Английн хөлбөмбөгийн Премьер Лигийн аварга баг улирал дуусахаас хоёр тойргийн өмнө тодорлоо. Улирал эхлэхэд түрүүлэх магадлал 5000-ыг харьцах нэг буюу хамгийн боломж багатай багуудын нэгээр нэрлэгдэж байсан ч түүхэнд байгаагүй гэнэтийн амжилт гаргаж “Leicester City” клуб Лигийн цомыг авах нь тодорхой боллоо.
Өнгөрсөн шөнө “Leicester City”-ийн араас хамгийн ойр буюу хоёрдугаарт бичигдэж байсан “Tottenham” клуб 36 дугаар тойрогт “Chelsea”-ийн талбайд зочлон тэнцэж, оноо хувааснаар Лигийг тэргүүлэгчдээс 7 онооны зөрүүтэй болсон юм. Өөрөөр хэлбэл сүүлийн хоёр тойрогт "Үнэгнүүд" буюу “Leicester City” хожигдсон ч Премьер Лигийн аварга авах нь ийнхүү тодорхой болсон гэсэн үг ажээ. 132 жилийн түүхтэй, даруухан амжилттай “Leicester City” түрүүлснээр Европын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй Аваргуудын Лигт анх удаагаа өрсөлдөх эрхтэй болж байна.
2002 онд 30 сая фунтын өр зээлтэй холбоотойгоор дампуурлын ирмэгт тулж байсан тус клубыг хөгжөөн дэмжигчид нь тухайн үед нэгдэн аварч авч үлдэж байсан юм. Улмаар 2010 оноос клубыг Тайландын “King Power” группын эзэн тэрбумтан Вичай Шри-ваддана-праба тэргүүтэй “Аsian Football Investments” консерциум худалдан авч, хөрөнгө оруулах болжээ.
Английн Хөлбөмбөгийн Премьер Лигийн 2015-2016 оны улирал тавдугаар сарын 15-нд өндөрлөнө. "Үнэгнүүд"-ийн хувьд дараагийн тойрогт “Everton” клубыг талбайдаа хүлээн авах бол улирлын сүүлийн тоглолтоо “Chelsea”-ийн Стэнфорд Бридж цэнгэлдэх хүрээлэнд хийх хуваарьтай байгаа юм.
Б.Батманлай