“Та бүхний сонирхоод байгаа зүйлс энэ шүү дээ” гэсээр Б.Цацрал цуглуулгынхаа өрөөнд дагуулан орсон юм. Энэ айл хоёр ч өрөөгөө шаазан эдлэлд зориулан тохижуулжээ. Нэг өрөөндөө зөвхөн гадаадаас авсан хүүхэлдэйнүүдээ, харин нөгөөг нь дан монгол шаазан эдлэлүүдээр гоёжээ. "Ажлынхаа стрессийг тайлахаар хааяа энэ хоёр өрөөндөө ороод харж суух сайхан байдаг юм" хэмээн тэрбээр ярьсан юм.
Шаазангаа тоолж байсан эсэхийг нь асуухад огт тоолж байгаагүй гэлээ. “Тэгвэл бүгд нийлээд 1000 хүрэх болов уу гэхэд нэг тавцан дээр 10 орчим шаазан сувенир байгаа гэж үзвэл 1000 дөхөх байх аа” гэсэн юм.
Хувиараа бизнес эрхэлдэг Б.Цацралыг Хобби буландаа урилаа. Тэрбээр монгол шаазан, гадаадын шаазан хүүхэлдэйнүүдээс гадна марк цуглуулдаг. Мөн мод цэцэг тарих хоббитой ажээ.
-Шаазангийн юу нь таны сэтгэлийг татав?
-Зүгээр л миний хобби. Гадагшаа явахдаа дандаа л сувенирын хүүхэлдэйнүүд авчирдаг. Тэдэнтэйгээ ижилсүүлээд Монголынхоо шаазанг бас цуглуулгадаа нэмэх болсон. Монгол шаазан их гоё шүү. Эхлээд сонирхоод хатан, ноён цуглуулж байлаа. Уг нь таван хошуу мал, гүц энэ тэр цуглуулахгүй гэж байсан ч явцдаа нэмэгдсээр байгаад ийм болчихсон.
-Эдгээрээс таны хамгийн их хайрладаг сувенир аль нь вэ?
-Бүгдийг нь авсан болохоор бүгдийг нь л хайрладаг даа. Хагалчих вий гэж их нандигнадаг. Цуглуулгандаа шинэ юм нэмэх өөрт их сайхан санагддаг юм. Өдөр ажил төрөлтэй ядарч ирээд, эсвэл өглөө босоод энэ өрөөндөө ороод суухад стрессээ тайлж, харж баясах сайхан байдаг.
-Энэ хэдэн жилийн хөдөлмөр вэ?
-Нэг их биш ээ. 4-5 жил болж байна. Харин маркнуудаа бол олон жил цуглуулж байна. Маркийг хүнд үзүүлэхийн тулд заавал дэлгэж гаргаж тавьдаг учраас хүндрэлтэй байдаг. Нэг бүрчлэн арчилдаг болохоор ажиллагаа ихтэй. Нүдний шил зүүдэг болсноос хойш тэрэндээ их ядраад байдаг болчихсон. Тэгээд л шаазан руу орсон доо. Заавал нэг юм цуглуулах ёстой юм байлгүй /инээв/ Харин шаазан эдлэлүүдээ цуглуулаад дөрвөөс таван жил болж байна. Хүний нүдэнд ил, энэ өрөөндөө ороод харж суухад ямар ч бодох юмгүй сайхан байдаг.
-Шаазан цуглуулахын гоё нь юундаа байдаг вэ?
-Хөөрхөн шүү дээ. Нэг бодлын хүүхэлдэйгээр тоглоод байгаа ч юм шиг, заримдаа хараад сууж байхад нэг нь нөгөөгөө хаагаад байгаа ч юм шиг, байрыг нь солиод тавьчихвал гоё болчих ч юм шиг санагддаг. Арчлаад угаачихаад харж байхад их сайхан байдаг юм.
Бас Монгол шаазан цуглуулагч нарын ном каталогийг үзээд, өөрт байхгүйг олоод авчих юм сан гэж бодогдоод, хобби “хөдлөөд” байдаг. Манай шаазангууд их үнэтэй болчихсон байна лээ. Ховор шаазангууд нь хэдэн зуун мянгаар үнэлэгддэг.
-Таны амьдрал ямар нэг байдлаар шаазантай холбоотой юу?
-Холбоогүй. Зүгээр л миний өөрийн сонирхол. Шаазангийн үйлдвэрээр ч орж үзэж байгаагүй. Танил нэг хоёр хүнээр дамжуулж олж авдаг юм.
-Монголын шаазан урлалын сор бүтээлүүд гэвэл та алийг нэрлэх вэ?
-Би шаазан сонирхогчдын группт байдаггүй. Дангаараа сонирхлынхоо дагуу цуглуулдаг. Хүмүүсийн үзэсгэлэнд тавьсан цуглуулга, ном каталогноос л үзэж сонирхдог. Харин энэ их үнэтэй, энэ сор шүү гэж их ялгаад байдаггүй. Бодвол миний хамгийн үнэтэй авсан сувенирууд сор бүтээлүүд байх. Ховор, ганц нэг ширхэг л байдаг гэсэн бүтээлүүд бий.
Жишээ нь, энд сууж байгаа хатан, гараа өргөчихсөн өвгөн, ботготой хүүхдийг ховор гэдэг юм билээ. Бурхад, хөөрөг барьсан өвгөн, том заан гээд ховор зүйл бий.
-Хамгийн эртнийх нь хэдэн оных вэ. Танд эртний шаазангууд байдаг уу?
-Би тийм эртний эдлэл цуглуулдаггүй. Монголд эдэлж хэрэглэж байсан гадны улс орноос орж ирсэн шаазангууд байдаг юм билээ. Монголд шаазангийн үйлдвэр 1955 онд байгуулагдсан. Анх байгуулагдахад, Хятадын урчууд ирж эхний загваруудыг зааж өгч байсан гэсэн. Энэ эгнээнд байгаа "сурагч охин" байна. Энэ бол анхны загваруудын нэг. Тэрнээс хойш “Монгол шаазан”-гийнхан бүтээгдэхүүнээ өөрсдөө хийх болсон.