Нарны аймгаас гадна орших гаригуудыг судлах үүрэг хүлээсэн Кеплер дуран авай энэ сарын эхээр аюулгүйн горимд шилжиж, даалгавраа үргэлжлүүлж чадахгүй байж магадгүй болсон юм. Харин Номхон далайн цагаар дөрөвдүгээр сарын 22-ны өглөөний 08:30 цагт буюу Монголын цагаар 23-ны шөнийн 00:30 цагт хэвийн байдалд шилжиж, даалгавраа үргэлжлүүлж эхэлжээ.
Дэлхийгээс хөөрч, нарны аймгийн гаднах гаригуудыг судлах ажлаа эхлүүлснээс хойш долоон жилийн нүүрийг үзэж, 120 сая километр зам туулсан Кеплер дуран авай өнөөдрийн байдлаар 5000 гаруй гаригийг илрүүлсэн юм.
Эрдэмтэд хөлгийн илрүүлсэн энэ олон гаригийн 1000 орчмыг нь баталгаажуулж, зарим нэг нь бүр эх одноосоо алтан дундаж зайд буюу амьдрал үүсэн бүрэлдэх боломжтой зайд оршдог талаар олон мэдээлэл цацаж байв.
НАСА агентлагаас мэдээлснээр хөлөг 2014 оноос хойш гүйцэтгэж байгаа К2 даалгавраа үргэлжлүүлж эхэлжээ. Энэ даалгавар нь залуу оддыг судлах, супернова болон бусад сансар судлалтай холбоотой биетүүдийг таньж мэдэхэд чиглэсэн юм.
Хэдийгээр одоо хөлөг хэвийн ажиллаж, даалгавраа үргэлжлүүлж эхэлсэн боловч яагаад аюулын горимд шилжсэн болохыг эрдэмтэд одоо ч мэдэж чадаагүй байгаа болохоор шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: NASA