Элэгний вирүсийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөхийг шаардсан тайван жагсаал тавдугаар сарын 5-ны 11.40 цагт Чингисийн талбайд болно.
“Оном сан”, “Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл”, “Монголын элэгний эмч нарын нийгэмлэг”, “Нэг Монгол” ТББ гэсэн дөрвөн байгууллага уг үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Тэд элэгний вирүсийн эмчилгээг ЭМД-аас хөнгөлөхийн тулд энэ жилийн төсвийн тодотголд дээрх зардалд 30 тэрбум төгрөг суулгаж өгөхийг хүсч, энэ талаар хөөцөлдөөд жил гаруйн хугацаа өнгөрөөд байгаа юм байна.
Хийж буй ажил удаашралтай, төр засаг унтаа байдалтай байгаа энэ үед элэгний өвчлөл гамшгийн түвшинд хүрсэн тул тэд ийнхүү тайван жагсаал хийхээр болжээ.
Энэ талаар болсон талаар “Оном сан”-ийн тэргүүн Д.Наранбаатар “1200 ам.долларын үнэтэй байгаа эмийг худалдаж авч чадахгүй байгаа бол хохь нь шүү дээ” гэж хэлэх төрийн түшээдтэй ч таарлаа. Ард түмний амьдрал ямар байгааг тэд мэдэхгүй байна. Гэтэл энэ өвчин үнэхээр гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа учраас цочроо өгөх гэж, сэрээх гэж тайван жагсаал хийж байна” гэлээ.
Дээрх эмчилгээг ЭМД-д хамруулж, эмчилгээг хийснээр 2020 он гэхэд 45800 хүний алтан амийг аврах боломжтой талаар ч тус ТББ-аас мэдээлж байна.
Мөн энэ сарын 5-нд Эрүүл мэнд, спортын яам “Хепатитын вирүсын эмчилгээний санхүүжилтийн шинэлэг шийдэл” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон байна. Гэвч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд зөвлөгөөнд оролцож, санал санаачлагаа хүргэхийг хүссэн ч хүний тоо бүрдсэн гэх шалтгаанаар татгалзжээ.
Дэлхийн хепатитын холбооны санхүүжилтээр зохион байгуулж буй уг зөвлөгөөнд иргэний нийгэм, иргэдийн санал санаачлагыг тусгаж, дуу хоолойгоо сонсгохыг хүсэж байгаагаа “Өвтөн нийгмийн төлөөллийн зөвлөл”-ийн тэргүүн Д. Энхтүвшин хэлсэн юм.
“Аливаа асуудлыг шийдэхгүй байж шинээр орж ирсэн эмийн нээлтийн туузыг салбар яамны төрийн нарийн бичгийн дарга нь хайчлаад зогсож байна. Хувийн компани эм оруулж ирэхэд тэр хүн ямар үүрэг гүйцэтгэсэн болоод тэнд байгаа юм бол. Асуудал тавиад орохоор таван метрийн зайтай хоёр яамны хоорондоо бичиг хаялцдаг иймэрхүү л байдалтай байна” гэдгийг тэрээр нэмж хэлсэн юм.
Тэдний шаардаж буй гурав дахь зүйл нь Эрүүл мэнд, спортын яам зайлшгүй шаардлагатай эмийн нийн дээд хязгаарыг тогтоож, хяналт тавих үүргээ биелүүлэхийг шаардах юм. Энэ ажлаа хийхгүй байгаагаас гадна эмийн компаниудтай хуйвалдаж иргэдээ хохироож байна гэж тэд үзэж байна.
Улсад 20 гаран жил тасралтгүй ажиллаж, эрүүл мэндийн даатгал төлснийхөө хариуд өвчинд шаналж байхдаа хөнгөлөлттэй үнээр эм авч чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байгаа нэгэн өвчтөн ч өөрийнхөө санаа бодлыг илэрхийллээ.
Сардаа группийн 220 мянган төгрөг авдаг учраас элэгний эмчилгээгээ хийлгэж чадахгүй байгаагаа тэрээр учирлав. Элэгний вирүсийн эмчилгээг ЭМД-аас 80 хувиар хөнгөлөхгүй бол үхлээ хүлээхээс өөр арга замгүй болсноо ч хэлж байлаа. Элэгний өвчлөл залуужиж, хүрээгээ тэлж байгаа энэ үед эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх зайлшгүй шаардлагатай байгааг төрийн бус байгууллагууд, өвчтөнүүд хэлж байна.