ИНЕГ-аас дараах мэдэгдлийг гаргажээ.
“МИАТ” ТӨХК-ийн 2016 оны тавдугаар сарын 03-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аяллын дугаартай Боинг-737/800 агаарын хөлөг төлөвлөгөөт цагтаа хөөрөхөөр нислэгийн зурваст гүйлт хийх явцад хөөрөлтийн өмнөх гүйлтийн техникийн саатал гарсан. Үүний улмаас нислэгийн аюулгүй ажиллагааг ханган нислэгийг зогсоосон болно.
Хуваарьт нислэгээр 99 зорчигч үйлчлүүлж байгаагаас хоёр нь хүүхэд ба зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Ховд-Улаанбаатар чиглэлд өөр хоёр агаарын хөлөг нэмэлтээр гаргав. Зорчигчдыг тээвэрлэж, Улаанбаатарт авчирлаа. Эхний нислэг Улаанбаатарт шөнө 05.48-д газардсан бол сүүлийн нислэг өнөө өглөө 8.39-д Улаанбаатарт буугаад байна.
Нисэхийн аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын байцаагчид тус агаарын хөлгийн эд ангид үзлэг шалгалт хийн, ажиллаж байгаа бөгөөд мөн Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны шинжээчдийн баг томилогдон ажиллаж байна.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР