Маргааш 23:00 цагаас тавдугаар сарын 11-ний 06.00 цаг хүртэл Чингэлтэйн эцсийн буудлаас CAMEL дэлгүүр хүртэлх 1.5 км замын хөдөлгөөнийг бүрэн хааж зам барилгын ажил хийнэ.
Энэ хугацаанд түр зам гаргах боломжгүй. Тиймээс Чингэлтэйн эцсийн буудлаас CAMEL дэлгүүр хүртэлх 1.5км газарт иргэд явган явна гэдгийг Нийслэлийн автозамын газраас мэдээллээ.
Хотын төвөөс Чингэлтэй тийш зорчих нийтийн тээврийн хэрэгслүүд CAMEL дэлгүүрээс буцаж эргэлт хийх ба Чингэлтэйн хуучин эцэс буюу микроны буудлаас Зүрх уулын хооронд нийтийн тээвэр богино эргэлтээр иргэдэд үйлчилнэ.
Уг замын эхний хэсэг 1973 онд, сүүлийн хэсэг 1985 онд ашиглалтад орсон бөгөөд үүнээс хойших 30-40 жилд их засварт ороогүй, зайлшгүй шинэчлэлт хийх ёстой зам аж.
Замын ажлыг иргэдэд чирэгдэл багатайгаар, богино хугацаанд, чанартай гүйцэтгүүлэхэд НАЗГ-аас анхаарч ажиллаж буй бөгөөд зам хаах хугацаанд зам барилгын ажлын онцлогийг ойлгон хүлээцтэй хандахыг хүсчээ.
Чингэлтэйн гудамж, Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд дээрх засварыг хийж байгаа юм.