Импортын 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний гаалийн албан татварыг 15-20 хүртэл хувиар өсгөх Засгийн газрын тогтоол энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
Уут үйлдвэрлэгчийн утас хангинав. Харилцуурыг нь автал хамтран ажиллах санал байлаа. “Хүнд даацын шуудайн импортын татвар өсөж, хилийн чанадын бүтээгдэхүүний үнэ ч чангарчээ. Иймд дотоодын компанитай түншлэх хүсэлтэй байна” гэсэн дуудлага урд хөршөөс 10 гаруй жил уут зөөсөн нэгэн компаниас ирэх нь тэр. Тус компани эртний түншээ сольж, эх орны үйлдвэрлэгчийг сонгожээ.
Үйлдвэрлэгчдийг өвтгөх бус урагш хөдөлгөх гэсэн ташуур
Засгийн газраас импортын 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний гаалийн албан татварыг 15-20 хүртэл хувиар өсгөхөөр болсон. Тус жагсаалтад багтсан импортын бүтээгдэхүүний үнэ нь автоматаар өсөх тул аж ахуйн нэгжүүд дотоодын үйлдвэрлэлээ сонирхож эхэлжээ. Шинэ түншээр сонгогдсон, хүнд даацын шуудай үйлдвэрлэгч, үндэсний компани “Эс Эм Контейнер Байг”-ийн гүйцэтгэх захирал Т.Бүтэмж ийн олзуурхан ярьсан юм.
Тэгээд тэрбээр Засгийн газрын 185 дугаар тогтоолыг “Эх оронч” хэмээн онцлов. Т.Бүтэмжийн ярьсан энэ түүх хэд хоногийн өмнө болжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнө гэсэн үг. Тэгвэл “Эх оронч” тогтоол өчигдөр буюу тавдугаар сарын 1-нээс эх орон даяар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Ингэж дотоодын зах зээлээ хамгаалах төрийн бодлогын нэгэн хүрд эргэж, Монгол орон даяар өрнөж буй үйлдвэржих хөдөлгөөнд эрч нэмж байна.
Гэхдээ энэ тогтоол хэрэгжиж эхлэхээсээ ч өмнө хэдийнээ үйлдвэрлэгчдэд үр шимээ өгч, ид шидээ үзүүлснийг нийтлэлийн эхэнд өгүүлсэн. Бас зах зээлийн шуурга дахь үндэсний үйлдвэрлэгчдийн зиндааг ахиулж, өрсөлдөх чадвар нь шууд өссөнийг илтгэсэн. Ердөө тогтоолын сураг нь л үйлдвэрлэгч, худалдаачин хэн бүхнийг сэрээж буйг уншигч та анзаарсан байх.
Импортын татварыг өсгөх тогтоол хэрэгжихээсээ өмнө үр шимээ өгчээ
Тэр ч утгаар үйлдвэрлэгчид үүнийг “ташуур” хэмээн үзэж байна. Гэхдээ өвтгөх гэсэн төрийн ташуур биш. Харин урагш ахиулах гэсэн түлхэц аж. Тиймээс ч урагш давшихаа баялаг бүтээгчид илэрхийлж байлаа. Тухайлбал, таван хувьтай байсан хүнд даацын уутны импортын татварыг шууд 15 хувиар өсгөж, 20 хувь болгосон. Ингэснээр “Эс Эм Контейнер Байг” шиг үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг 15 хувиар автоматаар ахиулжээ.
Тэгвэл “Энэ мэт бизнесийн таатай орчныг бий болгох төрийн бодлого үүгээр дуусахгүй, тасралтгүй, зогсолтгүй үргэлжилнэ” гэж Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү мэдэгдсэн. Төр үйлдвэрлэгчдээ тууштай хамгаалсаар байх аж. Эх оронч тогтоол ч үүний нэг хуудас нь. Цаашид үе шаттай импортын татварыг өсгөнө. Нэмж өсгөх бүтээгдэхүүнийг ч судалж байгаа аж.
Дотоодын зах зээлд чансаа ахих дараагийн бүтээгдэхүүний жагсаалтын эхэнд барилгын төмөр хийцийн үйлдвэрлэл бичигдэж буй. Ингэхдээ шууд түвшинг нь дээшлүүлэхгүй. “Олон жилийн судалгаанд үндэслэж, шийдвэр гаргадаг” гэж Аж үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн хэлсэн. Түүний хувьд мод, модон эдлэлийн импортын татварыг өсгөхөөр сүүлийн найман жил бараг гурван яам дамжин судалжээ. Ингэж байж сая нэг шийдсэн аж.
Тэгвэл үйлдвэрлэгчдийн зүгээс энэ шийдвэрийг урмын ташуур гэж ойлгож байгаа. Тиймээс үүнд баярлаж, “жаргалдаа” ташуурах бус улам ч хариуцлагатай болно гэдгээ илэрхийлж байв. Засгийн газрын тогтоолоор 14 бүлгийн бараа бүтээгдэхүүний гаалийн албан татварыг нэмсэн.
Эл жагсаалтад багтаж буй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Сав, баглаа, боодлын үндэсний холбоо, Монголын ногоочдын холбооноос үнээ нэмэхээс татгалзаж, бүтээгдэхүүний чанараа ахиулж, нэр төрлийг нь олшруулна гэдгээ мэдэгдлээ.
Тухайлбал, “Сүү” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга хэрэглэгчдийг хямд бөгөөд чанартай, шинэлэг бүтээгдэхүүнээр хангах зорилт тавьснаа хэлсэн. Тэгвэл Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан энэ тогтоолын хэрэгжилтэд анхаарахыг санууллаа.
Тэрбээр Гааль, татварын ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллага сайн ажиллах ёстой гэж үзэж байна. Харин Монголын ногоочдын холбооны тэргүүн Ц.Алтанцацралт “Зөвхөн ногоочдыг дэмжээд зогсохгүй хүн амыг эрүүл, аюулгүй, эх орны төмс, хүнсний ногоогоор хангах эхний алхам хийгдлээ” хэмээн хэлсэн юм.
Үүнээс гадна тэд дотоодын бүтээгдэхүүний чанарыг судлах, батлах лаборатори дутагдалтай байгааг хэлсэн. Харин Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг энэ чиглэлд анхаарч байгаа аж. Засгийн газрын тогтоолоор баталсан импортын татварыг нь өсгөсөн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний талаар үндэсний 100 аж ахуйн нэгжийн төлөөлөл өнгөрсөн баасан гарагт хэлэлцсэн юм.
Тэдний зүгээс энэ дэмжлэгийг талархан хүлээн авч буйгаа илэрхийлээд, Монголд аж үйлдвэржилт эрчээ авах эрх зүйн орчны үндэс тавигдсаныг хэлсэн юм. Аж үйлдвэрийн яамнаас энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ бодлого ч биеллээ олж, “Эс Эм Контейнер Байг” шиг компаниудын борлуулалтыг дэмжиж эхэллээ.
Г.Байгал