Их Британийн “Times Higher Education” сэтгүүл дэлхийд чансаагаараа тэргүүлэг 100 их сургуулийн жагсаалтыг гаргалаа.
Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн жагсаалтыг АНУ-ын Харвардын их сургууль тэргүүлэв. Ингэснээр Харвардын их сургууль зургаа дахь жилдээ дараалан энэхүү жагсаалтыг тэргүүлж байгаа юм.
Жагсаалтын эхний 10-т АНУ улсын найман их сургууль багтсан байна.
2016 оны жагсаалт | 2015 оны жагсаалт | Их, дээд сургуулийн нэр | Улс |
1 | 1 | Harvard University | АНУ |
2 | 4 | Massachusetts Institute of Technology | АНУ |
3 | 5 | Stanford University | АНУ |
4 | 2 | University of Cambridge | Их Британи |
5 | 3 | University of Oxford | Их Британи |
6 | 6 | University of California, Berkeley | АНУ |
7 | 7 | Princeton University | АНУ |
8 | 8 | Yale University | АНУ |
9 | 10 | Columbia University | АНУ |
10 | 9 | California Institute of Technology | АНУ |
Харин Азийн орнуудын их дээд сургуулиуд энэ жилийн жагсаалтад хэд хэдэн шат ахисныг мэргэжилтнүүд онцолж байна. Тухайлбал Токиогийн их сургууль /12/, Синьхуагийн их сургууль /18/, Бээжингийн их сургууль /21/ дэлхийн шилдэг их дээд сургуулийн жагсаалтад багтжээ.
ОХУ-ын их сургуулиудаас энэхүү жагсаалтад М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль /30/, Санкт-Петербургийн их сургууль /81/, Москвагийн физик-техникийн институт /91/ тус тус оржээ.
“Times Higher Education” тус жагсаалтыг гаргахдаа дэлхийн 133 орны 10 мянга гаруй их, дээд сургуульд судалгаа явуулдаг юм. Их сургуулийн үйл ажиллагаа, багш нарын ур чадвар, эрдэм шинжилгээний ажил, олон улстай хамтран ажилладаг эсэх, төгсөгчдийн ажилд эрхлэлтийн байдал, гадаад оюутны тоо зэрэг 13 үзүүлэлтийг харгалзан үздэг байна.
Эх сурвалж: Times Higher Education