зун манай улсад анх удаа, албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын тов эцсийн байдлаар гараагүй байна. Наймдугаар сарын сүүл эсвэл есдүгээр сарын эхээр гэж төлөвлөсөн энэ айлчлалын товыг тогтоох, бэлтгэл ажлыг хангуулахаар тус улсын Гадаад хэргийн сайд В.Макей удахгүй манай улсад айлчлах юм. Манай улс 1992 онд Беларусьтай дипломат харилцаа тогтоосон ч өндөр дээд хэмжээний айлчлал цөөн хэрэгжүүлжээ.
Монгол-Беларусийн харилцаа, Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хөндөх сэдвүүдийн талаар Монгол Улсаас Минск хотод суугаа консул С.Цогоотой уулзлаа.
Зөвлөлтийн үеийн дээд боловсролын системээ тэр чигээр нь хадгалж үлдэхийн сацуу өөрийн нөхцөлдөө тохируулан, улам хөгжүүлсэн. Чанартай боловсрол олгодог.
-Та Монголоос Беларуст ирсэн сүүлчийн оюутнуудын нэг юм байна.
-Тийм ээ. Тэр үед жил бүр 140-160 оюутан энд ирдэг байсан юм. Дийлэнх нь Беларусийн Улсын их сургууль, Полтехникийн дээд сургууль, Технологийн дээд болон дунд сургуулиуд, Анагаахын дээд сургууль, Соёл урлагийн дээд сургууль, Театр урлагийн дээд сургууль, Хөдөө аж ахуйн дээд сургууль, болон цэргийн сургуулиудад суралцдаг байлаа.
-Одоо оюутнууд бий юу?
-Хоёр оюутан Анагаахын их сургуульд хувиараа сурч байна. 2013 онд Беларусийн Ерөнхий сайд Михаил Владимирович Мясникович манай улсад айлчлах үеэр боловсролын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ дагуу жилд хоёр оюутан Беларусийн тэтгэлгээр суралцах болсон юм. Энэ гэрээнд хоёр улс харилцан оюутан солилцоно гэж заасан. Гэвч Беларусийн талаас манай улсад суралцах хүсэлтэй оюутан алга. Бид энд сургах оюутнуудынхаа тоог өсгөхөөр ажиллаж байна.
-Беларусийн дээд боловсролын системийг танилцуулахгүй юу?
-Зөвлөлтийн үеийн дээд боловсролын системээ тэр чигээр нь хадгалж үлдэхийн сацуу өөрийн нөхцөлдөө тохируулан, цааш нь улам хөгжүүлсэн. Чанартай боловсрол олгодог.
-Хувиараа ирж суралцвал их сургуулийн сургалтын төлбөр болон амьдрах зардал өндөр үү?
-ОХУ-тай харьцуулбал хямд. Анагаахын сургуулийн жилийн төлбөр 3500-4000 ам.доллар, бусад сургуулийнх 2500 орчим ам.доллар. Орост сурдаг оюутнууд галт тэргээр хоол хүнсээ гэрээсээ авахуулдаг. Харин энд тийм боломж байхгүй. Уг нь оюутнуудад хагас өдөр ажиллахыг зөвшөөрдөг ч ажил олдох нь ховор.
-Монгол-Беларусийн нэг жилийн худалдааны эргэлт 23 сая ам.доллар байдаг юм байна. Бид чухам ямар бараа бүтээгдэхүүн солилцдог вэ?
-Бид Беларусиас том оврын автомашинууд, техник хэрэгсэл худалдан авдаг. Трактор, өвс боогч гэх мэт голдуу хөдөө аж ахуйн техник авдаг юм. Мөн элсэн чихэр импортолдог. Нефть болон нефтийн бүтээгдэхүүний үнэ ОХУ-ынхаас зөрүүтэй болсон тохиолдолд авах нь бий.
-Тэд манайхаас юу авдаг вэ?
-Худалдаа нэг тал руугаа хэлбийсэн гэхэд болно. Бид Беларусиас бараа бүтээгдэхүүн авдаг ч эргүүлээд тэдэнд бараа бүтээгдэхүүн нийлүүлдэггүй.
