Дорнод эргийн таван муж улсад мягмар гарагт болсон санал хураалтаар өрсөлдөгчдөө бут ниргэсэн Дональд Трамп, Хиллари Клинтон хоёрын хэлсэн үг Бүгд найрамдах болон Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшчихсэн хүнийх гэхээр байлаа. “Би ч өөрийгөө бараг нэр дэвшчихлээ гэж үзээд байгаа” хэмээн ноён Трамп Нью-Йоркын Трамп Тауэрт үг хэлэхдээ мэдэгдэв. Тэрбээр Техасаас сонгогдсон Тед Круз, Охайогийн захирагч Жон Кэйсик нарыг “Ялах хөг нь нэгэнт өнгөрсөн” тул өрсөлдөөнөөс нэрээ татаж таарна гэсэн юм.
Тус улсын зүүн умардын Пенсильвани, Мэрилэнд, Коннектикут, Род-Айлэнд, Дэлавэр муж улсуудыг холбодог хурдан галт тэрэгний сүлжээний нэрээр “Асела”-гийн гэгдэж буй праймериз буюу сонгуулийн эхний өрсөлдөөнд бүгдэд нь ноён Трамп яллаа. Хэдийгээр өөрөө итгэлтэй ч нийт саналын 29-41 хувийг авч байгаа болохоор “жинхэнэ ялалт” байгуулах гэвэл цаашид уг хэмжээг ихэсгэх хэрэгтэй. Ялахын тулд тэрбээр дээрх дөрвөн муж улсын тавд нь дийлэнхийн санал авч Берни Сандерсыг хол орхисон хатагтай Клинтоныг дайрч эхэллээ.
Ялалтаа тэмдэглэж үг хэлэх үедээ өөрийг нь дайраад авсан хатагтай Клинтоны тухайд тэрбээр “Би лав үл бүтэх Хиллари гэх байна. Ийм хүн олиггүй л Ерөнхийлөгч болно. Ажлын байр үүсгэх талаар мэдлэг таг” хэмээн өгүүлэв. Ноён Трамп “Эдийн засгийг хөгжүүлэх гэвэл Хиллари бүтэхгүй ээ. Ажлын байр үүсгэх гээд баллаж тавих хүн. Өөрийнхөө хийдгээс бусад ажлын тухайд даанч мэдэх юмгүй нэгэн” гэж байв.
Ноён Трамп сүүлийн зургаан праймеризэд ялсанаар Юта, Висконсинд ноён Крузэд ялагдсан “шархаа нөхөж” чадлаа. Гэхдээ presumptive nominee буюу үнэмлэхүй шалгарсан өрсөлдөгч болж Кливлендэд чуулах Бүгд найрамдах намын хуралдаанаас нэрээ дэвшүүлэхэд шаардлагатай төлөөлөгчийн тоо дутуу хэвээр. Хэдийгээр ноён Трамп үнэмлэхүй олонх төлөөлөгчийн саналтайгаар Кливлендэд очих нь гарцаагүй болоод байгаа ч эдгээр төлөөлөгчийн 80 хувийнх нь сонгох эрх чөлөөтэй тул хоёр дахь санал хураалтын үеэр түүнийг орхиж болзошгүй.
Бүгд найрамдахчуудын дараагийн өрсөлдөөн болох консерватив Индиана муж улсад ноён Круз ихэнх төлөөлөгчийг өөртөө татаж, Нью-Йоркын уугуулын ялах боломжийг багасгаж чадна гэсэн итгэлтэй байна. “Иргэдийн хараа улс орны хувь заяаг шийдэх Индианад чиглэж байна” хэмээн өгүүлсэн ноён Круз тус муж улсыг өөрт нь ашигтай санал өгнө хэмээн тооцоолж байгаа юм.
Индианагийн дүн яаж ч гарсан, ердийн математик тооцоо хийхэд л дараагийн хамгийн олон буюу 177 төлөөлөгчтэй Калифорни болон бусад хэд хэдэн муж улсад Бүгд найрамдахчуудын сүүлчийн праймериз болох долдугаар сарын 7-ныг хүртэл хүлээхээс аргагүй.
Чухам эндээс 1948 оноос хойш хийж байгаагүй contested convention буюу үнэмлэхүй олонх төлөөлөгчийн санал авч чадаагүй нэр дэвшигчдээс дахин сонгох ажиллагаа болох юм. “Энгийн тооцоо хийхэд л Трамп праймериз өндөрлөх хүртэл байдлыг өөрчилж чадахгүй” хэмээн Виржинийн их сургуулийн улс төрийн шинжээч Кайл Кондайк тайлбарлаж байна. Одоогоор 954 төлөөлөгчийг талдаа татсан ноён Трамп ялалт байгуулах гэвэл нийт төлөөлөгчийн 56 хувь буюу 1237-гийн дэмжлэгийг авах ёстой.
Хатагтай Клинтоныг ширүүн дайрсан ноён Трампын мэдэгдэл нь олон сар үргэлжилсэн Вермонтын сенатор Сандерсын ширүүн өрсөлдөөнийг утгагүй болгох тэрхүү цэг дээр хуучин Төрийн нарийн бичгийн дарга сая л ирж байгааг нотлон харууллаа. Гэхдээ ноён Сандерс “Сүүлчийн санал өгч дуусах хүртэл” үзэлцэхээ мэдэгдсэн. Энэ нь хатагтай Клинтоны сонгуулийн кампанийн амжилтад нөлөөлөх стратеги болж байна.
Зөвхөн праймеризэд ялах зорилгоор “Тоглолт хийж байгаа юм” гэж сонгуулийн кампанийн менежер нь далдуур өгүүлж байсан тэр цагаас хойш мэдээллийн хэрэгсэлд ноён Трампыг “Улам бүр Ерөнхийлөгч шинж тодорсоор” гэж тодорхойлох нь ихэслээ. Харин тэрбээр үүнийг үгүйсгэв. “Миний хувьд тоглолт хийж байгаа юм байхгүй. Өөрийн чинь хөлбөмбөгийн баг ялсаар байгаад Супер цом-д оролцох болчихвол довтлогчоо сольж таарахгүй. Тэгэхээр над лав өөрчлөгдсөн юм алга” хэмээн тэрбумтан өгүүлсэн юм.
Деметри Севастопуло