“Сайдын цаг” ээлжит уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцов. Тэрбээр Боловсролын багц хуулийн онцлог заалтуудын талаар танилцуулж, “Зөв монгол хүүхэд хөтөлбөр-хүүхэд бүрийн хөгжилд” боловсролын үндэсний чуулганы талаар онцлов.
Энэ үеэр тэрбээр “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд оюутны сургалтын төлбөрийн асуудал үндсэндээ шийдэгдэхээр байгаа тул ирэх жил их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй гэсэн мэдээллийг холбогдох байгууллагаас ирүүлж байна” гэсэн юм.
“Сайн оюутан” хөтөлбөрт 50 мянган оюутан хамрагдахаар тооцсон бөгөөд үүнд шаардлагатай 100 тэрбум төгрөгийг Монголбанк бонд гаргах замаар шийдвэрлэх юм байна. Мөн сонгуультай холбоотойгоор бүх шатны боловсролын байгууллагыг эрт амраана гэх мэдээллийг салбарын сайд нь үгүйсгэлээ. Энэ жил өвөл хүйтэрсэн, улаанбурхан өвчин дэгдсэн зэрэгтэй холбоотойгоор боловсролын байгууллагын үйл ажиллагаа зарим талаар завсардсан тул хугацааг наашлуулахгүй гэнэ.