Монгол HD телевизийн “Нүүдэл Шийдэл” нэвтрүүлгээр “Монгол төрийн залгамж чанар хадгалагдаж чаддаг уу?” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү хэлэлцүүлэгт оролцсон зочдын хэлсэн үгнээс онцлох хэсгүүдийг нэвтрүүлгийн хөтлөгчийн зөвшөөрлийн дагуу Та бүхэнд хүргэж байна.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал
- Хэн хаанаас, яаж харж буйгаас л их хамаарах асуудал юм
- Төрийн бодлого ойлгомжтой байх ёстой
- Жудаг, ёс зүй, дэг, жаяг бүгд нийлж байж Монгол төрийг бэхжүүлдэг зүйлс юм
- Туйлшрах шаардлага ер байхгүй, хэрэгтэй бол өөрчлөөд, хэрэггүй бол хадгалаад явна
- Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна, бодлого ч мөн адил
- Гадаадын хөрөнгө оруулагчдад таалагдах эсэх нь гол асуудал биш, Монголын эрх ашгийг нэгдүгээрт тавих нь чухал
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
- Түүхийн талаас бид асар том төрийн бодлоготой явжээ.
- Хүннүгийн үеийн төрийн бодлого, Их Монгол улсын үеийн төрийн бодлого уялдаа холбоотой, залгамж чанартай байж
- ХХ зуунд төрийн бодлого айхтар байж
- Сүүлийн 26 жилд бүдэрсэн, алдсан, унах шахсан дүр зураг харагдах болж
- Бодлогын хувьд ямар яам байх ёстой талаар Үндсэн хуульд шингээчихмээр юм шиг
- Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн үзлээс болоод салбарын бодлогын тогтвортой байдлыг алдагдуулж байна
Лондон коллеж, их сургуулийн антропологич Д.Бум-Очир
- 1920-иод оны үед Монгол үндэстнийг нэг улс байлгах гэсэн бодлого хага үсэрсэн
- Монгол үндэстнийг нэг байлгах нь бидний хувьд нэн чухал бодлого юм
- Төрийн алба шинэ засаг гарч ирэхээр өөрчлөгддөггүй байх шаардлагатай
- Улс төрөөс ангид дээд шүүх, үндсэн хуулийн цэц байж гэмээнэ төрийн албаны тогтвортой байдал хадгалагдана
- Үндсэн хуулийг хэрэгжүүлэх гэж оролдсон цэц нь өөрөө буруутаж байна
Олон улсын улс төр судлалын ухааны доктор Т.Ууганбаяр
- Монгол улсад засаглалын хямрал болж байна
- Манайд зорилгогүй засаглал байна
- Сонгууль бүрт Улс төрийн томилгоогоор салбар бүрт шинэчлэл хийгддэг
- Бодлогоо дөнгөж хэрэгжүүлж эхлэх гэтэл дараагийн нам ялаад гараад ирэх жишээтэй
- Төрийн албаны засаглал улс төрөөс ангид буюу бие даасан шинжтэй байх ёстой
БОНХАЖ-ын сайд асан Д.Цогтбаатар
- Гадаад харилцааны салбарт бодлогыг харьцангуй тогтвортой авч явдаг
- Сонгуулийн хуулийг аваад үзэхэд, хэчнээн удаа өөрчлөлт оруулсан гэдгээс нь харахад л тогтворгүй байгаа нь ойлгомжтой
- Гэхдээ, залгамж чанар гээд бугшсан, хуучирсан зүйлийг хадгалж үлдэх зөвтгөл бас биш юм
- Албажаад байгаа авилгыг бид залгамж болгож болохгүй биз дээ?
- Хүү нь ааваасаа залгамжлаад явдаг аймшигтай тогтолцоо өнгөрсөн зууны зүйл
- Нийгмийн ямар ч гарал үүсэлтэй бай, чадвартай нэг нь албан тушаалд очдог тогтолцоо хөгжлийн түлхүүр юм
- Өнөөдрийн дарга нар эрх мэдэл дээр нэмэх нь хязгааргүй мөнгөтэй болж байна
Хуульч, хөгжлийн бодлого судлаач Б.Ган-Очир
- Хөгжиж, өөдөлж, урагшлахын тулд бидэнд бодлого хэрэгтэй
- Хөгжил гэдэг нэг голын усанд хөлөө хоёр удаа дүрэхгүй байхыг хэлнэ Хераклит
- Өөрчлөгддөггүй цорын ганц зүйл бол өөрчлөлт өөрөө юм
- Гарсан бодлого гацахгүй цаашаа явах ёстой
- Өөр үнэлдэг систем хэрэгтэй