Гэхдээ 2012 оноос хойш хоёр орны хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Хоёр орны Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт 2012 оноос эхлэн жил бүр болж байна. 2013 онд Беларусийн Ерөнхий сайд манай улсад айлчилсан. Түүнтэй хамт Беларусийн бизнес эрхлэгчид Монголд очсон юм. Мөн Монгол-Беларусийн Худалдаа аж үйлдвэрийн танхимууд хамтран беларусь бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргасан.
2013 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х. Баттулга, Гадаад хэргийн дэд сайд Д. Ганхуяг, 2014 онд Зам, тээврийн сайд А.Гансүх, Батлан хамгаалахын дэд сайд А. Баттөр нар айлчиллаа. 2013 онд Засгийн газар хоорондын комисс байгуулагдсан. Беларусийн талаас Аж үйлдвэрийн дэд сайд, Монголын талаас Барилга, хот тохижуулалтын дэд сайд энэ комиссыг тэргүүлэхээр Засгийн газар хоорондын гэрээнд заасан юм билээ.
Дэд сайдын албан тушаалыг буулгасан тул одоо манай талаас Засгийн газрын комиссыг Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ ахалж байна. Беларусийн Архитектурын сайдын урилгаар З.Баянсэлэнгэ сайд Минскт гуравдугаар сарын 09-12-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.
Энэ жилийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Ерөнхийлөгч А.Лукашенкогийн айлчлалын дараа, дөрөвдүгээр улиралд болно.
-1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хоёр орны харилцаа төдийлөн идэвхтэй хөгжөөгүй нь ямар шалтгаантай вэ?
-Өмнө нь буюу 1992 оныг хүртэл манай оюутнууд Минскт олноороо ирж сурдаг байлаа. Жил бүр 200 монгол оюутан ирдэг байв. Эднийхээс техник хэрэгсэл ч авах нь их байсан.
1992 онд ЗХУ задрахад, Беларусь улс тусгаар тогтнолоо зарласан юм. 1990-2000 оныг хүртэл манай гадаад бодлого одоогийнхоос арай өөр байсан. Бид бусад улсууд руу илүүтэй чиглэж байв. Эднийд ч мөн адил. Харин 2012 оноос хамтын ажиллагаа ихээхэн идэвхэжсэн. Энэ онд Монгол Улс нийслэл Минск хотод Консулын төлөөлөгчийн газраа байгууллаа. 2008-2012 онд манай консулын төлөөлөгчийн газар Брэстэд байснаа нийслэл рүү нь шилжсэн.
-Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ямар асуудлууд хөндөх бол?
-Эдийн засгийн хамтын ажиллагааг хоёр улсын аль аль нь чухалчилж байна. Худалдааны эргэлтээ сайжруулахыг зорьж байна. Беларусийн МАЗ үйлдвэр Монголд төлөөлөгчийн газраа нээсэн. Энэ үйлдвэрийн хорин автобус нийслэлчүүдэд үйлчилж байна. БЕЛАЗ машин, тракторын үйлдвэрийн дистрибютерүүд ч Монголд бий. Беларусь улс байгалийн баялаг багатай тул тоног төхөөрөмжөө экспортлох сонирхолтой. Өөрсдөө хүнд техникээ тийм их ашигладаггүй. Арабын орнуудтай хамтран ажиллах гэх мэтээр зах зээлээ тэлэх бодлого явуулж байгаа улс.
-Хятад, Германы хүнд машин механизмаас ямар давуу талтай вэ?
-Гол зах зээл нь ОХУ учраас эрс тэс уур амьсгалд зохицуулан машин техникээ үйлдвэрлэдэг. Иймд засвар авахдаа их сайн. Манай тариаланчид эдний тракторыг өөрсдөө засчихдаг. Чанараар барууны техникээс дутахгүй ч үнэ хямд. БЕЛАЗ-ын машинууд болон сэлбэг нь Caterpillar-аас 20-25 хувь хямд. Том машинуудын сэлбэг, засвар үйлчилгээ үнэтэй байдаг нь манай компаниудад хүндрэлтэй байдаг.