Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа худалдсаны орлогын талаар авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Энэ сарын эхээр иргэд “Эрдэнэс-Таван толгой” компани дахь өөрийн эзэмшлийн 1072 ширхэг хувьцааг худалдах хүсэлт нэмэгдэж, нөгөө талаас худалдан авах эрэлт гарч ирсний дээр үнэт цаасны данс нээснээр хувьцаа мөнгө болох талаар худал мэдээлэл тархаад байгаад Санхүүгийн Зохицуулах Хорооноос анхааруулга өглөө.
Үүнд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа нь Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа учир хувьцааг худалдах нь хууль бус юм. “Эрдэнэс -Таван толгой” ХК-ийн хувьцааны хувьд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 350 дугаар тогтоолын 2.3 дугаарт Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааг түүний хоёр дахь зах зээл нээгдэх хүртэл бусдад худалдах, шилжүүлэхгүй байхаар заасан байдаг байна.
“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Харин “Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьд хувьцаагаа олон нийтэд гаргах ажлын бэлтгэлийг үргэлжлүүлэн хангаж байгаа гэдгээ мэдээлсэн юм.
Хамгийн сүүлд баасан гарагт тус компани 2016 оны ээлжит Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийгээд байна. Хурлаар 2015 оны үйл ажиллагаа санхүүгийн тайлан, 2016 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ. 2015 онд “Эрдэнэс-Таван толгой” компани үйл ажиллагааны ашгаас улсад 45.4 тэрбум төгрөгийг татвар хэлбэрээр төвлөрүүлжээ. 2016 он гарснаар тус компанийн олборлолт явуулдаг хоёр талбайгаас Баруун Цанхийн үйл ажиллагаа зогсонги байгаа юм.
М.Дэлгэрмаа