“Ирвэс хамгаалах сан” болон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, Тост-Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахад чухал үүрэг гүйцэтгэсэн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нарт талархал илэрхийлж, нутгийн иргэд болон тус сангийн төлөөлөл өнөөдөр Талархал, дурсгалын зүйлийг гардууллаа.
Сануулахад УИХ-ын чуулганы энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсан билээ. Энэхүү тогтоолд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь экологийн эмзэг, өвөрмөц орчин бүхий Тост-Тосонбумбын нурууг байгалийн нөөц газраар улсын хамгаалалтад авах шийдвэр гарсан.
Энэхүү тогтоолыг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун, М.Батчимэг, Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Г.Уянга, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл нарын есөн гишүүн санаачлан боловсруулсан байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир