Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос "Рио-2016" олимпийн наадмыг зорих бөхчүүдэд эрх олгох дөрвөн тэмцээн товлосон. Үүнтэй зэрэгцэн Монголын чөлөөт бөхийн шигшээ баг Бразильд бүтэн багаараа очих зорилгыг энэ олимпийн цикльд тавьсан.
Эхний тэмцээн буюу 2015 оны ДАШТ-ээр Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ баг дэлхийд шуугиулж олимпийн зургаан эрх өвөртөлсөн.
- 63кг-С. Батцэцэг
- 69кг-О.Насанбурмаа
- 57кг-Э.Бэхбаяр
- 65кг-Г.Мандахнаран
- 74кг-П.Өнөрбат
- 125кг-Ж.Чулуунбат
Хоёр дахь тэмцээн болох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнээр гурван эрхийг эх орондоо авчирч есөн эрхтэй болсноор Лондон-2012 олимпийн оролцогчдын тоогоо давсан.
- 53кг-Э.Сумъяа
- 58кг-П.Орхон
- 86кг-О.Үйтүмэн
2012 оны олимпод эрэгтэй-4, эмэгтэй-4 бөх зодоглож Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медалийн тавцанд зогссоныг санаж байгаа байх.
Олимпийн эрх олгох гурав дахь тэмцээн Монгол Улсад болж боломжоо ашиглаж чадсангүй. Тамирчин хүн ялахын төлөө л барилддаг хойно энэ удаад нутгийн дэвжээ ивээсэнгүй.
Эрх олгох тэмцээнүүдэд хэн, хэн оролцох боломжоо хэрхэн ашигласан мэдээллийг эргээд сануулъя.
48кг: Э. НАРАНГЭРЭЛ-Ц.НАМУУНЦЭЦЭГ
Эхний тэмцээн: 2015 оны ДАШТ-ий 48кг-д Э.Нарангэрэл зодоглосон. Эхний тойрогтоо дэлхийн аваргын хошой алтан медальт, "Универсиад" наадмын их аварга Японы алдарт бөх Эри Тосакатай таарч 0:10 оноогоор цэвэр ялагдсан. Эри Тосака явсаар финалд шалгарсан тул Э.Нарангэрэл дагах барилдаан хийх эрхтэй болсон. Дагах барилдаанд Их Британийн Яна Стадникийг 9:8-н харьцаагаар хожиж, улмаар ОХУ-ын В.Исламовад 10-0-ээр ялагдсан.
Хоёр дахь тэмцээн: Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнд Э.Нарангэрэлийг дахин сойж хоёр дахь боломжийг олгосон. Тэрбээр эхний тойрогт БНАСАУ-ын бөх Сим Ханг Сотой өрсөлдөж 4:14 онооны харьцаагаар дийлджээ.
Гурав дахь тэмцээн: Эх орондоо болсон тэмцээнд Ц.Намуунцэцэг зодоглосон. Жингийнхээ босоо бөх Э.Нарангэрэлийг төвөггүй ялдаг болчихсон Ц.Намуунцэцэгт энэ удаад боломж олгосон. Эхний тойрогт Туркийн Эвин Демирахыг 8:3-аар ялж наймд үлдсэн. Хагас шигшээд үлдэх барилдаанаа БНАСАУ-ын тамирчин Ким Хён Гёнтой барилдаж, 6:2-оор ялагдсан.
75кг: Г.НАРАНЧИМЭГ-Б.ОДОНЧИМЭГ-О.БУРМАА
Эхний тэмцээн: 2015 оны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 75кг-д Г. Наранчимэг зорьсон. Тэрбээр эхний тойрогтоо АНУ-ын бөх дэлхийн хошой аварга, хошой хүрэл медальт Грэйд 1:24 секундэд 10:0 буюу оноогоор цэвэр ялагдсан. Өрсөлдөгч финалд шалгарч үлдсэн тул Г.Наранчимэг дагах барилдаан хийх эрхтэй болсон. Дагах барилдаанд Беларусийн В.Марзалюктэй хүч үзэж барилдааны цаг дуусахад 3:3 оноогоор тэнцсэн ч манай бөх торгуультай байсан учир өрсөлдөгч нь ялсан.
