Хятадын нэгэн компани болох Apple-ийн хооронд удаан үргэлжилсэн шүүх дээрх маргааны талаар магадгүй та сонсоогүй байх. Тэгвэл саяхан Бээжинд үйл ажиллагаа явуулдаг Шинтун Тианди Технологи компани Apple-ийн барааны тэмдгийг ашиглах эрхтэй болсон талаар Quartz мэдээллээ.
Шүүхээс тус компанийг “IPHONE” гэсэн нэрийн дор цүнх, гар утасны гэр болон бусад зүйлсийг үйлдвэрлэх эрхтэй гэсэн шийдвэр гаргажээ.
Хоёр компанийн маргаан 2012 онд эхэлсэн бөгөөд Apple өөрсдийн “iPhone” брендийг давуу эрхтэй байлгахыг хүссэн юм. Бээжингийн анхан шатны шүүх Apple-ийн заргыг хэрэгсэхгүй болгосоор байсан учир компани гуравдугаар сарын 31-ний өдөр Бээжингийн бүх ардын дээд шүүхэд давж заалджээ.
Гэвч дээд шатны шүүх мөн л хэрэгсэхгүй болгож, Шинтун Тианди компанийг IPHONE нэрийн бүтээгдэхүүнээ худалдах эрхтэй хэвээр гэж зарласан тухай Legal Daily мэдээлсэн байна.
Apple компани 2002 онд анх “IPHONE” барааны тэмдгийг бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байсан хэдий ч 2013 онд албан ёсны зөвшөөрөл авч байжээ. Энэ нь анхны iPhone худалдаанд гарснаас бүтэн таван жилийн дараа гэсэн үг бөгөөд барааны тэмдгийг “Цахилгаан болон шинжлэх ухааны тоног төхөөрөмж” гэсэн нэрийн дор хүлээн зөвшөөрсөн байна.
Харин Шинтун Тианди компани яг ижил барааны тэмдгийг анхны iPhone худалдаанд гарч байх үед бүртгүүлэхээр хүсэлтээ гаргаж 2010 онд албан ёсоор энэ нэрийн дор “Арьсан бүтээгдэхүүн” үйлдвэрлэх эрхтэй болж байжээ.
Эдгээрээс гадна Apple-ийн iPhone эх газрын Хятадад 2009 онд худалдаанд гарч байсан юм. Тиймээс Шинтун Тианди компанийн бүтээгдэхүүн гарахаас өмнө Apple-ийн бүтээгдэхүүн зах зээлд томоохон байр суурь эзэлж амжаагүй байсан гэж шүүх дүгнэсэн байна.
Ингээд хэргийг өөрсдийнх нь талд шийдсэний дараа Шинтун Тианди компани өөрсдийн цахим хуудсанд “Энэхүү шийдвэр нь чөлөөт зах зээл буй болсон гэдгийг илэрхийлж байна. Гэхдээ бид iPhone нэрийн дор Apple компанитай хамтран ажиллаж хэрэглэгчдэд таатай боломж үүсгэхийг хүсэж буйгаа илэрхийлье” гэжээ.
Харин энэ талаар Apple компани хариулт өгөхөөс татгалзсан байна.