УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо. “МАНАН-гийн захиалга ба Сонгууль хууль” сэдэвт тус хуралдаанд ИЗНН болон бусад намын төлөөлөл оролцож, мэдэгдэл гаргалаа.
ЦЭЦ АРДЫН НАМЫН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЛДҮҮЛЖ, ТҮҮНИЙГ НЬ АН ДЭМЖЛЭЭ
Хуралдааны эхэнд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “Завхруулсан хууль ба хуурамч сонгууль” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр “Цэцийн дүгнэлтийг АН болон МАН хүлээж авах нь. Өмнөх Сонгуулийн хуулийг миний бие боловсруулан баталж байсан. Шинэ Сонгуулийн хууль юуг завхруулж байна вэ. Уг нь 2008 оноос зөвшилцлийн үндсэн дээр холимог тогтолцоог авч хэрэгжүүлэхээр болсон.
Гэтэл 2012 оноос Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох нэрийн дор төдийлөн нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхгүй байж байгаад шинэ хуультай болсон. Хууль тогтоогчид яагаад шинэ хууль хэрэгтэйг тайлбарлахдаа, дөрвөн хуулийг нэгтгэж, төрөлжүүлсэн хуультай боллоо хэмээн онцолж байсан. Үүнээс гадна улстөржилтийг багасгаж, зардал мөнгө хэмнэнэ гэж ач холбогдлуудыг нь нэрлэсэн. Гэхдээ манайд сонгуулийн эрх зүй тусдаа төлөвшөөгүй. Дөрвөн хуулийг нэгтгэж судалсан зүйл үгүй. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуулийг төрөлжүүлсэн нь учир дутагдалтай.
Тэгээд ч шинэ хуулийг хэрэглэхэд туйлын түвэгтэй байна. Тодорхой бус хууль улс төрийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг та бүхэн харж байгаа. Тухайлбал, зөвлөмжөөр улс төрийн амьдралыг шийдэж байна. Шинэ хуульд дөрөвдүгээр сарын 30-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгөхөөр заасан ч 20-ноос өмнө өгөхийг зөвлөмж болгох жишээтэй. Үүнээс болж улс төрийн намуудын эвсэх асуудал шийдэгдэж байна шүү дээ. Нөгөө талаас хуучин хуулиар сонгуулийн дүн гарахаас өмнө бүхэлд нь хянах бололцоо байсныг шинэ хуулиар үгүй болгосон.
Дэлхийн дахин 1993 оноос сонгуулийн тогтолцоогоо эргэн харж, холимог хувилбарыг сонгох болсон бөгөөд манайх шиг холимог тогтолцооноос ухарсан улс нэг ч үгүй.
Үүгээр улстөржилт багасах нь юу л бол. Мөн сонгуулийн маргаан шийдвэрлэх хугацааг наашлуулсан гэж байгаа ч шүүхийн болон аудитын байгууллагын хүчин зүйлийг нэмэгдүүлсэн нь учир дутагдалтай. Шинэ хуулиар сонгуулийн реформ хийсэн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Тогтолцоогоор чухам юу шийдэх гээд байгаа нь тодорхойгүй байна. “Тойрогжсон” парламент орон нутгийн ажилд хэт хутгалдаж, Монгол Улсыг 76 вант улс болгож хувиргадаг. Дэлхийн дахин 1993 оноос сонгуулийн тогтолцоогоо эргэн харж, холимог хувилбарыг сонгох болсон бөгөөд манайх шиг холимог тогтолцооноос ухарсан улс нэг ч үгүй.
АН болон МАН-ын рейтинг унаж байгаа учраас мажоритар тогтолцоогоор явуулах гэж байна. УИХ дүгнэлтийг хүлээн авснаар Монгол Улс пропорциональ тогтолцоог эгнэгт хүлээн зөвшөөрөхөөргүй болж байна. Улмаар эмэгтэйчүүдийн сонгогдох эрх хөсөр хаягдаж байна. Цэц Ардын намын хүслийг гүйцэлдүүлж, түүнийг нь АН дэмжлээ. Хоёрхон нам энэ улс орныг удирдах ёстой гэж тэд сурталдаж байна. Аль нэг намд ийнхүү давуу байдал бий болгож байгаа нь ардчилал мөн гэж үү. Энэ бол дүр эсгэсэн ардчилал” хэмээн онцолсон.
ДОЛДУГААР САРЫН 1-НИЙ ҮЙЛ ЯВДАЛ ДАВТАГДАХГҮЙ ГЭСЭН БАТАЛГАА АЛГА БОЛЖ БАЙНА
Дараа нь ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “МАНАН мухардалд орж, хариуцлага тооцох үе болоход Цэцтэй хуйвалдаж, захиалгат үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол үндсэндээ төрийн эргэлтийн шинжтэй үйл ажиллагаа юм. Өөрсдөөсөө бусдыг улс төрийн тавцангаас шахахыг хүсэж байна. Монголын төрийг хямрал руу түлхэж байна. МАНАН-тай хариуцлага тооцоход монгол түмэн хамтран тэмцэх ёстой. Долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдахгүй гэсэн баталгаа алга болж байна” гэж тэмдэглэв.
ЭНЭ БОЛ ТҮҮХЭН УХРАЛТ
Дараагийн илтгэлийг МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл “Сонгуулийн тогтолцоо ба төрийн чадамж” сэдвээр хэлэлцүүлсэн. Тэрбээр “Сонгуулийн тогтолцоо төрийн чадамжтай шууд холбоотой.
