Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаан сар хүртэл, цахим хуудасны хандалтыг зургаан сарын хугацаагаар хаана гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Тус хуулийн
- 70.1.6-д сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал сонгогчдын санал татах зорилгоор “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно”
- 70.7-д “аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байх амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” хэмээн заасан байна.
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбоотой чансаа тогтоох зорилготой, бусдыг гүтгэн доромжилсон, аливаа хэлбэрийн хуурамч мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байхыг ШӨХТГ-аас анхааруулав.
Зөрчвөл дээр дурдсан арга хэмжээг авна гэдгийг онцоллоо.
Өнгөрсөн хугацаанд дээрх хуулийн заалтыг зөрчсөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсын талаар гомдол Сонгуулийн ерөнхий хороогоор дамжин ШӨХТГ-т ирсэн байна. Тухай бүрт анхааруулга өгсөн бөгөөд өнөөдрөөс эхлэн хуульд заасан хариуцлага хүлээлгэж эхэлнэ гэдгийг ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр хэлэв.