1990-ээд оны үед анх нарны аймгаас гадна орших гаригийг илрүүлснээс хойш бид эх дэлхийтэйгээ ижил нөхцөл бүхий, амьдрал оршин байж болох гаригуудыг судлах болжээ. Харин өнөөдөр бидний азтай өдөр. Эрдэмтэд нэг одыг тойрон эргэдэг гурван гаригийг судалж байна.
Эх дэлхий маань тийм ч онцгой биш аж
Хамгийн гол нь энэ гурван гариг дээр амьдрал байх магадлал хамгийн өндөр аж. Бельгийн сансар судлаачид Траппист-1 хэмээх манай дэлхийгээс 40 гэрлийн жилийн зайд орших бяцхан одой одыг илрүүлжээ.
Энэ одыг тойрон эргэж буй гаригууд нь бидний олж илрүүлсэн нарны аймгаас гадна орших гаригууд дунд жижиг хэмжээтэйд тооцогдох бөгөөд манай дэлхийгээс үл ялиг том юм байна.
Түүнчлэн эх од нь дэндүү жижиг, тодруулбал хэмжээгээрээ Бархасбадь гаригаас ялимгүй том аж. Бельгийн Траппист дуран авайгаар олж илрүүлсэн энэхүү одны аймгийн гаригууд эх одныхоо урдуур өнгөрсөн нь судлахад хамгийн тохиромжтой үе юм.
Харин өмнө нь олж илрүүлж байсан нарны аймгаас гадна орших гаригуудын эх од нь хэтэрхий тод эсвэл одондоо ойр оршдог учраас судлахад хүндрэлтэй байсан аж. Судалгааны багийн ахлагч Михайл Гиллон “Энэ гурван гариг манай дэлхий болон Сугар гаригтай хэмжээ болон температураараа ойролцоо бөгөөд гадарга дээр нь амьдрал бий болсон байх магадлал тун өндөр” гэжээ.
Гэхдээ нөгөө талаас нь бодоход энэ гаригууд дээр амьдрал байх магадлал тун бүрхэг. Учир нь Траппист-1b болон 1c гаригуудын эх одоо бүтэн тойрох буюу бидний нэрлэдгээр нэг жил нь дэлхийн 1,5-2,4 өдөртэй тэнцдэг.
Траппист-1d гариг нь зайнаасаа шалтгаалж 4,5-73 өдрийн хугацаанд эх одоо бүтэн тойрно. Хэдийгээр нэг жил нь ийм богинохон боловч эх одных нь температур гадарга дээрээ 2550 Кельвин буюу 2277 хэмийн халуун болохоор амьдрал байх магадлалтай.
Тэгэхээр ойрхон байгаа хоёр гариг нь манай дэлхийгээс дөрөв дахин, харин хол орших гариг нь арай бага цацрагт өртдөг аж. Иймээс л гаригууд амьдрал бүрэлдэн бий болох алтан дундаж зайд оршиж байгаа гэсэн үг.
Илүү ойлгомжтойгоор тайлбарлавал ус шингэн төлөвтэй оршдог байх боломжтой. Хэдийгээр урьдчилсан таамаг, судалгаа нааштай үр дүн харуулж байгаа ч дээрх гаригууд юунаас тогтсон болохыг бид хараахан мэдэхгүй.
Хэрэв эхний хоёр гариг хийн төлөвт оршдог бол амьдрал байх боломжгүй гэсэн үг. Эх од болох Траппист -1 одны масс нь манай нарны 0,05 хувьтай тэнцэнэ. Яагаад ийм жижиг одны системийг судалж байгаа талаар доктор Гиллоноос тодруулахад “Бидний өнөөдрийн технологийн хүчин чадал ийм жижиг системийг л судлахад тохиромжтой” гэжээ.
Энэ бяцхан одны аймгийн талаар бидний мэдэхгүй олон зүйл бий. Гэхдээ хэсэг хугацааны дараа бид илүүг мэддэг болно. Харин одоо нэг л зүйл ойлгомжтой боллоо, Эх дэлхий маань тийм ч онцгой биш аж.
Эх сурвалж: IFLscience