Аливаа улс орны шүдний өвчлөлийг 12 настай хүүхдээр тогтоодог байна. Учир нь энэ насны хүүхдийн бүх сүүн шүд солигдож, байнгын шүд гарсан зурвас үе бөгөөд хамгийн эрүүл байдаг аж. 1976 оны судалгаагаар 12 настай хүүхэд бүрт 1.6 шүд цоорхой байсан бол хамгийн сүүлд хийсэн судалгаагаар нэг хүүхдэд 3 цоорхой, эсвэл авахуулсан байгаа дүн гарчээ. Энэ нь манай улсад сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийн дунд энэ өвчин нэмэгдэж байгааг харуулж байна хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.
Тэгвэл хүүхдийн шүдийг хэрхэн арчлах талаар “Халиун” эмнэлгийн захирал, Анагаах ухааны магистр, клиникийн профессор Б.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Хүүхдийн шүдний өвчлөл нэмэгдэж байгаа нь анхаарал татсан асуудал болж байгааг салбарынхан ярьж байна. Таны хувьд олон жил энэ салбарт ажилласан. Чухам юунаас болоод шүдний өвчлөл ихсэх болов?
-Би 34 жил шүдний эмчээр ажиллаж байна. Хүүхдийн шүдний өвчлөл асар их нэмэгдэж байна. Бидний сургууль төгсөж байх үе, 1980-аад оны үед хүүхдийн шүдний өвчлөл харьцангуй гайгүй байсан юм байна. Яагаад өвчлөл нэмэгдэж байна вэ гэхээр хоол хүнсний дэг алдагдаж байна, орчин их өөр болж байгаатай холбоотой. Бидний идэж, ууж байгаа хүнс их өөрчлөгдөж байна. Хүүхдийг багаас нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанартай хүнс сонгож хэрэглэх тал дээр анхаарах хэрэгтэй байна.
Манай эмнэлэг төрийн бус байгууллагатай хамтраад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2015 онд Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны 1270 хүүхдэд чих хамар хоолой, амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн. Ингэхэд хүүхдийн шүдний өвчлөл их 97.1 хувьтай гарсан.
Хүүхдийн сүүн шүд зургаагаас есөн сартайд ургадаг. Сүүн шүд 20 байдаг. Харин 7-13 настайд байнгын шүд гарч эхэлдэг. 12 настай хүүхдийн шүд ямар байгаагаас шүдний өвчлөлийн нөхцөл байдал гардаг юм. Харин сүүлийн үед энэ насны хүүхдүүдийн шүдний өвчлөл нэлээд байна. Энэ их сэтгэл зовоож байна. Яагаад гэхээр 12 настай хүүхэд сүүн шүд солигдож байнгын шүдтэй болсон байдаг. Энэ өвчтэй байна гэдэг хайран байгаа байхгүй юу.
Монголчууд эртнээс хайр нь дотроо, хал нь гаднаа гэдэг байсан. Харин орчин үед тэр нь солигдчихоод байна. Шүдний өвчлөлийг бууруулж болох өвчин. Хувь хүн, айл гэр хэрхэн хоолны дэг барьдаг, яаж хооллодог, эрүүл мэндээ хэрхэн хамгаалдаг зэрэг их чухал. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
-Хоол хүнстэй холбоотой гэхээр чихэрлэг, зөөлөн хүнсийг хэлж байна уу?
-Эрүүл шүдтэй байхад хоол хүнс нэгдүгээрт, хоёрдугаарт амны хөндийн ариун цэвэр. Одоо үед хатуу ааруул хүүхдэдээ идүүлдэг хүмүүс ховордсон. Ааруул гэхэд л ихэвчлэн чихэрлэг, зөөлөн болчихсон. Дээр үед ааруул, ээзгийг хатаагаад хүүхдүүдэд хүлхүүлдэг байсан. Энэ нь хүүхдийн шүдний бэхжилтэд сайнаар нөлөөлөхөөс гадна цэвэрлэдэг. Дээр үеийн хүмүүс тэр бүр угаадаггүй хэр нь яагаад ийм цагаан, сайхан шүдтэй байсан гэхээр энэ хооллолттой л холбоотой байдаг юм. Тэгэхээр л миний хэлэх дуртай үг хайраа дотроо, халаа гаднаа. Хайрлаж байна гээд чихэр, зөөлөн зүйл өгснөөс л хүүхдийн шүдний өвчлөл нэмэгдэж байна.
