Сонгуульд оролцохтой холбоотойгоор МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийж, ирэх сонгуульд дангаараа оролцохоо мэдэгдлээ. Өчигдөр орой тус намын Бага чуулган хуралдаж, ийн шийдвэрлэсэн байна. Тэд маргааш сонгуульд оролцох хүсэлтээ уламжлах гэнэ.
Ингэж шийдвэрлэх хүртэл тус нам МАН, Ногоон нам, ИЗНН болон МҮАН-тай хамтарч оролцох асуудлаар ярилцсан ч ойлголцолд хүрээгүйг МАХН-ын дарга тайлбарласан. МАН-тай эвсэх тухайд өчигдрийг хүртэл УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлээр дамжуулан хүсэлтээ тавьсан ч нэгэнт шийдвэр гарсан гээд тэдний хүсэлтийг хүлээж аваагүй гэнэ.
Тэрбээр “МАН санаачилгаараа бидэнтэй эвсэхгүй гэлээ. МАН, МАХН-ын хэн нь эвсэх хүсэлтэй байсан нь одоо харагдаж байна” хэмээн Ардын намынхан анхнаасаа эвсэх хүсэлгүй байсан гэлээ. Монголын ногоон намын тухайд өөр намтай эвсэж оролцохоо мэдэгдэж, тус намдаа тамгаа хураалгасан болохыг ч мэдээлэв. Мөн ИЗНН-ын гурван даргын нэг нь, тодруулбал, Ц.Ганхуяг дарга нь л МАХН-тай эвсэхийг дэмжиж байгаа тул уг асуудал цааш явах боломжгүй болжээ. Мөн МҮАН-ынхан өнгөрөгч хоёрдугаар сард одоо эвсэл байгуулж буй хэлбэрээр ирэх сонгуульд оролцох боломжгүй гэсэн шийдвэрт хүрсэнийг ч тэрбээр тэмдэглэсэн.
Ингээд МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Сонгуулийн ерөнхий хорооноос 20-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх зөвлөмж гаргасан. Тэр дагуу та бүхэн мөрийн хөтөлбөрөө өгсөн байсан уу?
-Намуудтай эвсэх, эсэх асуудлаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газартай зөвлөхөд, “Тухайн хугацаанд юу ч гэсэн мөрийн хөтөлбөрөө өгсөн нь дээр. Эвсэх, эсэхээ шийдсэний дараа мөрийн хөтөлбөрөө дахин тодруулж болно” гэсэн. Тиймээс бид 20-ны 17.25 цагт мөрийн хөтөлбөрөө өгсөн.
-Та нэр дэвших үү. Хууль, эрх зүйн хориглолт бий гэх юм.
-Би ялгүй. Энэ талаар ярих юм байхгүй. 2009 оны Өршөөлийн хуулиар намайг ялласан байсан 263, 2015 оны Өршөөлийн хуулиар 150.3 гэсэн зүйл заалт өршөөгдсөн. МАХН, Н.Энхбаяраас айсан хүмүүс намайг хэлмэгдүүлж, энэ яриаг зориуд гаргаж байгаа. Ирэх сонгууль МАХН болон Н.Энхбаяргүй бол ардчилсан болохгүй. АСЕМ-аар ардчилсан гэдгээ үзүүлэх гэж байгаа бол ийм байж болохгүй. Би ирэх сонгуульд оролцоно.
-“МАХН болон Н.Энхбаяргүй бол ардчилсан болохгүй” гэж сонгуулийн дүнг урьдчилан хэлж болж байгаа юм уу?
-Сонгуульд оролцох эрхийг минь санаатайгаар хасаад байгаа нь шударга бус юм. Бүх нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэх эрхтэй шүү дээ. 2012 онд намайг мэдлэг боловсрол дутуу гэдэг шалтгаанаар сонгуульд оролцуулаагүй. Энэ бол бас л шударга бус шийдвэр байсан. Гэхдээ би өнгөрсөн хугацаанд мэргэжил, боловсролоо дээшлүүлсэн. Би сонгуулийн дүнг урьдчилж хэлсэн юм биш.
-Сонгуулийн тогтолцоотой холбоотой Цэцийн дүгнэлтээр танай эвслийн бүлэг байр сууриа нэгтгээгүй байгаа юм уу. Үүнээс болж эвсэл задарч болзошгүй гэсэн яриа хүртэл гараад байна л даа.
-Бүлэг дотроо бид санал солилцдог. Айхтар зөрчилтэй зүйл гарахгүй байх. Цэцийн дүгнэлт хоёр талтай. Цэц сая гаргасан шийдвэрээсээ хэдхэн сарын өмнө тэс өөр шийдвэр гаргаж байсан. Тиймээс энэ бол захиалгатай, гэмт хэргийн шинжтэй, увайгүй үйлдэл болохыг албан ёсоор илэрхийлж байна. Нөгөө талаас шууд сонгох зарчимтай нийцүүлж, нэг ч иргэний санал гээгдүүлэхгүй байхын тулд 76 хүнийг Монгол Улсыг нэг тойрог болгон өрсөлдүүлэх ёстой. Ингэвэл жалга довны үзэл сэдрэхгүй. Ингэж санал өгөхдөө сонгогч намыг бус, хүнийг дугуйлна. Санал бүрийг нь тоолж, өгсөн саналынх нь дагуу эрэмбэлж, тухайн намд ирэх суудлыг эрэмбэлэх юм. Гэхдээ энэ нь хэт нүсэр гэвэл жагсаалтын гэгдэж байгаа 28 мандатыг ийм байдлаар зохион байгуулах боломжтой. Бид УИХ-д ийм санал оруулна.
-Та бүхний дэвшүүлж буй хувилбараар явуулах нь техникийн хуьд хүндрэлтэй юм биш үү. Маш олон хүний нэрийг саналын хуудаст бичих болох нь.
-Ард түмэн хүнийг нь харж сонгоно гээд байна шүү дээ. Ийм байхад техникийн нөхцөл хамаагүй. Саналын хуудас арай урт л болно биз. Хүмүүсийнхээ нэрийг уншихгүй юу. Хүндрэл гарахгүй гэж бодож байна.