Олимпийн эв нэгдлийн сангийн тэтгэлэгт хөтөлбөрт жүдо, байт харваа, хөнгөн атлетик, чөлөөт бөх, хүндийг өргөлт, буудлага болон боксын спортын 17 тамирчин хамрагдаж байгаа.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д. Загдсүрэн, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч бөгөөд “Рио-2016” олимпийн наадмын Монголын багийн ахлагч Ж. Хатанбаатар нар буудлагын тамирчид, багш дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан олимпийн тэтгэлэгийг гардуулан өглөө.
Энэ үеэр тамирчдын цаашид оролцох тэмцээн уралдаан, бэлтгэл цугларалтын талаар мэдээлэл солилцож, санал сэтгэгдлээ хуваалцав.