“Rio Tinto” групп ирэх хоёр жилд барагдуулах ёстой байсан 1.5 тэрбум ам.долларын бондоо хугацаанаас нь өмнө эргүүлэн худалдан авахаар төлөвлөсөн байна. Тус групп хөрвөх чадвар сайтай байгаагаа ашиглан өрийн хэмжээгээ ийнхүү бууруулахаар болсон гэж мэдэгджээ.
“Rio Tinto”-ийн хувьд одоогоор салбартаа хамгийн сайн тайлан баланстай компанид тооцогдож байгаа аж. Энэ удаад өрийн хэмжээгээ нэмж бууруулах нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг улам өсгөх зорилготой гэж шинжээчид харж байна.
“Rio Tinto” групп энэ онд тэргүүлэх зэрэглэлийн уурхай худалдан авч магадгүй гэх хүлээлт зах зээлд бий болсон аж. Ялангуяа “Turquoise Hill Resources”-ийн үлдэгдэл хувьцааг авч магадгүй гэх яриа олон улсад гараад байгаа юм.
Д.Хаш-эрдэнэ