Монгол Улсад ардчилсан хувьсгал ялж, олон намын тогтолцоонд шилжсэнээс хойш болсон зургаан удаагийн сонгуулиар говь-алтайчуудын сонголт өөрчлөгдөж байгаагүй юм. 50 мянга гаруй хүн амтай тус тойргоос 1992 онд л Г.Зуунай бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан. Харин бусад тохиолдолд нь МАН /тухайн үеийн МАХН/-д бүрэн итгэл хүлээлгэж, нэр дэвшигчдийг нь УИХ-д “илгээсэн” түүхтэй.
Сөрөг хүчинд нэр дэвших мандатын төлөө ширүүхэн тулаан болох нь
Тухайлбал, 1992 онд А.Базархүүг, 1996 онд П.Жасрай, А.Базархүүг, 2000 онд П.Жасрай, Р.Цогтбаатарыг сонгосон. Мөн 2004 онд Т.Очирхүү, А.Цанжид, 2008 онд Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нарт говь-алтайчууд УИХ-д төлөөлөх эрхээ “шилжүүлсэн” юм. Ийн явсаар 2012 оны сонгуульд тус тойргийн мандатын тоо ч цөөрч, Ц.Дашдорж өдгөө УИХ-д тус аймгийн ард түмнийг төлөөлөн сууж байгаа билээ.
Товчхондоо, Алтай нутаг МАН-д ээлтэй нутаг. Ерөнхий сайд агсан П.Жасрайн төрж өссөн нутаг гэдгээрээ ч тэрүү, ганц босоо явж ирсэн улс төрийн хүчин бол зөвхөн Ардын намынхан. Тэгвэл энэ удаад тус тойрогт нэр дэвшиж, өрсөлдөхөөр товлож байгаа хүн цөөнгүй байна.
Урьдчилсан байдлаар УИХ-д төлөөлж буй Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаад буй. Ж.Энхбаярын хувьд 2012 онд намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон бол Ц.Дашдорж тойргоо “тойглоод” завгүй явна. Товчхондоо, нэгэн цагт хамтдаа нэр дэвшиж, ялалтын туг хатгаж байсан төрийн түшээд энэ удаад нэг мандатын төлөө өрсөлдөх юм.
Гэхдээ нэг мандатын төлөөх сөрөг хүчний өрсөлдөөн үүгээр дуусахгүй. Учир нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан Ш.Раднаасэд болон МАН-ын Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа нарт сонгуульд өрсөлдөх сонирхол байгаа аж.
Ш.Раднаасэдийн хувьд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргыг хашиж байгаад МАН Засгийн газарт хамтрахад МХЕГ-ын даргаар томилогдсон гээд чадамжтай нэр дэвшигч. Харин А.Ариунзаяагийн хувьд Ерөнхий сайд агсан П.Жасрай агсны ач охин. Говь-Алтай аймагт МАН-аас нэр дэвших магадлалтай улс төрчдийн тухай онцлоход ийм байна. Нэг үгээр хэлбэл, тойрогт гэхээс илүүтэйгээр сөрөг хүчинд нэр дэвших мандатын төлөө ширүүхэн тулаан болох нь.
Харин эрх баригч намд тус тойрогт цэнхэр туяа татуулах хүсэл бий. Боломжтой ч гэж үзэж байгаа. Учир нь аль ч шатны сонгуульд МАН- ыг сонгодог байсан говь- алтайчуудын сонголт 2012 оны орон нутгийн сонгуулиар эргэж, Ардчилсан намд итгэл үзүүлсэн. Товчхондоо, орон нутгаа Ардчилсан нам удирдах болсон нь өөр сонголтыг авчрахын дохио хэмээн харж байна.
Тиймээс тус тойрогт эрх баригч намаас нэр дэвших эрх “горилогчид” олон байна. Тухайлбал, Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайдаар томилогдсон цагаасаа төрсөн нутаг руугаа гүйдэлтэй болж, нэр дэвших бэлтгэлээ хийгээд буй. Л.Пүрэвсүрэн сайдын хувьд нэлээд хүчтэй өрсөлдөгч гэгдэж байсан ч ирэх долдугаар сард болох АСЕМ-ийн уулзалт түүнд нэр дэвших боломж өгөхгүй байх магадлалтай. Улс орныхоо нэр нүүрийг авч гарах том хэмжээний арга хэмжээг Гадаад хэргийн яам зангидаж байгаа. Тиймдээ ч тэрбээр хэцүүхэн сонголттой нүүр тулгараад буй.
Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан оны өмнө ажлаа өгсөн нь нэр дэвших нь гэж харагдаж байгаа. 2008, 2012 онуудад тус тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн ч босго нь өндөрдсөн юм. Үүнээс гадна аймгийн Засаг дарга Л.Амгаланбаатар нэр дэвших сонирхолтой байгаагаа нэг бус удаа дуулгажээ. Ганцхан мандаттай тус тойрогт нэр дэвшихээр зэхэж буй эрхмүүд ийм байна.
Б.Даваатогтох