Одоогоос 30 жилийн өмнө Украины Чернобылийн атомын цахилгаан станцад маш том осол гарсан билээ. Тодруулбал 1986 оны дөрөвдүгээр сарын 26-ны шөнө Чернобылийн атомын цахилгаан станцын IV блок дэлбэрч хэдхэн хормын дотор иод-131, цези-137, стронци-90, плутони гэх мэтийн онц аюултай цацрагт идэвхт бодисууд агаарт их хэмжээгээр цацагджээ. Эдгээр цөмийн бодисын хагас задралын хугацаа нь хэдэн хоногоос хэдэн зуун жил хүрдэг учир хорт цацрагийн хөнөөл мянган жил ч үргэлжлэх магадлалтай.
Дэлбэрэлтээс үүссэн түймрийг чимээгүйхэн унтраах гэж үзсэн боловч дийлэлгүй маргааш өглөөнөөс нь эхлэн 50 км-ийн тойрогт орших хот тосгодын хүн амыг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн байдаг.
1986 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 5-ны хооронд цэргийн 30 гаруй нисдэг тэргээр 2400 тонн хайрга, 1800 тонн элс цацаж, галыг унтраан цацраг идэвхжилтийг бууруулахыг оролдсон боловч бүх л оролдлого амжилтгүй болсон байна. Харин ч эсрэгээрээ элс хайргаар хучигдсан халуун улам нэмэгдэж, реакторын дулаан дахин нэмэгдэж байжээ. Үүнийг дагаад цацраг идэвхжилтийн ялгаралт улам нэмэгдэв.
600 мянгаас 800 мянган хүн 1989 он хүртэл Чернобылийн цацраг идэвхжилтийг цэвэршүүлэх үйл ажиллагаанд оролцсон байна. Тэдний ихэнх нь аюулгүйн дээд хэмжээнээс 500 дахин илүү тунгаар цацраг идэвхжилтэд хорджээ.
30 жилийн өмнө болсон энэ аймшигт ослыг тухайн үеийн ЗХУ-ын коммунист удирдагчид ард олноосоо нуун дарагдуулахыг хичээж хоног хугацаа алдсанаар гэм зэмгүй мянга мянган иргэд цацрагт туяаны өндөр тунгаар хордсон гэж үздэг юм.
Чернобылийн ослын улмаас гаж төрөлтүүд, нярайн эндэгдэл энэ бүс нутагт эрс ихэссэн ба төрөл бүрийн хорт хавдраар өвчлөгсөд ялангуяа бамбай булчирхайн хорт хавдар өргөн түгээмэл болсон.
Өдгөө Чернобыль хотын ихэнх тосгон эзгүй хээр үлдсэн. Хаалттай бүсэд амьдрахыг хориглосон ч төрөлх нутгаа орхин явахыг хүсээгүй хэсэг бүлэг хүмүүс амьдарсан хэвээрээ байгаа аж.
30 жилийн дараа Чернобыль хотын фото зургийг хүргэж байна.