“Батзүү” ХХК-ийн шошготой сурагчийн дүрэмт хувцсыг БНХАУ-ын Эрээн хотод найман юанаар худалдаж байсан зөрчлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зогсоожээ.
“Батзүү” ХХК-д үйлдвэрлэв гэсэн шошго бүхий дүрэмт хувцсыг борлуулж байсан тухайн аж ахуйн нэгжид хариуцлага тооцсон байна.
ШӨХТГ-ын байцаагчид Чойр, Сайншанд, Эрээнд хяналт, шалгалт хийсэн бөгөөд энэ үеэр дээрх зөрчлийг илрүүлжээ.
Энэ мэтчилэн зөрчил өмнө нь гарч байсан тул тус компанийн удирдлагууд хоёр хоногийн өмнө Эрээн хотыг зорьсон гэсэн мэдээллийг "Батзүү" ХХК-ийн маркетингийн хариуцсан захирал Г.Анхтуяа өглөө.
Түүнээс гадна “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго бүхий хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэн зарах тохиолдол их байгаа тул Монгол компаниудын эрхэнд халдсан дээрх үйлдлийг зогсоож хариуцлага тооцсон талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр мэдээллээ.
Хяналт, шалгалтын ажлын явцад БНХАУ-ын Эрээн хотод Монголчуудад зориулсан самбар байрлуулахаар болжээ. Авсан бүтээгдэхүүний чанар, тоо зөрөх зэргээс эхлээд худалдаа эрхлэгчид хохирох тохиолдол их гардаг тул ШӨХТГ, БНХАУ-ын төрийн холбогдох байгууллагатай хамтран дээрх зөрчлийг арилгах тал дээр хамтран ажиллахаар болсон байна.