Чихэр ор өгөхгүй бай гэж хэлж байгаа юм биш. Өгч болно. Харин дараа нь амыг нь сайн цэвэрлэж байх хэрэгтэй.
Манай Монголчууд дээр үеэсээ л их агуу ухаантай ард түмэн. Хүүхдэдээ шүлсний ялгаралтыг сайжруулах хоол хүнсийг түлхүү хэрэглүүлдэг байв. Бага зэрэг исгэлэн тараг, ээзгий, ааруулыг өгөх нь шүлсний ялгарлыг ихэсгэдэг. Ингэснээр шүд, амны хөндийг цэвэрлэж байна гэсэн үг. Дээр нь хүүхдийг багаас нь хатуувтар хүнсээр хооллох нь зөв. Зажлах үйл ажиллагааг дэмжиж аль болох зөөлөн, чихэрлэг хүнснээс татгалзах хэрэгтэй. Зажлах үйл ажиллагаатай холбоотойгоор шүд бэхжиж, шүлс ялгарснаар амны хөндий цэвэрлэгддэг.
Хүүхдийг хөхүүл байх үеэс эхлээд л ээжүүд амны хөндийг цэвэрлэж байх ёстой
Хүүхдийг багаас нь зөв хооллож, шүдийг нь сайн цэвэрлэж байвал амны хөндийн асуудал тэр бүр тулгарахгүй.
-Шүд цоорох өвчин хүүхдийн өсөлт хийгээд оюуны чадамжид сөргөөр нөлөөлдөг гэж уншиж байсан?
-Амны хөндий бол дотор эрхтний толь юм гэж сударт бичсэн байдаг. Амны хөндийн салстаар уламжлалт эмчилгээнд онош хүртэл тавьдаг байлаа шүү дээ. Шүд цоорсон байна гэдэг хоол боловсруулах системийн үрэвсэлтэй гэсэн үг. Дээр нь хүний сэтгэлзүйд нөлөөлнө. Хоол ундаа олигтой идэж чадахгүй, хатуу зүйл идье гэхээр шүд нь өвдөнө, хугарах вий гэж болгоомжилно гээд олон асуудал гарч ирдэг. Хүн байнгын сэтгэл санаа зовиуртай байдаг. Хоол хүнсээ идэх чадвар муудаад ирэхээр өсөлтөд мэдээж нөлөөлнө. Харин сэтгэл санааг дагаад оюуны чадамжид ч нөлөөлж болох юм.
-Тэгвэл бид хэзээнээс хүүхдийнхээ шүдийг угааж эхлэх вэ. Хүүхэд хөхөөр хооллож байх үед ч цэвэрлэх ёстой юу?
-Тэгэлгүй яах вэ. Хүүхдийг хөхүүл байх үеэс эхлээд л ээжүүд амны хөндийг цэвэрлэж байх ёстой. Сүүлийн үед ээжүүд хуруундаа хийгээд угааж болох зөөлөн сойтог хүртэл байдаг болчихсон шүү дээ. Тиймээс шүд нь гараагүй байсан ч гэсэн ээж нь хуруундаа самбай, хөвөн норгоод содатай болон цэвэр усаар амны хөндийг цэвэрлэж өгч байх хэрэгтэй. Ингэхдээ хумсаа ургуулахгүй байхыг зөвлөж байна.
