2016 оны I сарын 26-нд Mongolian mining corporation-ы (MMC) авсан 600 сая ам.долларын бондыг дахин бүтэцлэх тухай яриьж эхэлсэн. Үүний дараа III сарын 14-нд бонд эзэмшигчдийг төлөөлсөн хороо байгуулж, хууль ба санхүүгийн зөвлөхүүдийг сонгон ажиллуулж, бондын төлбөрийг хэрхэн хийх талаар хэлэлцсэн юм.
Гэвч яг нэг сарын өмнө MMC бондын хүүгийн төлбөрийг төлөх боломжгүй гэдгээ зарлав. Гэхдээ уг өдрөөс хойш 30 хоногийн дотор төлбөрөө барагдуулбал дампуурсанд тооцохгүй гэсэн юм. Энэ хугацаанд талууд асуудлыг шийдвэрлэхээр ажилласан ч өнөөдрөөр 30 хоногийн хугацаа дуусна. MMC хүүгийн төлбөрөө барагдуулж чадсангүй.
Мөн өчигдөр цацсан мэдээлэлд Хонг Конгийн хөрөнгийн бирж MMC-гийн бүртгэлийг түдгэлзүүлж болзошгүй гэв. Тус биржийн бүртгэлийн тухай 13.24 журмын дагуу компанийн үйл ажиллагаа хангалттай түвшинд байгаа эсэх, биет болон биет бус хөрөнгийн үнэ цэнийг тогтоох үнэлгээ хийсний дараа компанийг биржийн жагсаалтанд хэвээр үлдээх асуудлыг хэлэлцдэг байна.
Үүнтэй зэрэгцэн “BNP Paribas”, “ICBC” банк ММС-гэээс зээлийн төлбөрөө нэн даруй төлөхийг шаардлаа. Нийт 95.4 сая ам.долларын зээл байгаа бөгөөд зээл олгогч банкууд зээлийн төлбөрийг гаргуулахаар “FTI Consulting” компанийг зөвлөхөөр томилсон байна.
Энэ бүхэнтэй холбоотойгоор компанийн хувьцааны ханшид ихээхэн хэлбэлзэл үүслээ. Хөрөнгө оруулагчид ММС-гийн арилжаанд маш анхааралтай оролцохыг зөвлөж байна.
Эх сурвалж: www.hkexnews.hk