Хоёр дахь тэмцээн: Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнээр 75кг-д Б.Одончимэг боломж олгосон. Долоон бөх барилдаж нэгдүгээр тойрогт Узбекстаны Лалахан Оринбаевыг цэвэр ялсан. Мөнгөн медалийн төлөө Японы бөх Рио Ватаритай өрсөлдөж 2:5 онооны харьцаагаар ялагдаж олимпийн эрх авч чадаагүй. Хүрэл медалийн төлөө барилдаанд БНСУ-ын бөх Чаерин Паркийг цэвэр хожиж хүрэл медальтай эх орондоо ирсэн.
Гурав дахь тэмцээн: Г.Наранчимэг, Б.Одончимэг нар боломжоо алдсан тул 75кг-д нутгийн дэвжээнд зодоглох эрхийг О.Бурмаад олгов. Тэрбээр эхний барилдаанаа Азийн наадмын хүрэл медальт БНСУ-ын Хван Еэнжюүг оноогоор цэвэр ялж дараагийн өрсөлдөгч дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт ОХУ-ын бөх Е.Букинад 3-1-ээр ялагдсан.
97кг: Д.ХҮДЭРБУЛГА
Эхний тэмцээн: Жиндээ өрсөлдөгчгүй Д.Хүдэрбулга ДАШТ-ий 97кг-д нэгдүгээр тойрогт Туркийн бөх Ибрахим Болукбастай барилдахдаа баруун хөлөө алдаж оноо алдсаар 0:4, 1:4 оноогоор ялагдсан.
Хоёр дахь тэмцээн: Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнээр ОУХМ Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрог БНСУ-ын Ким Жэ Ганыг 7:2 онооны харьцаагаар ялсан. Мөнгөн медалийн төлөө барилдаанд Казахстаны бөх Мамед Ибрагимовт 4:4 онооны харьцаагаар дийлдэж олимпийн эрх хүртээгүй. Хүрэл медалийн төлөө Тажикстаны бөх Рустам Искандертэй барилдаж 10:0 онооны харьцаагаар хожсон.
Гурав дахь тэмцээн: Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт Грекийн бөх Мишель Цикованийг 10:0, хоёрдугаарт тойрогт Унгарын бөх Атилла Смикийг 2:0, гуравдугаар тойрогт ХБНГУ-ын бөх Геннадий Кудиновичийг 3:1 онооны харьцаагаар ялж хагас шигшээд шалгарсан. Зооны аварга, олимпийн эрхийн төлөө барилдаанд Узбекстаны бөх Магомед Идрисович Ибрагимовт 2:9 онооны харьцаагаар ялагдсан. Дагах барилдаанд Өмнөд Солонгосын бөх Ким Жае Кангийг 4:1 оноогоор хожсон. Хоёр хүрэл медальтан олимпийн эрхийн төлөө дахин барилдаж Молдавын бөх Николай Чебан 4:9 оноогоор ялж Рио-2016 зорих эрхтэй болж Д.Хүдэрбулгын хувьд шагналын тавцанаас хүрэл медальтай буув.
СҮҮЛЧИЙН БОЛОМЖ-ЭЦСИЙН СОНГОЛТ-ИСТАНБУЛД
Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн тавдугаар сарын 6-8-нд Туркийн Истанбулд болно. Эрэгтэйчүүдийн 97кг-д Д.Хүдэрбулга явах байх. Эмэгтэйчүүдийн -48кг-д Э.Нарангэрэл, Ц.Намуунцэцэг, 75кг-д Г.Наранчимэг, О.Бурмаа, Г.Наранчимэг гэсэн сонголт шигшээ багт бий. "Mongolian open 2016" тэмцээнээр 48кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргал гавьяат өрсөлдөгчдөө илт давуу ялж түрүүлэн дэвжээндээ эргэн ирснийг бөх сонирхогчид сануулсаар байгаа.
Юутай ч чөлөөт бөхийн шигшээ багт сонголт бий, бүрэн боломж бий. Дасгалжуулагчдын зөвлөлийн саналаар Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөл эцсийн шийдвэрийг гаргана. Риогийн олимпод бүтэн багаараа өрсөлдөхийн төлөө дахин нэг боломжоо ашиглана.