Харин гурван наснаас дээш сойзоор угаалгаж сурах нь чухал. Оог ч мөн адил гурван наснаас дээш хэрэглэж байх нь зөв. Учир нь хүүхдийн оо амттай байдаг учраас залгичихаад байдаг. Тэгэхээр гурван наснаас дээш оо түрхэж угаалгаж байх хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг угааж өгч байх нь сайтар цэвэрлэх болон дадалтай болоход хэрэгтэй. Хүүхэд ер нь их дуураймтгай байдаг шүү дээ. Тиймээс ээж, аав нь багаас нь шүдийг нь угаалгах хэвшил тогтоох үүднээс үлгэр дуурайл болох хэрэгтэй. Багаас нь шүдийг нь угаалгаж байвал тэр нь насан туршид нь хэвшчихдэг. Тиймээс үүн дээр анхаарах ёстой.
-Шөнө хөхөө хөхдөг хүүхдийн шүд цоорох магадлал бас өндөр гэдэг.
-Хүүхдээ аль болох шөнө хөхөө хөхүүлэхгүй байх хэрэгтэй. Яагаад гэхээр шөнө тайван унтах, ходоодыг нь амраах, амны хөндийн эрүүл мэндэд энэ нь чухал. Орой сайн цатгаагүйгээс болоод хүүхэд шөнө хөхдөг бөгөөд цаашид энэ нь дадал болчихдог. Хэрэв хүүхдээ шөнө хөхүүлдэг бол дараа амны хөндийг нь цэвэрлэж байх хэрэгтэй. Амны хөндийд хуримтлагдсан сүү сүүн шүдийг цоорох эрсдэлд хүргэдэг.
Жирэмсэн үедээ эрдэс бодис, шим тэжээлийг хангалттай авах нь хүүхдийн шүдний хөгжилд сайнаар нөлөөлнө
-Гурван сартай хүүхдийн цахиур цухуйчихсан гээд эцэг эхчүүд санаа зовдог. Энэ юутай холбоотой юм бол?
-Ээжийнх нь хоол хүнстэй холбоотой байж болно. Эхийнхээ хэвлийд шүдний үр хөврөл бий болох үед жирэмсний эхэн болон сүүлийн үеийн хордлого нөлөөлдөг. Эсвэл эх нь эрдсийн дутагдалтай байж болно. Их олон зүйлээс шалтгаалдаг. Дээр үеэс Монголчууд хүүхдийн сүүн шүд эрт гарах муу гэж ярьдаг байсан учраас эцэг, эхчүүд санаа нь зовдог. Гэхдээ энэ нь хүүхэд хөхөө хөхөхөд эвгүй байдгаас бусдаар сөрөг нөлөө бол байхгүй.
-Шүд бий болоход эхийн жирэмсэн үеийн хооллолт бас чухал нөлөөтэй байх нь ээ.
-Тэгэлгүй яах вэ. Ээж нь эрдэс бодис, шим тэжээлийг хангалттай авч байх ёстой. Дээр нь эхэн болон хожуу үеийн хордлого бас нөлөөлдөг. Эцсийн эцэст тухайн хүний дэглэмтэй салшгүй холбоотой. Жирэмсэн эхийг эрүүл байлгаж байж эрүүл хүүхэд төрүүлнэ. Зөв хоолоо сонгож идэх, зөв дэглэмээр хооллох нь чухал.
-Сүүн шүд нь анх гарахдаа паалангүй гарах тохиолдол байдаг. Энэ бас л ээжийнх нь хооллолт холбоотой юу?
-Шүдний гадна талын паалан бол хамгийн хатуу эд. Энэ байхгүй болно гэдэг жирэмсэн байхад эрдэс дутсаны шинж. Эрдэс бодис дутагдсанаас хамгийн хатуу хэсэг байхгүй болж байгаа юм. Эхийн дархлаа, хоол хүнс, эрдсийн дутагдал зэргийг сайтар хянах хэрэгтэй.
-Паалангүй гарсан шүд нь байнгын шүдээр солигдоход дахин тийм гарах магадлал байх уу?
