Авто машинд зориулсан ослын систем хэрэглээнд нэвтрээд удаж байна. Хэрвээ машин осолд орвол түргэн тусламж дууддаг OnStar гэх мэт үйлчилгээ бий. Харин BMW компани одоо мотоциклчдод зориулсан ийм системийг нэвтрүүлэх гэж буйгаа зарлалаа.
15 жилийн өмнөөс өөрийн машиндаа нэвтрүүлсэн энэ системийг компани 2014 оноос Европт худалдаанд гарах BMW мотоциклд ашиглах аж. Систем GPS-ийн тусламжтай мотоциклын байршлыг тогтоож, гар утасны сүлжээ ашиглан хамгийн ойрын BMW ослын төв рүү дуудлага хийх юм.
Хэрвээ хурдтай явж байгаад осолд орвол мэдрэгч шууд ажиллаж дуудлага хийх бөгөөд мотоциклын бариулд суурилуулсан микрофон, чанга яригчийн тусламжтай мотоциклчинтой нь холбогдох аж.
Харин бага хэмжээний осол, юм мөргөх зэрэг зүйл мэдрэгдвэл мотоциклын ослын систем 25 секундийн дараа ажиллана. Ингэснээр мотоциклчин бусдын тусламж шаардлагагүй бол дуудлагыг цуцлах боломжтой болох юм.
Түүнчлэн гар аргаар дуудлагын системийг ажиллуулж болно. Жишээлбэл зам дээр гарсан өөр нэгэн ослын дуудлагыг мотоциклчин богино хугацаанд бусдад мэдээлж чадах аж.
Энэхүү системийг нэвтрүүлснээр түргэн тусламжийнхан ослын газарт одоо хүрч очиж байгаагаас 40-50 хувиар хурдан хүрч, хүний амь аврах боломжтой болно гэж компани тооцоолжээ.
Европын холбоо 2018 оноос эхлэн шинэ машин бүрт “eCall” хэмээх ослын системийг зайлшгүй нэвтрүүлэх тухай хуулийг баталсан юм.
Эх сурвалж: TheVerge