Өнгөрсөн оны мөн үед 43.4 сая ам.долларын алдагдалтай гарч байсан урсгал тэнцлийн үзүүлэлт энэ оны эхний гурван сард ашигтай гараад байна. Тухайлбал 2016 оны эхний гурван сарын дүнгээр 77.7 сая ам.долларын ашигтай гарсан талаар Төв банкнаас мэдээллээ.
Үүнд орлогын дансны алдагдал 31 хувиар буюу 73.4 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин барааны дансны ашгийн бууралтыг үйлчилгээний алдагдлын бууралт нөхсөнөөр, тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 15.6 сая ам.доллараар өсч, 199.2 сая ам.долларын ашигтай гарчээ.
Харин хөрөнгө ба санхүүгийн дансны алдагдал 31.4 сая ам.доллар болж, ихээхэн хэмжээгээр буурсан байна. Алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 75 хувиар буюу 95.3 сая ам.доллараар буурсан эерэг өөрчлөлттэй байна. Энэ нь эдийн засгийн харьяат аж ахуйн нэгжид орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлтөөр тайлбарлагдаж байгаа аж.
Шууд хийгдсэн хөрөнгө оруулалтыг харвал Монгол Улсад орсон хөрөнгө оруулалт 2016 оны эхний гурван сард өссөн дүнгээр 29.6 сая ам. доллар болжээ. Зөвхөн гуравдугаар сард хөрөнгө оруулалтын хэмжээ 17.7 сая ам. доллар болсон бол хоёрдугаар сард хөрөнгө оруулалтын баланс хасахтай гарч байсан юм.
Харин жилийн дүнгээр тооцвол 2015 онд Монгол Улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 232 сая ам.доллартай тэнцэж байжээ. Цаашид “Оюу Толгой” төслийн санхүүжилттэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх хүлээлттэй байна.
М.Дэлгэрмаа