Ээлжит сонгуулиас зургаан сарын өмнө хуулийг нь өөрчилж болохгүй гэсэн заалтыг зүгээр л авчихсан нь зохион байгуулалттай, урьдчилан төлөвлөсөн арга хэмжээ юм. Энэ бол түүхэн ухралт” гээд пропорциональ болон мажоритар тогтолцооны давуу болон сул талыг тайлбарлав.
СОНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ
Ингээд оролцогчид болон сэтгүүлчдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ үеэр оролцогч Доёд “Бид Үндсэн хуулиа л баримтлах ёстой. Ардчилсан Үндсэн хуулиар бол сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулах ёстой. Пропорциональ тогтолцоог оруулж ирэхийн тулд эхлээд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой” гэхэд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “Төлөөллөө шууд сонгох гэдгийг сонгогч хэн нэгнээр дамжуулалгүй, өөрөө шууд сонгохыг хэлнэ гэдэгт судлаачид ерөнхийдөө тогтчихсон шүү дээ. Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар уг асуудлыг шийдэх нь хамгийн сүүлчийн шийдэл байж мэдэх юм” гэсэн хариулт өгч байсан юм.
Зуун хувь мажоритар тогтолцоогоор явбал хуучин хүмүүс л орж ирнэ. Энэ байдлаар УИХ легитимт чанараа алдвал улс орныг эмх замбараагүй байдал руу түлхэнэ
Мөн МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан “Ард түмнээс 49 хувийн санал авсан хүмүүс гээгдэж байна. Өнгөрөгч сонгуулиар 30 хувийн санал авсан хүмүүс УИХ-д орсон байдаг. Цэцийн гишүүдээс “Ард түмний 5 хувийн санал авсан нам шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжгүй юу” гэж асуумаар байна” гэж байлаа.
-Та бүхэн МАНАН-гийн эсрэг яаж тэмцэх вэ?
МҮАН-ын дарга М.Энхсайхан: -Пропорциональ хувилбараас татгалзсан нь буруу. Сонгуулийн хуулийг УИХ-аар хэлэлцэх үеэр эвслээс 50:50 хувийн холимог тогтолцоо санал болгож байсан. Ингэхгүй бол 48 нь 28-ыгаа голдог юм. Зуун хувь мажоритар тогтолцоогоор явбал хуучин хүмүүс л орж ирнэ. Энэ байдлаар УИХ легитимт чанараа алдвал улс орныг эмх замбараагүй байдал руу түлхэнэ. Миний хувьд хэлэхэд, МАНАН-гийн эсрэг сөрж идэвхтэй зогсохыг дэмжиж, үгүй бол сонгуульд оролцохгүй байхыг үгүйсгэхгүй.
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: -Жижиг намууд хүчээ нэгтгэх ёстой. Бүхий л бололцоогоо ашиглан шахалт үзүүлэх ёстой. Энэ тал дээр эвсэл давуу эрхээ эдэлж, хүчин чармайлт гаргана гэж найдаж байна.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар: -Эхлээд олон нийтэд тайлбарлах ёстой. Намын нэрнээс айж байгаа хүмүүс дараа нь яаж баг болж ажиллах юм бэ. Пропорциональ тогтолцоог гүйцэд оруулж ирээгүйгээ болж шүүмжлэлд өртсөн байх талтай. Эхлээд бүхий л хэлбэрээр шахалт үзүүлж, болохгүй бол улс төрийн арга хэрэгслээ дайчлах нь зүйтэй. Ингэхгүй бол ард түмний зовлонгоор төлбөрөө хийж мэднэ шүү.
МАХН-ын дарга Н.Энхбаяр: -Аливааг онол болон практик талаас нь тайлбарлах ёстой. Үүсээд буй нөхцөл байдлыг онолын үүднээс харвал ардчилсан нийгэмд нэг ч иргэний санал гээгдэх ёсгүй. Тойргоос гарч чадахгүй хүмүүс л мажоритар тогтолцоог эсэргүүцээд байна гэх юм. Би бүх тойргоос үгүй ч заримаас нь гарах магадлал өндөр хүн гэж өөрийгөө бодож байна. Гэвч би улс төрд шинэ хүмүүс оруулж ирж, халаагаа өгмөөр байна.
Гуравхан сая хүнтэй хэрнээ 49 хувийнх нь санал болон МАНАН-г дэмждэггүй хүмүүсийн үзэл бодлыг орхигдуулах гэж байна. Цэц яагаад нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргав. Энэ бол улайм цайм МАНАН-гийн захиалга. Тэгэхээр онол, практикийн аль талаас нь харсан Монголын ардчилалд аюул заналхийлж байна. Цэцийг гэмт хэрэг хийсэн гэж хэлэхэд ч зөөлдөнө.
Сонгуулиар хүнийг нь харахаас гадна түүний ард буй багийг хардаг. Гэтэл үүнийг үгүй хийх нь. Ийм бүдүүлэг үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. АН, МАН, МАХН нийлээд 49 хувийн дэмжлэг хүлээж байгаа гэсэн судалгаа бий. Тэгвэл үлдсэн 51 хувийн дэмжлэг хүлээж буй бусад нам нийлж, нэгдэх цаг болсон ч байж магад. Уг асуудлаар бүх нам дуугарах ёстой