МАН 2016 оны ээлжит сонгуульд оролцох намын дээд байгууллагын шийдвэр, мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.
Хүсэлтээ уламжлахаар тус намын бараг бүхий л удирдлагууд иржээ. МАН-ын дарга М.Энхболд “Манай нам Монгол Улсын иргэн бүр, амьдралынх нь үе шат бүрт зориулсан, нийгмийн салаа мөчир бүрт сэргэлт авчрах мөрийн хөтөлбөр боловсрууллаа. Улс орноо ядуурал, өрийн дарамт, эдийн засгийн хямралт байдлаас гаргаж, тэгш журамт, хүчирхэг Монгол Улс байгуулах зорилт дэвшүүллээ” хэмээн онцолсон.
Энэ сарын 20-нд намууд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бөгөөд төрийн аудитын байгууллага тэдгээр бодлогын баримт бичиг хуульд нийцэж буй, эсэхийг хянаж, дүгнэлт үйлдэн, намуудад мөрийн хөтөлбөрийг нь буцаасан юм. Уг дүгнэлтийн дагуу МАН мөрийн хөтөлбөрөө боловсруулан сонгуулийн төв байгууллагад мөрийн хөтөлбөрөө эцэслэн хүлээлгэн өгсөн нь энэ.
МАН-ын сонгуулийн штаб буюу “Монголыг аврах төв штаб” байгуулж, бүрэлдэхүүнийг баталж, сонгуулийн төв байгууллагад уламжилсан байна. Штабыг намын дарга М.Энхболд ахалж, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ерөнхий менежерээр ажиллах юм байна. МАН-ын сонгуулийн штаб 230 хүний бүрэлдэхүүнтэй байх нь.
Хүсэлтээ хүлээлгэн өгсний дараа МАН-ын дарга М.Энхболд сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухайд “МАН жилийн өмнө сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахаа ард түмнээс асуух хуулийн төсөл боловсруулсан ч хэлэлцүүлэхгүй, хав дарсаар өнөөдрийг хүргэсэн.
Сонгуулийн тухай шинэ хуульд эрх баригчдын санал давамгайлсан. Сонгох хүний мэдэх, нүүрийг нь харж сонголтоо хийхийг манай нам илүүд үзэж буй. Тиймээс бид Цэцийн дүгнэлтийг дэмжиж байгаа. Сонгууль товлосон цагтаа болох ёстой. Харин яг энэ асуудлаар Цэц 2012 онд дүгнэлт гаргаж байсан мэтээр ярьж буй нь ташаа юм. Бидний ярьж заншсанаар жагсаалтаас тойрог руу гулсдаг байсныг нь тус дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн гэж шийдсэн. Бид Сонгуулийн хуулийг дагаж, мөрдөж сонгуульд оролцоно” хэмээн мэдэгдсэн юм.
Төгсгөлд нь тэрбээр жүжигчин Амраагийн “Би юу хийчих вэ” хэмээх бичлэгийг МАН-аас захиалсан гэх мэдээллийг үгүйсгэлээ.
Намуудын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэх хугацаа маргаашийн ажлын цагаар тасалбар болх бөгөөд өнөөдөр 11.40 цагаас АН мөрийн хөтөлбөр шийдвэрээ уламжлах юм байна.
Гэрэл зургийг: Б.Бямба-Очир