-Тухайн хүүхдийн дархлаа, идэж ууж байгаа зүйлээс л шалтгаална. Дархлааг нь дэмжиж, зөв хоол хүнсийг сонгож хоолловол байнгын шүд хэвийн гарна. Тиймээс л хүүхдийн асар зөв хооллох хэрэгтэй. Орчин үед чихэрлэг, зөөлөн хоол хүнс түлхүү хэрэглэж байна. Тэр бүү хэл махыг нь зажлуулахгүй гээд машиндаад бутлаад өгч байна. Тэгэхээр зажлах үйл ажиллагаа алдагдаж байгаа юм. Гэтэл зажлах үйл явц маш чухал. Бага байхад буурал аав маань хавирга мөлжсөний дараа толгойг нь зажлуулдаг байсан. Тэр хавирганы толгойд ямар их эрдэс, хэм байсан юм бэ гэж би боддог юм.
Хүүхдийн сойз зөөлөн үстэй, үүдэн хоёр шүднээс жижиг хэмжээтэй байх ёстой.
Сүүлийн үед хүүхдийн шүдний гажиг ч сүүлийн үед ихэсч байна. Энэ нь сүүн шүдийг эрт авахуулснаас, өвчилж байгаагаас дээр нь хатуу зүйл зажлуулж идүүлэхгүй байгаагаас эгнээний гажиг үүсээд байна.
-Ийм тохиолдолд хэдэн наснаас аппарат хэрэглэж болдог юм бэ?
-13 нас гэхэд бүх байнгын шүд шүдэлчихдэг. Энэ үед эгнээний гажиг засах аппаратыг зүүх боломжтой. Одоо дэлгэмэл зураг авахуулаад эгнээний гажиг хаана үүссэн байна гэдгийг тодорхойлуулаад эртхэн засах арга хэмжээг авах хэрэгтэй.
-Шүдийг сайн цэвэрлэх бас чухал гэлээ. Тэгвэл та оо, сойз сонгохдоо юуг анхаарах ёстой талаар зөвлөгөө өгөөч.
-Хүүхдийн сойз аль болох зөөлөн байх ёстой. Шүрүүн үстэй сойзоор угаагаад буйл, шүдийг нь эмзэглүүлчихвэл хүүхэд шүдээ угаах дургүй болчихдог. Шүрүүн үстэй сойзыг чанаж зөөлрүүлж бас болдог. Сойзыг гурван сард нэг удаа сольж байх хэрэгтэй.
Харин хэмжээ нь үүдэн хоёр шүднээс бага байвал угаахад эвтэйхэн байдаг. Хүүхдийн шүдийг аль болох эвтэйхэн угааж, заавал хийх ёстой юм гэдгийг нь ойлгуулчихвал хүүхэд шүдээ дуртай угаадаг болно.
Ээжийн шүд өвдсөн бол хүүхдэдээ амнаасаа хоол өгөх нь шууд л шүдний бактераа өгч байгаатай адил
Борлуулагч нар зарж буй ооныхоо тайлбарыг нь тавьж байх хэрэгтэй байна. Их олон төрлийн оо байдаг ч хэрэглэгчид тэр бүр ялгаж уншиж чаддаггүй. Тиймээс борлуулагч байгууллагууд ийм агууламжтай, ийм насныханд зориулсан зэрэг нарийн тайлбарыг тавьдаг байх хэрэгтэй гэж боддог. Орц, найрлагаас хамаарч ооны ард байх тэмдэглэгээ өөр өөр. Жишээлбэл,
- Ногоон бол экологийн цэвэр бүтээгдэхүүн
- Хар өнгөтэй бол химийн хольцтой зэрэг байдаг. Тиймээс л борлуулагч байгууллага тайлбарыг сайн өгч байх хэрэгтэй.
