Рио-2016 олимпийн наадам эхлэхэд 98 хоног үлдлээ
Риогийн рингэнд тулалдах эрх авсан боксчин бол ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ. Боксын хүрээнийнхэн болон сонирхогчид түүнийг барагтай л нэрээр нь дуудахгүй. Жижиг Үүеэ л гэнэ.
Н.Энхээбаатар багш нь түүнд энэ нэрийг Үүеэ хайрлаж. 10 настай шавь нь Дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Түмэнцэцэгийн Үйтүмэнгийн дүр төрхийг багшид нь санагдуулж.
Нэг удаа тэмцээн ороод Үүеэ оноолт хараад зогсч байтал түүнийг таньдаг хүүхэд хажууд нь ирчихээд “Ган-Эрдэнэ гэж ямар юм байдаг билээ. Би таарчихаж” гээд асууж байсан гэнэ.
Жижиг Үүеэ найман хүүхэдтэй айлын спортын ганц төлөөлөл. Хоёр ах, нэг эгч, дөрвөн дүүтэй. Хар багаасаа шартай, ах нартайгаа хүртэл зодолдчихдог, хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор аав нь түүнийг боксоор ”хүмүүжүүлэхээр” шийдэж. Газар нутгийнх нь 90 хувийг алтны орд эзэлдэг Заамарын “Шижир алт” клубын үүсгэн байгуулагч дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Н.Энхээбаатар нарт аав нь даалгаснаар алдрын гарааг нь эхлүүлжээ.
Боксын гарааг нь эхлүүлсэн Б.Эрдэнэбаяр багш нь өдгөө Үндэсний шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Багш шавь хоёр хамтдаа 13 жил зарцуулсан хөлс хүч нүр их хөдөлмөрөө Риогийн рингэд дэнслүүлнэ.
П.СЭРДАМБАТАЙ ТУЛАЛДАХЫН ХҮСЛЭН
2003 онд 10 настай боксын рингэд гарсан тэрбээр өсвөрийн улсын хошой аварга, залуучуудын ангилалд гурвантаа түрүүлсэн. 2010 онд 17 насандаа эрэгтэйчүүдийн 48кг-д насанд хүрэгчдийн улсын аварга болчихов.
Жиндээ 44кг шахуу орчихоод улсын аварга болсон ч ялалт нь түүнд амттай санагдсангүй. Учир нь, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба ахтайгаа тулалдах хүсэл их байсан ч өрсөлдөгч нь улсын аваргыг өнжих нь тэр.
Ингээд 2011 оны насанд хүрэгчдийн улсын аварга эхэлж П.Сэрдамба гавьяатын хувьд сүүлийнх дотоодын тэмцээн нь байлаа. “Одоо л П.Сэрдамба ахтайгаа финалдана. Аваргын төлөө тоглоод хожих юмсан” гэсэн бодол тээсээр улсын аваргын тэмцээнээ эхлүүлэв.
Гэтэл Г.Ган-Эрдэнэ “Алдар” спорт хорооны боксчин М.Чухал-Эрдэнэд медалийн төлөөх тоглолтод нэг оноогоор хожигдсноор олимп, дэлхийн медальтан ахтайгаа тоглох хүсэл мөрөөдөл нь талаар болов. Харамсч явдаг ганц тоглолт нь энэ.
“П.Сэрдамба ахтай нэг жин учраас бэлтгэл бол хамт хийнэ. Сорил тэмцээнд хэд, хэдэн тоглосон. Гэхдээ сорил, дэвжээнд тулалдах бол өөр хэрэг шүү дээ. Тэмцээнд тоглох юмсан гэж бодож байтал зодог тайлчихсан болохоор харамсалтай. “Лондон-2012” олимпийн өмнө П.Сэрдамба ахын бэлтгэл хангагч хийсэн. Ах минь олон улсын тэмцээний рингэд гарахын өмнө гол тамирчдын талаар хэлж өгнө, зөвлөдөг. Бээжингийн олимпийн 48кг-ын финалын дараа Хятадуудтай таарвал дандаа л хожино доо гэж боддог байсан” хэмээн ярьсан юм.
П.Сэрдамба гавьяат Лондоны олимпийн дараа зодог тайлснаар жижиг Үүеэ үндэсний шигшээ багт харъяалагдаж залгамж халааг нь авсан. 2012 оны Бүх ард түмний спартакиадад түрүүлж улсын хошой аварга болов. 2013 оны улсын аваргаар Э.Цэндбаатарт ялагдаж мөнгөн медаль авсан бол түүнээс хойш алдаагаа засч улсын аваргад завсаргүй түрүүлээд байгаа.