-Ил тавьсан сойзонд их хэмжээний нян агуулагддаг учраас заавал хадгалах уусмалд хийх ёстой гэдэг юм билээ. Тийм уусмал байхгүй тохиолдолд өөр аргаар ариутгах боломж байдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Зах зээлийн өнөө үед хүн бүр үнэ өндөртэй зүйл аваад хэрэглээд байх боломж тэр бүр байдаггүй. Тэгвэл энгийнээр содын уусмалд хийж, ариутгаж болно. Дээр нь сойзоо гэр бүлийнхэнтэйгээ хольж болохгүй гэдгийг маш сайн анхаарах ёстой. Иймэрхүү наад захын ариун цэврийг сахих ёстой.
-Хүмүүс мэддэг хэр нь тэр бүр хэрэгжүүлдэггүй нэг зүйл бий. Энэ бол эцэг эхчүүд хүүхдэдээ амнаасаа хоол өгөх, аяга халбагаа холих. Үүний хор уршгийг бас хэлж өгөх байх.
-Тэр бол хамгийн буруу. Дахиад л ярих нь, дээр үед манай Монголчууд хувийн ариун цэврийг маш сайн сахьдаг байжээ. Би эцэг эхээс арвуулаа. Бид хэзээ ч аяга, халбага, нүүр гарын алчуураа хольж хэрэглэдэггүй байсан. Дээр үед ийм л дэгтэй байсан. Тэр бүү хэл аягаа өвөртлөөд явдаг байсан шүү дээ. Тэгэхээр л энэ бол хувийн ариун цэвэр сахиж байгаа хэрэг. Гэтэл одоо аяга, таваг нь тусдаа битгий хэл амнаасаа хоол хүүхдэдээ өгч байна. Халдвар тарж байна гэсэн үг. Ээжийн шүд өвдсөн бол хүүхдэдээ амнаасаа хоол өгөх нь шууд л шүдний бактераа өгч байгаатай адил. Тэгэхээр энэ бол хамгийн буруу. Сүүлийн үед хеликобактер гэж яриад л байна. Энэ бол бас л аяга, халбагаар дамжиж байгаа шүү дээ.
Хүүхдийн шүдийг дөнгөж хар толбо үүсэнгүүт нь цэвэрлүүлж, наалт наалгуулах хэрэгтэй
-Урьдчилан сэргийлэх үзлэгийг хэр хугацаанд хийлгэх ёстой вэ?
-Эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдийнхээ шүдийг өвдсөний дараа л эмнэлэгт ханддаг. Хүүхдийн шүд өвдлөө гээд ирэхэд ихэвчлэн хүндэрсэн байдаг. Өнгөц цоорол биш гүн цоорсон байх магадлал өндөр. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгийн тогтмол хийлгэж байх нь маш чухал. Улиралд нэг удаа үзүүлэх ёстой. Зай нь холдлоо гэхэд зургаан сард нэг удаа хүүхдийнхээ шүдийг үзүүлж, зөвлөгөө авдаг байх хэрэгтэй. Сүүн шүднээс нь эхлээд л үзүүлж, хяналтад байснаар хамгаалах боломжтой. Эрт цоорлыг илрүүлж, эмчилж явбал цаашид байнгын шүд ч эрүүл байх нөхцөл нь болдог.
Хүүхдийн шүдийг дөнгөж хар толбо үүсэнгүүт нь цэвэрлүүлж, наалт наалгуулах хэрэгтэй. Сүүлийн үед их олон төрлийн наалт байдаг болсон. Дөнгөж ховил үүсэж байхад нь үүнийг хэрэглэх хэрэгтэй. Хар, цагаан гээд олон төрөл байдаг.
Эцэг эхчүүдэд юу хэлэх вэ гэхээр хоол, хоол, хоол. Одоо залуучуудыг хараад байхад цул махаар л хоол хийх юм. Яс чанаад шөл гаргаж хоол хийдэг айл ховордож гэж болохоор байна. Гэтэл чанасан яс, түүнээс гарсан шөл бол эрдэс бодис, кали, кальциар баялаг. Тиймээс шүдний бат бөх байдалд маш сайнаар нөлөөлнө. Дээр нь шөлтэй хоол идэх нь их зөв гэж боддог.