"Монголын боксчид жин тус бүрт гурав хүртэл номерын тамирчидтай. 1, 2, 3 нь салаад тэмцээнд явахад бүгд л хоосон ирэхгүй л байгаа. Г.Ариунболдтой олон жил тоглож шигшээд тулалдлаа. Доороос дүү нар ч хүчтэй гарч ирж байна даа" гээд бахархангуй ярив.
АНХНЫ ДАШТ
Казахстаны хуучин нийслэл Алма-Атад 2013 оны сонирхогчдын боксын ДАШТ-д тулалдахаар 19-40 насны 467 ширэн бээлийтэн цуглав. Ази тивийн 143 төлөөлөл очсоны нэг нь ОУХМ Г.Ган-Эрдэнэ байлаа.
Анхны дэлхийн аваргад оролцохдоо нефьттэй орнуудын “Дэлхийн Цом”-ын мөнгө, “Химийн цом”-ын хүрэл, “Универсиад” наадмын хүрэл медальт гэсэн намтартай очив.
Тэрбээр эхний даваанд гоц мөргөж, дараагийн даваанд Европ тивийн АШТ-ий хүрэл медальт Унгарын Иштван Унгвариг гурван үеийн турш илүүрхэв. Дараагийн тойрогт Бразилийн Патрик Лоуренсод ялагдав.
“Анхны дэлхийн аваргад очихдоо туршлагагүйтсэн. Хоёр жилд нэг удаа болдог, дэлхийн аварга том тэмцээн шүү гээд өөртөө хэтэрхий их дарамт авчихсан. Өрсөлдөгчдөө ч сайн мэдэхгүй, тулалдаж үзээгүй бүх зүйл шинэ санагдаж билээ” хэмээн анхны дэлхийн аваргыг дурссан юм.
Хоёр жилийн дараа 2015 оны дэлхийн аваргад "Дэлхийн цом"-ын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Азийн аваргын хүрэл, “Химийн Цом”-ын мөнгө, Казакстаны ОУТ-ий аварга цолтойгоор очлоо. Эхний даваанд гоц мөргөж улмаар Японы Цубой Томоятай хүнд тулаан хийж ялалт байгууллаа. Дэлхийн аваргын медалийн төлөө Европын шинэхэн аварга, якут гаралтай Василий Егоровтой тоглож 2:1-ээр ялагдав.
"Миний хувьд ОХУ-ын Егоров Василийтэй хийсэн тоглолтоо хожигдсон гэж боддоггүй. Эхний раундад 3:0-оор өрсөлдөгчид өгчихсөн. Миний бодлоор бол 3:0 байхаар тоглолт биш. Олимпод учрах байлгүй дээ" гэв.
ДЭЛХИЙН ЧАНСААНД АЙРГИЙН ТАВД
2015 онд үзүүлсэн амжилтаараа Монголын боксын холбооны оны шилдэг боксчны шагнал хүртэж, Ази тивийн аварга, Азийн наадмын аварга Д.Отгондалай аман хүзүүдэв.
Он гарсаар Европ төдийгүй Ази тивийнхний томоохон сорил "Химийн цом"-оос алтан медаль авлаа. 2013 онд хүрэл, 2015 онд мөнгөн медаль авсан байсан учир медалийн иж бүрэн цуглуулгатай болж дөнгөв.
"Химийн цом"-ын ялалтын буухиагаа үргэлжлүүлэн Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнээр олимпийн эрхээ баталгаажуулчихлаа. 23 насандаа анх удаа олимпийн рингэд өөрийнхөө чансааг сорино.
AIBA-гийн мэдээлснээр 2016 оны хоёрдугаар сарын чансаагаар тэрбээр дэлхийд айргийн тавд багтлаа.
Дэлхийн чансааг тэргүүлэгч Кубын боксчноос бусадтай нь гар зөрүүлээд үзчихсэн. Ялж, ялагдсан учир багш нартайгаа тактикаа боловсруулж байгаа. Олимпийн эрхийн тэмцээнд зооны аваргын төлөө Азийн аварга, Инчёны Азийн наадмын хүрэл медальт, Узбекстаны Дусматов Хасанбойд ялагдсан. Филиппиний боксчин дэлхийн аваргын хүрэл медаль Ладон Рогенд 2015 оны Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тоглож хожигдсон. Ер нь л ялагдчихсан байхад дараа нь даагаа нэхэхэд учиртай байдаг юм гэж Г.Ган-Эрдэнэ ярьсан юм.
"Рио-де-Жанейро миний хувьд анхны олимп болохоор бүхнээ дайчилна. Нэг үеэ бодоход туршлага суусан гэхүү дээ. Болох юм болдгоороо болох байх. Зорьсон юм бий. Түүнийхээ төлөө тоглоод л гарч ирнэ дээ" гээд инээмсэглэлээр тэр яриагаа өндөрлөсөн юм.